| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00836/И |
| Дугаар | 304/ШШ2025/00731 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 304/ШШ2025/00731
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б.Б*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Өмчлөгчөөр тогтоолгох тухай тухай 304/2025/00836/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Б.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагч Б.Б******* нь ..... аймаг, ... сум, .. дүгээр баг, ... Залуус хотхоны ....... тоот 56м.квадрат дан байрны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргаж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие 2019 оны 08 дугаар сард 5,000,000 төгрөгөөр Т******* гэх хүнээс Залуус хотхоны ..... тоот 56м.квадрат дан байрыг худалдан авсан. 2020 оны 12 дугаар сард газрын гэрчилгээ гаргуулж авсан. Байраа улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулах гэсэн боловч өмчлөгчөөр тогтоолгоогүй байх тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн.
Анх уг байрыг яагаан тасалбараар хувьчилж аваад гэрчилгээ гаргуулаагүй байсан юм билээ. Иймд ..... аймаг, ... сум, .. дүгээр баг, ... Залуус хотхоны ....... тоот 56м.квадрат дан байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 4-6-р хуудас/,
-Байрны гэрэл зураг /хэргийн 7-р хуудас/,
-..... аймаг, ... сум, .. дүгээр баг, ... Залуус хотхоны ....... тоот хаягт байршилтай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Э-...... дугаар гэрчилгээний хуулбар /хэргийн 8-р хуудас/,
-2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №......... дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хэргийн 8-12-р хуудас/,
-Газрын төлөв байдал, чанарын улсын баталгааны паспортын хуулбар /хэргийн 13-р хуудас/,
- ..... аймаг, ... сум, .. дүгээр баг, ... Залуус хотхоны ....... тоот газрын Нэгж талбарын ......... дугаартай кадастрын зургын хуулбар /хэргийн 14-15-р хуудас/,
-Х*******хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протоколын хуулбар /хэргийн 16-18-р хуудас/,
-Х*******хорооны худалдагдсан байруудын нэгдсэн товъёогийн хуулбар /хэргийн 19-22-р хуудас/,
-Х*******хорооны орон сууцыг хувьчлахад 2-оос дээш байр авсан хүмүүсийн жагсаалт /хэргийн 23-р хуудас/
-Б.Б*******ын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 34-50-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б*******ын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь ..... аймаг, ... сум, .. дүгээр баг, ... Залуус хотхоны ....... тоот 56 м.квадрат дан байрны өмчлөгчөөр тогтоолгох гэсэн боловч байраа улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулах гэсэн боловч өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхээр тухайн байрны өмчлөгчөөр тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч Б.Б******* нь 2019 оны 08 дугаар сард Т******* гэх хүнээс 5,000,000 төгрөгөөр ..... аймаг, ... сум, .. дүгээр баг, ... Залуус хотхоны ....... тоот, 56 м.кв талбай бүхий дан байрыг худалдан авсан болох нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөгийг ........ гэх утгатай, 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг bair гэх утгаар шилжүүлсэн депозит дансны хуулга болон түүний тайлбар бусад бичгийн нотлох баримт болох ..... аймаг, ... сум, .. дүгээр баг, ... Залуус хотхоны ....... тоот хаягт байршилтай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ......... дугаар гэрчилгээний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №.......... дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Газрын төлөв байдал, чанарын улсын баталгааны паспортын хуулбар, ..... аймаг, ... сум, .. дүгээр баг, ... Залуус хотхоны ....... тоот газрын Нэгж талбарын ......... дугаартай кадастрын зургын хуулбар зэргээр 2020 оны 12 дугаар сард тухайн байрны газрын гэрчилгээг гаргуулан авсан бөгөөд уг байрыг бодитойгоор эзэмшиж, ашиглаж, өмчлөгчийн адил захиран зарцуулж ирсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
4.1.Харин уг орон сууц нь анх ягаан тасалбар-аар хувьчилж авсан боловч улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулаагүй байсан тул хүсэлт гаргагч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай нөхцөл байдал үүссэн байна.
4.2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар иргэн эд хөрөнгийг хууль ёсны үндэслэлээр олж авсан, бодитойгоор эзэмшиж ашиглаж байгаа тохиолдолд өмчлөх эрх үүсэх үндэслэл бүрдсэн гэж үзнэ.
5...... аймаг, ... сум, .. дүгээр баг, ... Залуус хотхоны ....... тоот 56м.квадрат дан байрны эзэмшил, өмчлөлийн талаар эсрэг болон хоорондоо зөрүүтэй ашиг сонирхол бүхий этгээд байгаа нь тогтоогдоогүй, хүсэлт гаргагчийн эдийн баялагтай холбоотой эрх үүсэхэд хамааралтай үйл явдал тул хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн болно.
6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан Б.Б******* /......./-ыг ..... аймаг, ... сум, .. дүгээр баг, ... Залуус хотхоны ....... тоот 56м.квадрат дан байрны өмчлөгч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ