| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/01035/И |
| Дугаар | 304/ШШ2025/00758 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2025/00758
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.О*******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,835,346.15 /долоон сая найман зуун гучин таван мянга гурван зуун дөчин зургаан төгрөг арван таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Цэнджав овогтой О******* нь Г******* б*******тай цахимаар ЗГ-R000701415 тоот "Дижитал зээлийн гэрээ" байгуулж, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1305152518 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч нь ЗГ-R000701415 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 125 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 7,835,346.15 төгрөгийн өр үүсгэж б*******ыг хохироож байна.
Иймд зээлдэгч Ц.О*******аас Г******* б*******тай байгуулсан ЗГ-R000701415 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 7,835,346.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.О******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Г******* б******* ХК-ийн нэхэмжилсэн 7,835,346.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь хариуцагч Ц.О*******ад холбогдуулан 7,835,346.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.О*******ад холбогдох 7,835,346.15 /долоон сая найман зуун гучин таван мянга гурван зуун дөчин зургаан төгрөг арван таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,316 /нэг зуун дөчин мянга гурван зуун арван зургаа/ төгрөгөөс 80,158 /наян мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 80,158 /наян мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг, хариуцагч Ц.О*******аас 80,158 /наян мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ