Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 304/ШШ2025/00733

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралд*******аар

Хүсэлт гаргагч: Х******* б******* ХК-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: О.О*******г эрэн сурвалжлуулах тухай 304/2025/00853/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралд*******д:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******

Шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х******* б******* ХК нь О.О*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Зээлдэгч О.О******* нь Х******* Б*******ны Т******* тооцооны төвөөс 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/231004095078 тоот онлайн Хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/231004072073 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 1,240,00 төгрөг, нийт 3,740,000 төгрөгийг цалингийн орлогоо барьцаалсан болно.

Зээлдэгч нь анх Зээлийн гэрээг байгуулах үед оршин сууж байсан хаягтаа одоо байхгүй байгаа болон холбогдох утсаар холбоо барих боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

Зээлдэгч О.О******* нь тус б*******наас анх зээл авахдаа бүртгүүлсэн 99240059 тоот утасны дугаараар залгахаар холбогдох боломжгүй, ашиглалтанд байхгүй байгаа ба тухайн хаягаар очиход харилцагч амьдран суудаггүй. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 312/132025/06111 тоот захиарамжинд оршин суудаггүй гэдгийг нотолсон хариу ирүүлсэн байна. Иймд О.О*******г оршин суугаа хаягийг тодорхойлж эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,

-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Итгэмжлэл /хэргийн 5-6-р хуудас/,

-2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/231004095078 дугаартай Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хэргийн 7-10-р хуудас/,

-Зээлийн өргөдөл /хэргийн 11-13-р хуудас/,

-Төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа, тодорхойлолт /хэргийн 14-р хуудас/,

-2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/231004072073 дугаартай Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хэргийн 15-18-р хуудас/,

-Зээлийн өргөдөл /хэргийн 19-21-р хуудас/,

-Төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа, тодорхойлолт /хэргийн 22-р хуудас/,

-Зээл төлөх мэдэгдэл /хэргийн 23-24-р хуудас/,

-Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 312/ШЗ2025/06111 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хэргийн 25-26-р хуудас/.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Х******* б******* ХК нь хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч Х******* б******* ХК нь О.О*******гээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх гэсэн боловч хариуцагч нь оршин суугаа хаягтаа амьдардаггүй тул хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулна гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралд*******аар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч Х******* б******* ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Б******* овогт О*******ын О*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй байна.

5. О.О******* нь эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, оршин суух хаяг тодорхойгүй болох нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 312/ШЗ2025/06111 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

6. Эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

7. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Б******* овогт О*******ын О******* /:......../-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б******* овогт О*******ын О******* /......../-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Х******* б******* ХК мэдэгдэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ