2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/07440

 

2025 09 23   192/ШШ2025/07440

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ** байрлах Х банк ХК /РД:2***1/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ** тоотод оршин сууух Б-ийн Ж /РД:ШГ*****/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ** тоотод оршин суух Б-ын С /РД:УЗ*****/,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, **-р хороо, ** тоотод оршин суух Д-ийн Г /РД:УД*********/,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, **-р хороо, ** тоотод оршин суух С-ын А /РД:УЕ*******3/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 77,133,647.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгчсэн төлөөлөгч Н.М, М.Ц,

Хариуцагч Д.Г, С.А нарын өмгөөлөгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Ж, Б.С нар нь Х Банк ХК-ийн Нарны зам тооцооны төвтэй 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3Г/2*****2 тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар зээл авсан. Б.Ж, Б.С нар нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3Г/2*******2 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр БГХ/2****2 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцааны гэрээ байгуулан бараа материал, Д.Г, С.А нар нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр БГҮ/2*******2 тоот үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулан; Д.Г, С.А нарын өмчлөлийн, Нийслэлийн налайх дүүргийн ** хороо, ** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******3 дугаартай, 180 м.кв талбайтай, хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгө, Д.Г, С.А нарын өмчлөлийн, Нийслэлийн налайх дүүргийн ** хороо, ** тоот хаягт байрлах, нэгж талбарын 1***22 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2****3 дугаартай, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч Б.Ж, Б.С нар нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/2******2 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,868,742.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,334,553.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,475.55 төгрөг нийт 11,220,771.20 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Б.Ж, Б.С нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 5.1.7, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Б.Ж, Б.С нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/2******2 тоот зээлийн гэрээний үүрэгт: А/ Үндсэн зээлийн төлбөрт 34,131,257.94 төгрөг, Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 38,234,084.57 төгрөг, В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,718,305.10 төгрөг, Г/ Нотариатын зардал 50,000 төгрөг, Нийт 77,133,647.62 төгрөгийг. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох; Д.Г, С.А нарын өмчлөлийн, Нийслэлийн налайх дүүргийн ** хороо, ** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2******3 дугаартай, 180 м.кв талбайтай, хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгө, Д.Г, С.А нарын өмчлөлийн, Нийслэлийн налайх дүүргийн ** хороо, ** тоот хаягт байрлах, нэгж талбарын 1****2 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2***3 дугаартай, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ж, Б.С нар нь Х Банк ХК-тай 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3Г/2*******2 тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч Б.Ж, Б.С нар нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/2******2 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,868,742.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,334,553.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,475.55 төгрөг нийт 11,220,771.20 төгрөг төлсөн байна. Одоо үндсэн зээлийн төлбөрт 34,131,257.94 төгрөг, Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 38,234,084.57 төгрөг, В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,718,305.10 төгрөг, Г/ Нотариатын зардал 50,000 төгрөг, Нийт 77,133,647.62 төгрөгийг, энэ мөнгийг төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

Хариуцагч С.А, Д.Г нарын өмгөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Залилан хийсэн байна, зүгээр л таньдаг байсныхаа төлөө Б.Ж, Б.С нарт итгээд хөрөнгөө барьцаалуулчихсан. Энэ хүү нь прокурор хийдэг хүн шүү дээ би тэгээд энэ асуудлаар нь Улсын Ерөнхий прокурорын газарт хүртэл хандсан, тэгээд хөөн хэлэлцэх хугацаа алдчихсан байгаа талаар 2 хүндээ хэлсэн. Солонгосоос 2023 онд ээж нь гэх хүн ирсэн байхад энэ банк юу хийгээд нэхэмжлэээгүй ингэж их удсан юм бол, үнэхээр барьцаалуулчихсан л юм байна, гэхдээ бас зээлийн гэрээ дууссанаас хойш хүүг төлөх ёсгүй, банк яагаад шүүхэд хандалгүй өдий хүрсэн байдаг юм гэв.

 

2. Хариуцагч С.А, Д.Г нар нэхэмжлэлийн хувийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр, хариуцагч Б.С, Б.Ж нар нэхэмжлэлийн хувийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н.М олгосон итгэмжлэл, төлбөрийн баримт, 2019.05.14-ний өдрийн ЗГ/2*****2 дугаартай зээлийн гэрээ, БГХ/2*****2 дугаартай барьцааны гэрээ, БГҮ/2******2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ, гүйлгээний баримт, Зээлийн бүртгэлийн баримт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Улсын бүртгэлийн Ү-2*****3, Г-2*****3 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Б.Ж-ийн 2019.05.06-ны өдрийн зээл хүссэн өргөдөл, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх барьцаалуулах хүсэлт, анкет, Б.С-ийн зээл хүссэн анкет, С ХХК-ийн 2019.04.18-ны өдрийн 010/5е дугаартай тодорхойлолт, эд хогшлын зураг, Х банк ХК-ийн 2020.11.11-ны өдрийн 61/4773 дугаартай зээл төлөх мэдэгдэл, М.Ц-д олгосон итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагч Б.Ж, Б.С нараас Ц.Н-ид өгсөн итгэмжлэл, Д.Г-оос С.А-т олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Ж, Б.С нар нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 40,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар зээл авсан. Д.Г, С.А нар нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр БГҮ/******2 тоот үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч Б.Ж, Б.С нар нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт 5,868,742.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,334,553.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,475.55 төгрөг нийт 11,220,771.20 төгрөг төлсөн байна. Одоо үндсэн зээлийн төлбөрт 34,131,257.94 төгрөг, Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 38,234,084.57 төгрөг, В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,718,305.10 төгрөг, Г/ Нотариатын зардал 50,000 төгрөг, Нийт 77,133,647.62 төгрөгийг, энэ мөнгийг төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

Хариуцагч С.А, Д.Г нар хэдийгээр шүүхэд тайлбар ирүүлээгүй боловч өмгөөлөгч Б.Н нь ...2019 оны зээлийн гэрээ 2022 онд дууссан байхад шүүхэд хандалгүй, зээлсэн хүмүүсээ шүүхэд өгөхгүй байсан учраас нэхэмжлэх үнийн дүн өссөнд гомдолтой байгаа ...талаар тайлбарладаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Х банк ХК нь Б.Ж, Б.С нартай 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3Г/2*****2 тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар зээлүүлсэн байна.

Улмаар 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3Г/2*******2 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр БГХ/********2 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцааны гэрээ байгуулан бараа материал барьцаалсан байна.

Түүнчлэн Д.Г, С.А нар нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр БГҮ/2******2 тоот үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулан; Д.Г, С.А нарын өмчлөлийн, Нийслэлийн налайх дүүргийн ** хороо, ** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2*****3 дугаартай, 180 м.кв талбайтай, хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгө, Д.Г, С.А нарын өмчлөлийн, Нийслэлийн налайх дүүргийн ** хороо, ** тоот хаягт байрлах, нэгж талбарын 1**2 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2***3 дугаартай, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг тус тус барьцаалуулжээ.

Зээлдэгч Б.Ж, Б.С нар нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 5,868,742.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,334,553.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,475.55 төгрөг нийт 11,220,771.20 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч тайлбарлаж, зээл хүүгийн тооцооллын баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Тухайн зээл, хүүгийн тооцооллын хүснэгтээс зээлдэгч нар хамгийн сүүлд 2021-05-14 ний өдөр 298,000 төгрөг, 2022-05-14 ний өдөр 500 төгрөгийг үндсэн зээлээс төлсөн байх ба гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдөр дуусгавар болсон, шүүхэд 2025-04-29 ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Харин хариуцагч нар хуульд заасан хугацааны дотор шүүхэд тайлбар, татгалзлаа ирүүлээгүй.

Зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээнүүдийн нөхцөл, байгуулагдсан хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлага хангасан зэргээс үзвэл, талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна

4. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 34,131,257 төгрөг, зээлийн хүүд 38,234,084 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 4,718,305 төгрөг, нотиаратын зардалд 50000 төгрөг, нийт 77,133,647 төгрөгийг нэхэмжилдэг.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээлийн гэрээ, эргэн төлөх хуваарь зэрэг баримтуудыг үндэслэн 60,166,378 төгрөгийг хариуцагч Б.Ж, Б.С нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь хариуцагч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй байсаар зээлийн гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдөр дуусгавар болжээ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх... гэж заасны дагуу нэхэмжлэгч тал хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.

Гэхдээ нэхэмжлэгч тал зээлийн хүүд 38,234,084 төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч түүнийхээ хэд нь зээлийн гэрээний хугацаан дах хүү, хэд нь хугацаа хэтэрсний хүү болох талаар шүүх хуралдаан дээр тайлбарлаж чадахгүй байна. Шүүх талуудын байгуулсан гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үндэслэн Б.Ж, Б.С нар нь зээлийг хугацаанд нь төлсөн бол 14,352,407 төгрөгийн хүү төлөх байснаас 5,334,553 төгрөг төгрөг төлөгдсөн тул 9,017,854 төгрөгийг үндсэн хугацааны хүүд, үлдэх 29,216,230 төгрөгийг хэтэрсэн хугацааны хүү гэж үзнэ. Улмаар зээлийн гэрээний хугацаа 2 жил 11 сарын өмнө дуусгавар болсон байхад зээлдүүлэгчийн зүгээс гэрээ цуцлах эрхээ хэрэгжүүлэлгүй байсан талаарх хүндэтгэн үзэх үндэслэл тогтоогдоогүй тул 29,216,230 төгрөгийг тал хувийг буюу 14,608,115 төгрөгийг хугацаа хэтэрсний хүүд гаргуулахаар шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Нэгэнт хүүг бууруулж шийдвэрлэсэн тул нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 4,718,305 төгрөгийн тал хувь буюу 2,359,152 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн болно.

Тодруулбал: Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үндсэн зээлийн болон зээлийн хүүгийн төлбөрөө тогтоосон хуваарийн дагуу төлөхгүй байгаа тохиолдолд үүргээ гүйцэтгэхийг сануулсан ч зээлдэгчид үр дүн гараагүй бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч гэрээг цуцлах эрхтэй байсан.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нотиаратын үйлчилгээний хөлсөд төлсөн 50000 төгрөгийг нэмж гаргуулна.

Түүнчлэн хариуцагчид нэхэмжлэлийн хувийг шүүх 2023-10-24 ний өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч Б.Ж, Б.С нараас үндсэн зээлийн төлбөрт 34,131,257 төгрөг, хүүд 23,625,969 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 2,359,152 төгрөгийг, хохиролд 50000 төгрөгийг, нийт 60,166,378 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгож, үлдэх 16,967,269 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

5. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох Д.Г, С.А нарын өмчлөлийн, Нийслэлийн налайх дүүргийн ** хороо, ** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******3 дугаартай, 180 м.кв талбайтай, хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгө, Д.Г, С.А нарын өмчлөлийн, Нийслэлийн налайх дүүргийн ** дугаар хороо, ** тоот хаягт байрлах, нэгж талбарын 1******2 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2***3 дугаартай, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Б.Ж, Б.С нар нь зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

Д.Г, С.А нарын өмчлөлийн, Нийслэлийн налайх дүүргийн ** хороо, ** тоот хаягт байрлах, нэгж талбарын 1****2 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2**3 дугаартай, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хаяг Нийслэлийн налайх дүүргийн ** дугаар хороо, ** тоот болж өөрчлөгдсөн талаар талууд маргаагүй болно.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 458,781 улсын тэмдэгтийн хураамжид төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгоно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 , 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ж, Б.С нараас 60,166,378 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгож, үлдэх 16,967,269 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж, Б.С нараас 458,781 улсын тэмдэгтийн хураамжид төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. . Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч Б.Ж, Б.Сэ нар нь 60,166,378 төгрөгийг төгрөгийг төлөөгүй тохиолдолд Д.Г, С.А нарын өмчлөлийн, Нийслэлийн налайх дүүргийн ** хороо, ** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2***3 дугаартай, 180 м.кв талбайтай, хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгө, Д.Г, С.А нарын өмчлөлийн, Нийслэлийн налайх дүүргийн ** дугаар хороо, ** тоот хаягт байрлах, нэгж талбарын 1***2 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2**3 дугаартай, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 60,166,378 төгрөгийг гаргуулж, Х банк ХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ