| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2411000771518 |
| Дугаар | 2025/ДШМ/219 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Булаг-Ундрал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/219
2025 02 11 2025/ДШМ/219
Т.Б , П.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Булаг-Ундрал /цахимаар/,
шүүгдэгч Т.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,
шүүгдэгч П.Нын өмгөөлөгч Л.Намнансүрэн,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/884 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Б , П.Н нарт холбогдох эрүүгийн 2411000771518 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
мөн П.Нтой бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн мянгад байрлах “*******” гэх газарт хохирогч Г.Н аас хулгайлсан гар утсанд суурилуулсан байсан интернэт банкны нууц үгийг тааруулан нэвтэрч түүний Хаан банкны **** дугаартай данснаас нийт 9 удаагийн гүйлгээгээр 3,950,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэгт,
Шүүгдэгч П.Н нь Т.Б тай бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн мянгад байрлах “*******” гэх газарт хохирогч Г.Н аас хулгайлсан гар утсанд суурилуулсан байсан интернэт банкны нууц үгийг тааруулан нэвтэрч түүний Хаан банкны **** дугаартай данснаас нийт 9 удаагийн гүйлгээгээр 3,950,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
П.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 5,431,220 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 3,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ныг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н нь оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Т.Б аас хохирлын 5,431,220 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Н ад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СиДи /хх 59/-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч П.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч П.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргаангүй. Хохирогч Д.Н ад учруулсан 5,431,220 төгрөгийг хорих 461-р ангид хоригдох үедээ бүрэн төлж барагдуулж хохиролгүй болсон. Бусдад төлөх төлбөргүй болсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хүндрүүлсэн байгаа тул энэ байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Маш их гэмшиж байна. Би ам бүл 3, ээж болон өөрийн хүү Итгэл /4 настай/ нарын хамт амьдардаг. Ээж Т.Болд маань өндөр настай, хүнд өвчний улмаас харвалт өгч хэвтэрт байдаг тул би асардаг. Эхнэр маань салаад гурван жил болж байна. Хүү И ийн өрх толгойлсон эцэг юм. Миний энэхүү байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж өөр төрлийн ял оногдуулж өгнө үү....” гэв.
Шүүгдэгч Т.Б ын өмгөөлөгч Д.Ганхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Б нь хохирогч Г.Н ад учруулсан хохирлоосоо мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,000,000 төгрөгийн хохирлыг, шүүгдэгч П.Н нь 2,000,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б д 1 жилийн хорих ял оногдуулсныг хүндэдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нь хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж хохирогчоос уучлалт гуйсан байсан. Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогч Г.Н ын үлдэгдэл хохирол болох 5,431,200 төгрөгийг бүрэн төлж хохиролгүй болгосон болно. Шүүгдэгч нь эхнэрээсээ салаад 3 жил болсон ба хүү 4 настай, өрх толгойлсон эцэг, мөн өндөр настай ээж Болдын хамт амьдардаг. Ээж Болд нь хүнд өвчний улмаас бүтэн биеийн цус харвалт өгч хэвтэрт хүү Т.Б ын байнгын асаргаанд байдаг болно. Шүүгдэгч Т.Б ын болон өмгөөлөгч Д.Ганхуяг миний зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-д заасныг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзнэ үү. Мөн шүүгдэгч Т.Б нь гэм буруугаа хүлээсэн байдал, хохирогч Г.Н ын хохирлыг бүрэн төлж барагдуулж хохиролгүй болгож, бусдад төлөх төлбөргүй болсон зэрэг байдлыг харгалзан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдлыг дүгнэн үзэж түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг оногдуулж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Нын өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд эрүүгийн хариуцлагын зорилго мөн Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бол хохирогчийн эрхийг сэргээх байдаг. Шүүгдэгч хохирол төлбөрийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлж барагдуулсан нь эрх зүйн байдлын дээрдүүлсэн дүгнэлтийг хийхэд бидний зүгээс татгалзах байхгүй. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Прокурор Г.Булаг-Ундрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 01 жилийн хугацаатай хорих ял оногдуулахдаа гэмт хэргийн шинж, хохирол төлөгдөөгүй байдал, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан зэргийг харгалзан хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн, хэргийн бодит байдалд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, **** тоотод оршин суух Д.Н ын гэрт хамт архи ууж байгаад тасраад унтсан байх үед нь түүний эзэмшлийн “Самсунг А53” загварын 1 ширхэг гар утас, “Самсунг С7” загварын 1 ширхэг гар утас, алтан ээмэг 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, бөгж 3 ширхэг, чулуун хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,456,220 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Т.Б , П.Н нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн мянгад байрлах “*******” гэх газарт хохирогч Г.Н аас хулгайлсан гар утсанд суурилуулсан байсан интернэт банкны нууц үгийг тааруулан нэвтэрч түүний Хаан банкны **** дугаартай данснаас нийт 9 удаагийн гүйлгээгээр 3,950,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Г.Н ын “...Би 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18:00 цаг өнгөрч байхад надаас мөнгө зээлсэн Б гэх залуугийнд зээлүүлсэн мөнгөнийхөө тооцоог хийж мөнгөө ав гэхээр нь Ар согоотод байх гэрт нь очсон. Намайг тухайн айлд орж очиход Б ганцаараа байж байсан. Тэгээд мөнгө өгнө гэж дуудсан боловч надад мөнгөө өгөөгүй харин дахиад хүнээс 270 үхэр авахаар болоод мөнгө дутсан надад 1.500.000 төгрөг нэмээд зээлчих гэсэн. Тэгэхээр нь үнэмшээд Азаа гэх хүний данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Б бид хоёр хамт 1 шил архи, нэг лааз пиво ууж хоол унд идсэн. Манай нөхөр Ганбаатар ажлаа тараад тухайн айлд ирээд намайг унтаж байх хойгуур машины түлхүүр, 2 ширхэг гар утас зэргийг минь аваад гэртээ харьж амарсан. Би Б ынд согтоод унтсан. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12:00 цагийн орчимд Б-н хамт **** тоотод байх манай монгол гэрт очиж гал түлээд 1 шил 0.33 литрийн Соёрхол нэртэй архийг хувааж ууж байгаад би унтсан байсан. Би 2 цаг орчим унтаад сэрэхэд цэнэглэж байсан 2 ширхэг гар утас, чихэнд зүүсэн байсан алтан ээмэг 2 ширхэг, гарын хуруунд зүүсэн байсан 3 ширхэг монетон бөгж, алтан нуухтай Сверовский чулуун хөөрөг зэрэг эд зүйл алдагдсан байна. Мөн 2023 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Хаан банкны мобайл банкаар нийт 9 удаагийн гүйлгээ хийж нийт 3.950.000 төгрөгийн хууль бус зарлага гарсан байна. Би Хаан банкны **** дугаартай дансанд мобайл банк ашигладаг. Мобайл банкны код нь 920113 гэсэн кодтой байгаа боловч гүйлгээ хийсэн байна. Би Б д мобайл банкны кодоо өгөөгүй.....”/хх 21-24/,
гэрч Г.Отгонбатын “...Миний агент хийхэд ашигладаг 5219213664 дугаартай дансанд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр **** дугаартай данснаас 800.000 төгрөг, 1.200.000 төгрөгөөр 2 удаагийн мөрийн цэнэглэлтийг **** дугаартай аккаунтаас цэнэглэлт хийсэн. Тус аккаунт мөрийтэй тоглоомын хожилт хийж **** дугаартай данс эзэмшигч Н гэх хүн байгаа. Тус дансны эзэмшигч фэйсбүүк хаягтай таарч байсан. Тийм учир тухайн 2 удаагийн гүйлгээгээр хийсэн мөнгийг Н гэх хүн авсан болж таарч байна...” /хх 28-29/,
гэрч Б.Довчины “...Би Хаан банкны **** дугаартай дансыг 2010 оноос хойш ашиглаж байна. 1xbet цахим спорт тоглоомын бооцооны ажилд 2022 оны 06 дугаар сараас хойш ашиглаж байна. Хаан банкны **** дугаартай данснаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орсон 500.000 төгрөгийн орлого нь 1 xbet спортын бооцооны сайтад У.З нэртэй аккаунтыг цэнэглэсэн бөгөөд бооцооны мөнгөний татан авалтыг Хаан банкны **** дугаартай П.Н гэсэн эзэмшигчтэй дансанд татан авалт хийсэн байна. Би нотлох баримтыг цаасаар хэвлэж ирүүлсэн байгаа...” /хх 32-33/,
гэрч Ш.Ч-н “...Би 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо *******д танил дүү болох Н-н хамт өрөө авч ганц нэг шил архи уусан. Би тэгээд байж байтал Н Б тай утсаар яриад манай буудалд ирсэн байх. Намайг согтуу унтаж байгаад сэрэхэд Б ирчихсэн пиво уугаад сууж байсан. Энэ үед Н гар утсаараа тоглоод байгаа бололтой байсан. Юу тоглож байсныг мэдэхгүй. Б нэг хуучин хүрэн өнгийн гар утас гаргаж ирээд надад та авах уу гэхээр нь би тэр гар утсыг авсан. Би тэр гар утасны маркийг мэдэхгүй. Ямар ч байсан хүрэн өнгөтэй утас байсан. Би хэд хоног бариад согтуу явж байгаад алга болгосон байсан. Би Н ыг хэний мөнгөөр юу тоглосоныг мэдэхгүй байна. Архи уугаад тасраад унтаж байгаад сэрэхэд Б тэр хоёр суужил байдаг. Сүүлд сонсож байхад хүний мөнгөөр тоглочихсон гэж Н ярьж байсан...” /хх 35-36/,
гэрч Б.С ийн “...Би Баянгол дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Ундрам центерт Фүүл нэртэй барьцаалан зээлдүүлэх төв ажиллуулдаг. Манай барьцаалан зээлдүүлэх газарт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр **** регистрийн дугаартай Н гэх иргэн 2.9 грамтай монетон бөгж 1 ширхэг, алтан ээмэг 7.5 грамтай 1 хос зэрэг эд зүйлсийг барьцаанд тавьсан мэдээлэл байна. Манай байгууллага барьцаат зээлийн гэрээний дагуу эд зүйлсийг 14 хоногийн дотор гэрээ байгуулсан иргэд эд зүйлээ аваагүй учир гэрээний дагуу хугацаа дууссанаас хойш 17 хоногийн дараа нь эд зүйлсийг худалдан борлуулж төлбөрөө гарган авсан байгаа...” /хх 48-49/,
Г.Н ын “Хаан банк”-ны депозит дансны дансны хуулга /хх 58-60/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 52-54/,
Гэмт хэргийн талаарх болон зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 19/,
шүүгдэгч П.Нын яллагдагчаар өгсөн “...манай найз Б нь 2 ширхэг гар утас авчраад энэ утсан дээр байгаа дансанд мөнгө байгаа би нууц үгийг мэдэж байна энэ мөнгийг ашиглах боломжтой юу гэж надаас асуухаар нь би за хоёулаа тэгвэл эхлээд 300.000 төгрөгөөр тоглоод үзье гээд тухайн гар утсан дээр байсан Хаан банкны данснаас 300.000 төгрөгийг шилжүүлж цахим бооцоот тоглоом тоглосон. Тэгээд бид хоёр мөнгөө алдчихсан чинь Б хүний мөнгө алдчихлаа гээд бид хоёр дахиж дансаа цэнэглээд алдсан мөнгөө олж авахаар тоглосоор байгаад нийтдээ 3.950.000 төгрөгөөр тоглоод алдчихсан юм. Тэгээд бид хоёр тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа миний бичиг баримтаар ломбарданд тухайн хоёр гар утсыг тавьж би тухайн мөнгөнөөс унааны мөнгө гэж 10.000 төгрөг авсан. Б анх надад бол хүний утас гэж хэлээгүй манай эгчийн утас, данс байгаа юм гэж хэлж байсан тухайн дансанд бол 5 орчим сая төгрөг байсан санагдаж байна. Тухайн өдөр Б над руу залгаад хаана байгааг асуугаад миний байгаа газарт ирээд намайг бичиг баримтаа аваад гараад ир гэсэн тэгээд бид хоёр такси бариад хороолол байрлах нэг ломбард орж тухайн эд зүйлсийг ломбарданд миний бичиг баримтаар тавьсан тэгээд мөнгөө бол өөрийнхөө данс руу шилжүүлж авч байсан би зөвхөн бичиг баримтаа ашиглуулаад гарын үсэг зурсан юм. Б нь надад хэний ямар ямар эд зүйл барьцаанд тавьж байгаа талаар болж хэлээгүй би тухайн үед бол Б ыг буруу гарын эд зүйл барьцаанд тавьж байна гэж гадарласан Б д тийм үнэтэй эд зүйл бол байхгүй байх ёсгүй Б надад бол мөнгө өгсөн асуудал байхгүй тухайн өдөр караокед орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бүх төлбөр тооцоог Б хийсэн юм....” /хх 93-95/ гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Б ыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч П.Ныг Т.Б тай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Учир нь, шүүгдэгч Т.Б нь хохирогч Г.Н тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй тасраад унасан байх үед нь түүний эзэмшлийн Самсунг А53 загварын 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, бөгж 3 ширхэг, чулуун хөөрөг 1 ширхэг, зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.456.220 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Т.Б , П.Н нар нь бүлэглэн хохирогч Д.Н аас хулгайлсан гар утсыг нь ашиглан хохирогчийн интернэт банк руу нэвтэрч данснаас нь 9 удаагийн үйлдлээр 3.950.000 төгрөгийг шилжүүлэн авч, уг мөнгийг өөрсдийн өмчийн адил захиран зарцуулсан үйл баримт нотлогдсон тул тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б д 1 жил хорих ял, шүүгдэгч П.Нт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
Шүүгдэгч Т.Б “....би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргаангүй, хохирогч Д.Н ад учруулсан 5.431.220 төгрөгийг төлж бусдад төлөх төлбөргүй болсон. ...Анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг энэ байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би маш их гэмшиж байна....” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаяр нь “...шүүгдэгч Т.Б нь гэм буруугаа хүлээсэн байдал, хохирогч Г.Н ын хохирлыг бүрэн төлж барагдуулж хохиролгүй болгож, бусдад төлөх төлбөргүй болсон зэрэг байдлыг харгалзан шударга ёсны зарчмыг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг оногдуулж хөнгөрүүлж өгнө үү....” гэх,
Хохирогч Д.Н “...Т.Б Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын дараа миний хохирол болох 5.435.220 төгрөгийг миний Хаан банк **** тоот дансанд шилжүүлж хохиролгүй болгосон. Хохирогч Д.Н миний зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохиролгүй болсон тул хэргийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Т.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлж оролцсон, мөн шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гаргуулахаар шийдвэрлэсэн 5.431.220 төгрөгийн хохирлыг хохирогч Д.Н ад 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нөхөн төлсөн, хохирогч Д.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хохиролгүй болсон тул хэргийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал болж, зөрчигдсөн эрх нь сэргэсэн гэж үзэх үндэслэл давж заалдах шатны шүүх хуралдааны үед бүрдсэн байна.
Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд шүүгдэгч Т.Б д оногдуулсан 1 жил хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 63 хоног энэ хэрэгт цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж, 504 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 216 цагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч Т.Б нь биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч П.Ныг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж дүгнэсэн атал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Д.Ганбаяр, хохирогч Д.Н нарын гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/884 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтын “...шүүгдэгч Н ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан...” гэснийг “...шүүгдэгч Н ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан...” гэж,
- 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Т.Б ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ныг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,
- 5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б 216 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч П.Н 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт сануулсугай.” гэж тус тус өөрчилж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Б ын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 63 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 504 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 216 цагаар тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж,
- шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг, хохирогч Д.Н нарын гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.
3. Шүүгдэгч Т.Б нь хохирогч Д.Н ад гэмт хэргийн хохирол 5.431.220 / таван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга хоёр зуун хорин/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА