Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00712

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан О******* овогт Т*******ийн Г******* /.../, С******* овогт Б*******ын Ч******* /..../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Г.Б*******ыг эцэг Т.Г*******ын, 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.И*******г эх Б.Ч*******ийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Б.Ч*******, хариуцагч Т.Г******* нар нь харилцан хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Т******* дэлгүүр, ...... аймгийн, ..... сумын ... дугаар багийн ... дугаар гудамж .... тоотод байрлах хувийн сууц, газраас Б.Ч*******, хүү Г.И******* нарт оногдох хэсэг 35,000,000 т*******, М.Тд оногдох хэсэгт 25,000,000 т*******ийг Т.Г******* шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц гаргаж өгөхөөр, нэхэмжлэгч Б.Ч******* нь ... аймгийн .... сумын ... дугаар багийн ... тоотод байрлах 857м.кв газар, 75м.кв хувийн сууцнаас өөрт болон 3 хүүхдэд оногдох хэсгээ гаргуулах, Kia bongo маркийн .... улсын дугаартай, .... арлын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгсэл, Toyota aqua маркийн .... УБУ улсын дугаартай, .... арлын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгож, өөрт болон 3 хүүхдэд гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, 2 хаалгатай шинэ хөргөгч, хоолны ширээ, хуучин зурагт гаргуулах шаардлагуудаасаа тус тус татгалзаж, хариуцагч Т.Г******* нь хамтран авсан зээлийн үлдэгдэлийн 50 хувь болох 15,999,152 т*******, хүүхдийн тэтгэмж гэж авсан 1,412,500 т*******, төрөөс хүүхдэд сар бүр олгодог тэтгэмж 1,300,000 т*******ийг гаргуулах, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 110 толгой ямаа, 250 толгой хонь, нийт 360 толгой малыг гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, өөрт болон охин Г.Б*******, хүү Г.И******* нарт ногдох хэсгийг гаргуулах, Т.Г*******ын данснаас хууль бусаар шилжүүлэн авсан 2,788,100 т*******ийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудаасаа тус тус бүхэлд нь татгалзаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Т би гэр бүлийн гишүүдийн дундын өмч хөрөнгөөс өөрт оногдох хэсэгт 28,420,305 гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Т.Г*******аас 25,000,000 т*******ийг гаргуулахаар 3,420,305 т*******өөр багасгасныг Т.Г*******, Б.Ч******* нар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Т.Г******* нь нэхэмжлэгч Б.Ч*******ийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 938,657 /есөн зуун гучин найман мянга зургаан зуун тавин долоо/ т*******ийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 938,657 /есөн зуун гучин найман мянга зургаан зуун тавин долоо/ т*******, хариуцагч Т.Г******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,909 /гурван зуун ерэн нэгэн мянга есөн зуун ес/ т*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ т*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Тий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,515 /гурван зуун мянга таван зуун арван тав/ т*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ т*******ийг тус тус Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Батцэцэгт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ