| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00895/И |
| Дугаар | 304/ШШ2025/00739 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 304/ШШ2025/00739
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Е******* ш******* и******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Э*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,044,232 /гурван сая дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е******* ш******* и******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э.Э******* нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 1,899,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хасвралтад заасны дагуу зээлээ төлөөгүй. Зээлдэгч Э.Э*******аас 3,044,232 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Э******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Е******* ш******* и******* ББСБ-ын нэхэмжисэн 3,044,232 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е******* ш******* и******* ББСБ ХХК нь хариуцагч Э.Э*******т холбогдуулан 3,044,232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Жавзан нь төлөхийг хүлээн зөвшөөр******* тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Е******* ш******* и******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Э*******т холбогдох 3,044,232 /гурван сая дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төл******* 63,658 /жаран гурван мянга зургаан зуун тавин найм/ төгрөгөөс 31,829 /гучин нэгэн мянга найман зуун хорин ес/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 31,829 /гучин нэгэн мянга найман зуун хорин ес/ төгрөгийг, хариуцагч Э.Э*******аас 31,829 /гучин нэгэн мянга найман зуун хорин ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ