Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 304/ШШ2025/00752

 


 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: М б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б.*******ид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 24,502.31 /хорин дөрвөн мянга таван зуун хоёр төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М б******* ХК нь хариуцагч Б.*******ид холбогдуулан 24,502.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвдэрлүүлэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардллагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М б******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******ид холбогдох 24,502.31 /хорин дөрвөн мянга таван зуун хоёр төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардллагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгөөс 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг, хариуцагч Б.*******оос 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ