Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00715

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч:  Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Л.А*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 15,759,650.49 /арван таван сая долоон зуун тавин есөн мянга зургаан зуун тавин төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.А******* нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ5275138130 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.

Гэрээний хугацаа 2026 оны 08 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 13,734,151.08 төгрөг, зээлийн хүү 1,954,062.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,436.91 төгрөг, нийт 15,759,650.49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.А******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь хариуцагч Л.А*******д холбогдуулан 15,759,650.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Л.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.А*******д холбогдох 15,759,650.49 /арван таван сая долоон зуун тавин есөн мянга зургаан зуун тавин төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,748 /хоёр зуун жаран гурван мянга долоон зуун дөчин найм/ төгрөгөөс 131,874 /нэг зуун гучин нэгэн мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 131,874 /нэг зуун гучин нэгэн мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг, хариуцагч Л.А*******ээс 131,874 /нэг зуун гучин нэгэн мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ