Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2025/00764

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч:  А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Т.Б*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,152,144.76 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга нэг зуун дөчин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Т.Б******* нь зээлийн гэрээний үүргийг 244 хоног хэтрүүлсэн тул шүүхийн журмаар 7111133252 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,141,144.76 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 1,152,144.76 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,152,144.76 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Т.Б*******д холбогдуулан 1,152,144.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Т.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Б*******д холбогдох 1,152,144.76 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга нэг зуун дөчин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,201 /гучин хоёр төгрөг хоёр зуун нэг/ төгрөгөөс 16,100.5 /арван зургаан мянга нэг зуун төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 16,100.5 /арван зургаан мянга нэг зуун төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Т.Б*******ос 16,100.5 /арван зургаан мянга нэг зуун төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ