Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 317/ШШ2025/00677

 

2025 05 22 317/ШШ2025/00677

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн би,

Нэхэмжлэгч: ***ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:

Шуудай овогт ******,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,584,003.76 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч ***ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт, үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нийт 2,584,003 төгрөг 76 мөнгийг Гансүх овогтой ***ээс гаргуулах тухай гэжээ.

2.-Хариуцагч Г.***нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гансүх овогтой ***миний бие нь 2021 оны 09 дүгээр сараас хойш ял эдэлж байгаа. Уг хорих ял 2026 оны 02 дугаар сарын сүүлээр дуусах тул. Сайн интернейшнл ББСБ ХХК-аас А52 загварын гэр утас зээлээр худалдаж авсан нь үнэн болно. Тус хэрэглээний зээлийг төлж барагдуулж байсан ч гэмт хэрэгт холбогдон хорих ял эдэлж байгаа. Хорих ялын хугацаагаа дуусган гарч хохирлоо барагдуулна. Тодорхойлолтыг минь хүлээн авна уу. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч ***ББСБ ХХК нь хариуцагч Г.***холбогдуулан гэрээний үүрэгт 2,584,003.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3..Хариуцагч Г.***нь нэхэмжлэлийн шаардлага 2,584,003.76 төгрөгийг тус тус ***ББСБ ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.***нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 75дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч Шуудай овогт ******нь нэхэмжлэлийн шаардлага 2,584,003.76 төгрөгийг тус тус ***ББСБ ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***ББСБ ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,294 төгрөгийн тал хувь 28,147 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28,147 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 28,147 төгрөгийг хариуцагч Шуудай овогт ******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ***ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН