Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 304/ШШ2025/00732

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Ш.Б*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00874/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Ш.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ш.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Ш.Б******* миний бие 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Булган аймгийн "У*******" ББХК-д будагчнаар ажиллаж байсан. Би өөрийн хүсэлтээр ажиллаж гарч Булган аймгийн Захиргаанд ажилд орсон.

Тухайн үед ажиллаж байхад хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй аймгийн архивын тасгаас ажиллаж байсан гэх баримт авах гэтэл ямарч тус У******* компани баримт байхгүй байна. Иймд 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Булган аймгийн "У*******" ББХК-д будагчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-5-р хуудас/,

-Булган аймаг, Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2/66 бүртгэлийн дугаартай шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ш.Ц*******гаас мэдүүлгийг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ш.Б*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч Ш.Б******* нь хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул У******* ББХК-д 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал будагчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Ш.Б******* нь У******* ББХК-нд 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг будагчнаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр У******* ББХК-нд будагчнаар авч ажиллуулав, 1993 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр будагчны ажлаас чөлөөлөв гэсэн бичвэртэй хуулбар, Булган аймгийн Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн хэлстийн даргын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2/66 дугаартай У******* ББХК нь 1991, 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэх тодорхойлолт, Булган аймгийн Улсын бүтртгэлийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14/752 дугаартай У******* ББХК-ийн хуулийн этгээдийн өөрчлөлтийн бүртгэлийн тодорхойолт болон гэрч Ш.Ц*******гийн У******* хувиараа эрхлэх аж ахуйг миний бие нөхрийн хамт байгуулж, нөхөр захирлаар ажиллаж мужааны ажлаа хамт хийдэг, миний бие нягтлан будагч, модон эдлэлээ эрээлэх ажлыг, харин Ш.Б******* нь бид хоёрт туслаж туслахаар ажиллаж байсан. У******* хувиараа эрхлэх аж ахуй маань 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан юм. Манай нөхрийн хувьд 2012 онд нас барсан юм. Миний хувьд нөхрийнхөө хамт үүсгэн байгуулсан хувиараа эрхлэх аж ахуйгаа үргэлжлүүлэн авч явж байгаа. Бид 3 3-лаа ажиллаж байсан тул надаас өөр Ш.Б*******гийн ажиллаж байсан талаар гэрчээр мэдүүлэг өгөх хүнгүй байгаа юм. Манай У******* хувиараа эрхлэх аж ахуйд маань 1991 оны 04 дүгээр сараас 1993 оныг дуустал туслах ажилтанаар ажиллаж байсан бөгөөд 1993 оны 12 дугаар сараас Булган аймгийн Тамгын газарт үйлчлэгчээр ажилд орж, манай хувиараа эрхлэх аж ахуйгаас гарч байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ш.Б*******г У******* ББХК-нд 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал будагчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гөрөөчин овогт Шаандарын Б******* /рд:ТБ70030261/-г У******* ББХК-нд 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал будагчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан м******* хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ