| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/01102/И |
| Дугаар | 317/ШШ2025/01027 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 317/ШШ2025/01027
2025 07 22 317/ШШ2025/01027
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн би,
Нэхэмжлэгч: ***ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Уургач овгийн Ширнэнгийн ***,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 663,564 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч ***ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 643116 дугаартай болон 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 643113 дугаартай худалдан авалтын төлбөр буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 663,564 төгрөгийг Ш.***гээс гаргуулж өгнө үү гэжээ.
2.-Хариуцагч Ш.***нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ш.***нь ***ББСБ ХХК-ийн 663,564 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 663,564 төгрөгийг 2 хувааж 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 331,764 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 331,800 төгрөгийг тус тус ***ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5125101321 тоот дансанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч ***ББСБ ХХК нь хариуцагч Ш.***холбогдуулан гэрээний үүрэгт 663,564 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
3..Хариуцагч Ш.***нь нэхэмжлэлийн шаардлага 663,564 төгрөгийг 2 хувааж 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 331,764 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 331,800 төгрөгийг тус тус ***ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5125101321 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.***нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч Ш.***нь нэхэмжлэлийн шаардлага 663,564 төгрөгийг 2 хувааж 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 331.764 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 331,800 төгрөгийг тус тус ***ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5125101321 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***ББСБ ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,476 төгрөгийн тал хувь 10,238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,238 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 10,238 төгрөгийг хариуцагч Ш.***гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ***ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН