| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/01008/И |
| Дугаар | 304/ШШ2025/00754 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 304/ШШ2025/00754
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Ч*******ид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,502,524.37 /дөрвөн сая таван зуун хоёр мянга таван зуун хорин дөрвөн төгрөг гучин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.Ч******* нь сургалтын төлбөрийн зориулалтаар Цалингийн зээл 3,500,0007 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч Д.Ч******* нь Цалингийн зээлээ 2024 оны 09, 10, 11 сард төлсөн ба 2024 оны 12 дугаар сараас эхлэн сар дамнуулан хугацаа хэтрүүлж эхэлсэн. Хамгийн сүүлд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 175,0007 төгрөг төлсөн. Манай байгууллагын зүгээс зээл төлүүлэх талаар шаардаж гэрийн хаяг болон ажлын газарт нь биечлэн очсон боловч ажлаасаа гарсан, хөдөө ажиллаж байгаа гэж утсаар холбогдсон. Сошиал хаягаар байнга төлөлтийг сануулж, холбоо барьж байгаа ч огт төлөлт хийгдээгүй.
Иймд гэрээг нэг талын санаачлагаар дуусгавар болгож зээл болон зээлийн хүүгийн төлбөр болох нийт 4,502,524.37 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.Ч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,502,524.37 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Ч*******ид холбогдуулан 4,502,524.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Ч******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Ч*******ид холбогдох 4,502,524.37 /дөрвөн сая таван зуун хоёр мянга таван зуун хорин дөрвөн төгрөг гучин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ч******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,990.39 /наян зургаан мянга есөн зуун ерэн төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгөөс 43,495 /дөчин гурван мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 43,495 /дөчин гурван мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг, хариуцагч Д.Ч*******оос 43,495 /дөчин гурван мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ