| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 168/2024/0364/Э |
| Дугаар | 2025/ДШМ/04 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 21.1.1., 21.14.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/04
*******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Оюунцэцэг
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Э.Түвшинбаяр
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Ганбаатар
Шүүгдэгч *******
*******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/368 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дорнод аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2321002220394 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан хотод 1964 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/
Хатагин овогт гийн , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1968 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч ажилтай, ам бүл 2, зээ хүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тус хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаатай хянан харгалзаж байсан. /РД: /
Суврагачин овогт гийн , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар төмөр зам Баянтүмэн тасгийн 8 дугаар хэсэгт замчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ажилчин тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 626 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: /
2. Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж эрүүгийн 2321000000107 дугаартай хэрэгт *******гийн өмгөөлөгчөөр ажиллахдаа тус хэргийн хохирогч гийн хохирлыг барагдуулаагүй, яллагдагч ******* нь хохирогчтой уулзаагүй гэдгийг мэдсээр байж хохирогчийн өмнөөс “... миний бие д өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон юм. Миний мотоциклийг унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн. Иймд би д ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэдгээ илэрхийлэн бичгээр гаргаж байна...” гэх утга бүхий хүсэлтийг өмгөөлөгч *******аар бичүүлэн тухайн нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гарган өгч, хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, тухайн хуурамч нотлох баримтыг прокурорт өгснөөр *******д хохирлоо барагдуулж бусдад төлөх төлбөргүй мэтээр хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд түүнд давуу байдал бий болгох зорилгоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хуульч, өмгөөллийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлийг санаатайгаар хийж гүйцэтгэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан,
мөн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт өмгөөлөгч ******* нь өөрийн үйлчлүүлэгч *******д "хэргийг хянаж байгаа прокурортой чинь хоолонд орно" гэж 70,000 төгрөгийг зохиомол байдлыг зориуд бий болгон залилж авсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа эрүүгийн 2321000000107 дугаартай хэргийн яллагдагч *******д ашиг сонирхлын зөрчилтэй хохирогч Т.Мартхүүгийн өмнөөс “...хохирлоо надад төлсөн, … би д ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…" гэх утга бүхий хуурамч хүсэлтийг бичин өгч, улмаар тус хүсэлтийг өмгөөлөгч ******* нь хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гаргаж хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, мөн *******той бүлэглэн тухайн хуурамч нотлох баримтаар “…тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон, ...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэх хүсэлтийг прокурорт өгснөөр яллагдагч *******д хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд хохирлоо барагдуулсан бусдад төлөх төлбөргүй мэтээр давуу байдал бий болгох зорилгоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хуульч, өмгөөллийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлийг санаатайгаар хийж гүйцэтгэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч ******* нь эрүүгийн 2321000000107 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өмгөөлөгч *******, ******* нартай бүлэглэн тус хэргийн хохирогч гийн хохирлыг барагдуулаагүй, хохирогчтой уулзаагүй байж хохирогчийн өмнөөс “... миний бие д өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон юм. Миний мотоциклийг нь унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн. Иймд би д ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэдгээ илэрхийлэн бичгээр гаргаж байна...” гэх утга бүхий хүсэлтийг өмгөөлөгчөөр бичүүлэн тухайн нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гарган өгч хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өмгөөлөгч бусадтай бүлэглэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Суврагачин овогт гийн г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч гийн г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ийн *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,500,000 төгрөгийн торгох ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч *******г 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэм хорын хохиролд 70,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн *******ын гараар бичсэн 14 хуудас бичгийн хэвийн загвар, *******ын гараар бичсэн 4 хуудас бичгийн хэвийн загвар, Чойбалсан хот гэх бичиглэлтэй 71 хуудас тэмдэглэлийн дэвтэр зэргийг хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, зурагтай анкет зэргийг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******, ******* нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
“Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх *******ыг, *******той бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, шийтгэх тогтоолд мөн нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлж, дүгнэж байгаа талаар, ******* болон өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан хууль зүйн дүгнэлтүүдийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болно. Мөн анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг дүгнэхдээ нотлох баримтыг хууль ёсны арга, хэрэгслээр цуглуулж бэхжүүлсэн эсэх, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн дүгнэлтийг хийхдээ улсын яллагчийн яллах дүгнэлтийг хуулбарлан тавьсан байх ба шүүх хэрхэн дүгнэж байгаа талаар дүгнэлтийг хийгээгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримт, шүүгдэгч *******гийн мэдүүлэг нь зөрүүтэй, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх журмыг зөрчсөн талаарх өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг няцаасан, үгүйсгэсэн дүгнэлтийг хийж чадаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчсөн.
...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч *******, гэрч нар мэдүүлэг гаргахдаа бичиг үсэг мэдэхгүй тухай дурдагдсан байдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу монгол хэл, бичиг, үсэг мэдэхгүй этгээдээс мэдүүлэг авах ажиллагаанд зайлшгүй өмгөөлөгч оролцуулахаар хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны байх үндсэн зарчмын хүрээнд бичиг, үсэг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авах ажиллагаанд зайлшгүй өмгөөлөгч оролцуулах, гэрч, хохирогчийн хувьд зайлшгүй томилогдсон мэргэжилтэнг оролцуулахаар хуульчилсан байх тул шүүгдэгч, хохирогч *******, гэрч нарын мэдүүлэг буюу бичгийн нотлох баримт нь нотлох баримт бүрдүүлж, цуглуулах хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч *******гоос мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулж байгаагүй тухай шүүхийн хэлэлцүүлэгт ******* нь мэдүүлдэг бөгөөд хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт түүний мэдүүлгүүдтэй уншиж танилцан, шинжлэн судлахад мэдүүлгэнд хэн гэж өмгөөлөгчийг оролцуулж байгаа талаар дурдаагүй, төгсгөлд гарын үсэг зуруулсан байгаа нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгийг үнэн зөв байна гэх дүгнэлтэд хүргэж байгаа болно.
Бусад нотлох баримт буюу гэрч Д.Энхбаяр, Э.Зоригт, Б.дорж, С.Ариунбаяр, Ц.Мөнхжаргал, Ч.Оюунсайхан нарын мэдүүлэг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 92 тоот дүгнэлт, гийн өмнөөс прокурорын газарт гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт мөн боловч тухайн баримтуудаар ******* нь *******той бүлэглэн санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотолсон зүйлгүй байна.
Учир нь Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 92 тоот дүгнэлтээр гийн өмнөөс прокурорын газарт гаргасан хүсэлт гэх баримтын бичгийн хэв загвар нь *******ых биш байна гэдгийг нотлон тогтоож өгсөн бөгөөд дээрх баримтууд нь шүүгдэгчийг цагаатгах талын нотлох баримт гэж үзнэ.
Мөн гэрч Д.Энхбаяр, Э.Зоригт, Б.дорж нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар гэрч нь тухайн хүсэлтийг бичиж өгөөгүй гэх үйл баримтыг давхар нотолж байгаа боловч тухайн баримтыг ******* үйлдсэн гэдгийг нотолсон зүйлгүй юм.
Гэрч С.Ариунбаяр, Ц.Мөнхжаргал, Ч.Оюунсайханы мэдүүлгээр шүүгдэгч, хохирогч ******* нь шүүгдэгч *******од 70 000 төгрөгийг өгсөн гэдгийг нотлоогүй, зөвхөн мөнгөний эх сурвалжийг заан мэдүүлсэн. Уг мэдүүлгүүд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүгдэгч *******ын дансны хуулга, шүүгдэгч ******* нарын мэдүүлгээр үгүйсгэгдэх бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 70 000 төгрөгийг залилж авсан гэх үйлдлийг үгүйсгэж байна.
Учир нь шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******той байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрөө 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төлөөгүй байсан болох нь тогтоогдож байх бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсөө төлөөгүй этгээдээс хоолны мөнгө нэхэх нь бодит байдалд байх боломжгүй зүйл юм. Түүнчлэн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар шүүгдэгч *******ын эзэмшлийн банкны харилцах дансанд 29 сая гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдох бөгөөд 70 000 төгрөгийг залилж авах хэрэгцээ, шаардлага, ач холбогдол байхгүй болох нь тогтоогдож байна.
Харин гэрч С.Ариунбаярын мэдүүлгээр шүүгдэгч, хохирогч ******* нь анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, зорилготой байсан болох нь тогтоогдох бөгөөд хууль бусаар хохирол төлбөрөө барагдуулсан тухай хүсэлтийг бичүүлэх хүсэл зориг буюу өөртөө давуу байдлыг бий болгуулах бодит санаачлага байсан болох нь хангалттай тогтоогдож байна. Хэдийгээр шүүгдэгч нь бичиг, үсэг мэдэхгүй эрх зүйн боловсролгүй этгээд гэж байгаа боловч түүний хувийн байдлын талаарх бичгийн нотлох баримтаас үзэхэд урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хулгайн гэмт хэрэгт, Дорнод аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хулгайн гэмт хэрэгт тус тус ял шийтгэгдэж байсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн давуу тал, ач тусыг ухамсарлан ойлгох чадвар чадамжтай этгээд болох нь тогтоогдож байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******, *******, ******* нарын мэдүүлэг, Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 92 тоот дүгнэлт, гийн өмнөөс прокурорын газарт гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтууд нь яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн бодит байдлыг нотлох тогтоох ач холбогдолтой бичгийн нотлох баримтууд байх бөгөөд мөн баримтуудаас *******гийн мэдүүлгээс бусад нотлох баримтууд нь шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийг бий болгохгүй, харин түүнд холбогдуулсан үйлдлийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах үндэслэлийг бий болгож байна.
2. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй болжээ.
…2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их хурлаар Өмгөөллийн тухай хууль батлагдан мөрдөгдөж байгаа бөгөөд тус хуулийн 3.2 дахь хэсэгт зааснаар “...хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, зөвлөмж, дүгнэлт гаргах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, төрийн болон бусад байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг...” үйл ажиллагааны төрлийг хуульчилжээ.
Иргэн ******* нь сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж өмгөөлөгч *******той эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ хэлцэл байгуулан, яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэрэгт түүний өмгөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн туслалцааг үзүүлсэн үйлдэл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуулиар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зохицуулалттай нийцэж байна.
******* нь Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, 14 дүгээр зүйлд заасан үүргийг хүлээдэг этгээд бөгөөд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж дүгнэх боломжгүй юм. Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндэслэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болон дуусгавар болгосон тохиолдолд эсхүл Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгосон тохиолдолд тус тус хуульчийн болон өмгөөллийн үйл ажиллагааг явуулсан бол хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаap ашигласан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үздэг болно.
Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд яллагдагч *******ын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ зэрэг эрх нь хүчин төгөлдөр байх ба уг эрхүүдийг хүчингүй болгосон түдгэлзүүлсэн тухай баримт байхгүй байх тул яллагдагчийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэхгүй.
…Иргэн ******* нь өмгөөлөгч *******ад хүсэлт тавьж боловсруулсан хүсэлтийг (хүсэлтийн төсөл боловсруулсан гэж ойлгож байгаа) хуурамч нотлох баримт мөн, биш гэдгийг яллагдагч ******* нь урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд өөрийн үйлчлүүлэгч *******гийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа баримт бичиг хэмээн ойлгож прокурорт хүргүүлсэн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр биш юм.
Харин шүүгдэгч ******* нь тухайн үеийн үйлчлүүлэгч *******д итгэж, түүний хууль бусаар үйлдсэн байж болзошгүй бичиг баримтыг нягталж, шалгалгүйгээр прокурорын байгууллагад гарган өгсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хөнгөмсгөөр найдах шинжийг агуулсан гэж үзэхээр байна.
3. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/171 дугаар тогтоолоор шүүгдэгч *******г гэм буруутайд тооцон, 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял ногдуулж, гэм хорын хохиролд 1,430,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байна. Энэхүү шийтгэх тогтоолоор өмгөөлөгч *******ын иргэн *******д боловсруулж өгсөн хүсэлтийг хууль зүйн талаас нь дүгнээгүй, хууль зүйн үр дагавар үүсээгүй байгаа нь нотлогдож байна.
Гэтэл Эрүүгийн хэргийг шалгаж буй мөрдөгч болон прокуророос өмгөөлөгч *******, ******* нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь Өмгөөллийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөллийн үйл ажиллагаатай нь холбогдуулан өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах, өмгөөллийн хуулийн этгээдийн ажилтны яриаг чагнах, албан байр болон орон байр, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, мөрдөн мөшгих, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой баримт сэлтийг гаргуулан авахыг хориглоно...” гэж заасныг зөрчиж байна.
Өмгөөлөгч ******* нь бичиг баримтын төсөл боловсруулах нэг төрлийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгааг хууль бус хэмээн дүгнэх эрх зүйн үндэслэл байхгүй ба хэрэг учрал болсон гэх өдөр яллагдагч нар нь утсаар болон бусад харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хоорондоо холбоо барьсан эсэх, ******* нь *******гийн авч ирж өгсөн гэх хүсэлтийг хэн, хэзээ, яаж хийсэн бэ гэдгийг урьдаас мэдсэн эсэх зэрэг нотловол зохих байдлыг шалган тогтоогоогүй байгааг дурдах нь зүйтэй.
…*******ын прокурорын байгууллагад гаргаж өгсөн гэх *******гийн өгсөн бичгийн хүсэлт нь дангаараа нотлох баримт болохгүй ба тухайн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэхийг шийдвэрлээгүй байх тул Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Түүнчлэн уг баримтын эх сурвалжийг шалган тогтоох нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэхийг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны журмаар шалгаж, прокурор шийдвэр гаргадаг ба *******д холбогдох дугаар хэрэгт уг ажиллагааг хийсэн зүйл огт байхгүй болно.
4. Дорнод аймгийн цагдаагийн газраас өмгөөлөгч *******ыг өмгөөлөгч *******той бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан бүлэглэн үйлдсэн гэж дүгнэж байгаа бол мөрдөн шалгах ажиллагааны явцад амаар, биет байдал болон үйлдлээр хэрхэн бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг шалгаагүй бөгөөд энэхүү үйлдэл нь тогтоогдоогүй байна. Хэрэв гэмт үйлдлийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэж байгаа бол иргэн *******гийн үйлдлүүд нь өмгөөлөгч нарын үйлдэлтэй холбоотой байх бөгөөд иргэн *******г хохирогчоор тогтоож байцаалт авахдаа бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэх үйлдлийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “...Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ...” гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байх бөгөөд нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг нь материаллаг хохирол шаарддаггүй болно.
5. Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх үйлдлийн онолын үндэслэл нь: Хэргийн бодит үнэнийг тогтооход хамаарал бүхий гэрчлэх зүйл болдог. Эрүү, иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгыг хангах, хууль хэрэглээний баталгааг бүрдүүлэхэд ач холбогдол бүхий баримт байна.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой шийдвэрийн үндэслэл болж өгдөг. Нотлох баримтад тавигдах шаардлагыг хэлбэрийн хувьд хангасан байх зэрэг үндсэн шинжийг агуулдаг бөгөөд өмгөөлөгч *******ын нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх үйлдэл нь эдгээр үндсэн шинж чанарыг агуулаагүй байна.
6. 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ******* нь өөрийн үйлчлүүлэгч *******д хэргийг хянаж буй прокурортой хамт хоолонд орно гэж 70.000 төгрөгийг зохиомол байдлыг зориуд бий болгож залилан авсан үйлдэлд *******гоос гэрч, хохирогчийн хувьд хэргийн талаар мэдүүлж байгаа нь процессын хуультай зөрчилдөж байх ба түүний мэдүүлэг нь мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасны дагуу бусад эх сурвалжаар нотлогдох ёстой. *******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь хохирогчоор өгч буй мэдүүлгийг нотлох баримт биш бөгөөд өөр бусад баримтаар дээрхи мэдүүлгүүд нь нотлогдон тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгэж байх явцад тухайн хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгч, хуульч" гэж заасны дагуу яллагдагч ******* болон ******* нар нь өмгөөлөгчийн хувьд *******д хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлсэн тул тэдгээрээс гэрчийн мэдүүлэг авах нь процессын хуулийг зөрчиж байгаагаас гадна, тэдгээрийн мэдүүлэг нь нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй юм.
… ******* нь өмгөөлөгч *******од 70 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж мэдүүлж байгаа боловч уг мэдүүлэг болон гэмт хэргийн талаар гомдол мэдээллийн эх сурвалжийг шалган тогтоож чадаагүй бол нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байх тул *******ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч *******од холбогдох хэсэг буюу нотлох баримт хуурамчаар үйлдсэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэх 3 үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.
6. Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтуудад заасныг зөрчиж шүүхийн тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гарсан гэж үзэж байна.
Тус анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугарсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт үнэлж дүгнээгүй, дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээн болох миний мэдүүлэг болон өмгөөлөгч Түвшинбаяраас хэрэгт гаргасан хууль зүйн дүгнэлтийг няцааж, үгүйсгэсэн дүгнэлтийг бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн үндэслэл болно.
Нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийн гол шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдаг.
2023 оны 4 дүгээр 18-ны өдөр надтай уулзахаасаа өмнө утсаар ярихад нь би түүнд хандан хохирол төлсөн баримтаа дансаар хийсэн бол баримт авчраарай, бэлнээр өгсөн бол Мартхүүгээс мөнгө төгрөг авсан болон гомдол саналтай эсэх талаар бичүүлж авч надад өгнө шүү гэдгийг хэлсэн. Надад өгсөн бичгийг худал хэлж бусдаар бичүүлсэн үү, Мартхүү өөрөө бусдаар бичүүлсэн үү? өөрөө бичсэн үү? уг бичиг нь хуурамчаар үйлдэгдсэн үү? үгүй юу? гэдгийг би урьдчилан мэдэхгүй, мэдэх боломж ч байхгүй, Мартхүүгийн өмнөөс хуурамч бичиг өгөх санаа зорилго надад байхгүй гэдгээ шүүхэд мэдүүлсээр байтал миний мэдүүлгийг няцааж үгүйсгэсэн дүгнэлтийг шүүх гаргаагүй тогтоолд бичээгүй.
*******гийн гэрчийн мэдүүлэгт “...Мартхүү гэж таксины жолоочоор гарын үсгийг ******* өмгөөлөгч зуруулсан” гэж мэдүүлж байсан бол шинжээчийн дүгнэлт гарсанаас хойш таксины жолоочоор гарын үсэг зуруулсаныг хараагүй, зуруулаагүй гэж мэдүүлсэн байхад шүүхийн тогтоолд гийн “гарын үсэг зурах хэсэгт нь нэр бичээгүй байсан намайг бичиг аваад очиход ******* өмгөөлөгч Цагдаагийн газрын гадаа байсан машинтай хүнээр юм бичүүлээд прокурор руу авч орсон” гэж намайг бусдаар юм бичүүлсэн мэт гийн нотлогдоогүй мэдүүлгийг тогтоолдоо дурдсан нь хууль зөрчсөн үндэслэл болно.
Үүнийг нотлох баримт гэвэл Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 92 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Мартхүүгийн өмнөөс бичигдсэн бичгийн хэв загвар минийх биш гэдгийг тогтоосон бөгөөд би уг бичгийг бичээгүй, бусдаар бичүүлээгүй гэдгийг нотлож өгсөн бөгөөд гийн дээрх мэдүүлэг худал болохыг давхар нотлодог.
Харин миний бие г хохиролоо төлсөн гэхэд итгэж түүний эрх зүйн байдал дээрдэж байна гэж үзсэн. Мартхүүгийн өмнөөс бичүүлсэн бичиг хавтаст хэрэгт нотлох баримтаар орж түүнийг шүүх үнэлж дүгнээгүй, тогтоолынхоо үндэслэл болгоогүй нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар 17-ны өдрийн 171 тоот тогтоолоор нотлогддог.
Анхан шатны шүүхийн 368 тоот тогтоолд гийн гэрч, хохирогч, яллагдагчаар тус тус өгсөн ... гэх өмгөөлөгч дээр ганцаараа очоод “би хүний мотоцикл авч яваад хулгайн хэрэгт ороод одоо хэргийг маань түргэвчилсэн ч билүү хялбаршуулсан ч билүү тийм журмаар шийдүүлэх гээд байгаа юм гэхэд надад Мартхүүгийн өмнөөс гараар хүсэлт бичиж өгсөн гэх...” агуулга бүхий мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч ******* нь өөрийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан *******ыг гэмт хэрэгт гүтгэсэн гэх баримт хэрэгт байхгүй байна гэж үнэлж дүгнэжээ. Энэ дүгнэлтийг гэрч Ариунбаярын “…Тэгээд миний хувьд дүү д хандан “надаар юун өргөдөл, хүсэлт бичүүлнэ гээд байгаа юм бэ” гэж хэлээд түүнээс яг ямар учиртай зүйл бичүүлэх гээд ирсэн талаар нь асуулгүй “өмгөөлөгчид мөнгө өгөөд бичүүлдэг ш дээ” гэж хэлэхэд гартаа бичгийн цагаан цаас барьчихсан байсан ба надад бага зэрэг уурлаад буцаад машинд суугаад явчихсан. …түүнээс яагаад цагдаагийн байгууллагаар яваад байгаа талаар асуухад танаар хүсэлт бичүүлэх гээд таныг бичиж өгөхгүй болохоор 9 дүгээр байранд байдаг эмэгтэй өмгөөлөгчөөр хохирогч Мартхүүгийн өмнөөс хүсэлт бичүүлээд тэр асуудлаар явж байгаа гэж хэлсэн” гэж мэдүүлгээр няцаагддаг. /1р хх-ийн 89-90 тал/
Гэтэл шүүх дээрхи агуулга бүхий мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч ******* нь өөрийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан *******ыг гэмт хэрэгт гүтгэсэн гэх баримт хэрэгт байхгүй байна гэж үндэслэлгүй хууль зөрчсөн дүгнэлт хийсэн. Харин ч энэ мэдүүлэг нь намайг Мартхүүгийн өмнөөс бичиг хийлгэж ир гэж хэлээгүй гэдгийг, мөн гэмт хэрэг хийгээгүй гэдгийг давхар нотлодог.
Мөн мэдүүлэхдээ уг бичгийг ******* өмгөөлөгч балаар засаж өгөхөөр нь дахин авч очоод аар 2 удаа бичүүлсэн утсаар хоорондоо ярьж бичсэн гэж ярьсаныг нь ын гэрчээр өгсөн мэдүүлгээр үгүйсгэгддэг юм. Шүүх гийн хоорондоо харилцан зөрүү бүхий гэрч, хохирогч яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгүүд нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгааг үнэлж дүгнэж үзсэнгүй үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолдоо зааж өгсөнгүй.
2. Миний бие гэгчээс 70 000 төгрөг прокурортой чинь хоолонд орно гэж авсан асуудал огт байхгүй, тэгээд ч шүүх хурлын дараа гэгч таныг хэрэгт гүтгэн асуудалд оруулсандаа уучлалт гуйж байна гээд гар барихаар сарвайхад нь би гар бариагүй. Тухайн үед Түвшинбаяр өмгөөлөгч ойрхон байсан, мөн тэрээр 70 000 төгрөг авахаас татгалзсан. Би гэмт хэрэг үйлдээгүй юм шүү.
2023.06.07, 2023.06.13-ны гэрчээр, 2023.12.08, 2024.3.11-нд хохирогчоор, мөн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд хоорондоо харилцан зөрүүтэй, мөн түүнчлэн гэрчээр болон миний өгсөн мэдүүлэг гийн гэрч, хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй харилцан зөрүүтэй байхад зөвхөн гийн мэдүүлгүүдийг үнэлж , ******* нарын мэдүүлгийг үнэлсэн эсэх нь тодорхой бус ямар нотлох баримтаар үгүйсгэсэн үндэслэлээ шүүхийн тогтоолд заагаагүй.
…Шүүх хуралдаанд өмгөөлөгч Түвшинбаяр нь шүүгдэгч гоос та гэрч хохирогч яллагдагч гэх мэт оролцогчоор олон удаа мэдүүлэг өгсөн байна, ингэж мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй мэдүүлэг өгч байсан уу? гэж асуухад өмгөөлөгчгүй мэдүүлэг өгч байсан гэж мэдүүлсэнийг шүүх онцлон анхаарч үнэлж дүгнэлт өгөлгүй орхигдуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоор мэдүүлэг өгсөн, , Мартхүү нар нь бичиг үсэг мэдэхгүй тухай дурдагдсан байдаг бөгөөд нь сонсголын бэрхшээлтэй гэдгээ шүүх хурлын явцад хэлж мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2-т заасан заалтуудыг ноцтой зөрчсөнг шүүх анхаарч үзээгүй.
Мөрдөгч гоос мэдүүлэг авахдаа хөтлөж авсан байх магадлал түүний мэдүүлгээс харагддаг бөгөөд мэдүүлгүүдийг ямар байдлаар аваад хэдийд нь өмгөөлөгчөөр гарын үсэг зуруулдаг байсан нь тодорхой бус, мэдүүлгүүд нь хоорондоо харилцан зөрүүтэй байхад тэр хэвээр нь хуулбарласан мэт бичигдсэн.
Гэрч Д.Энхбаяр, Зоригт, дорж, Ариунбаяр, Мартхүү нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд нь намайг болон Мартхүүг хуурамч бичиг бичиж үйлдээгүй гэдгийг нотлодог юм. Харин гийн хамаарал бүхий гэрч Мөнхжаргал, Долгормаа, Оюунсайхан нарын мэдүүлэг нь надад 70 000 төгрөг данснаас гаргаж өгсөн гэх эх сурвалжийг хэлдэг бөгөөд надад өгсөн гэдгийг нотлоогүй юм. Миний хувьд тухайн үед өөрийн эзэмшлийн дансандаа 30 орчим сая төгрөгний үлдэгдэлтэй байсан бөгөөд гоос 70 000 төгрөг залилж авах хэрэгцээ, шаардлага байхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид болох , *******, нарын мэдүүлгүүд харилцан хоорондоо зөрүүтэй, гийн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байхад шүүх гийн мэдүүлгийг үндэслэл болгон намайг гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байхад шүүх анхаарч үзсэнгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.
7. Дорнод аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Доржсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “… Шүүгдэгч *******ад холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
…Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд тулгуурлан, хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч *******ыг шүүгдэгч *******, Д. нартай бүлэглэн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэргийг үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт хамааралтай бүхий л ажиллагааг хийсэн боловч *******ын үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, мөн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна. Шинжээчийн дүгнэлтээр уг бичвэр нь бүхэлдээ шүүгдэгч Д. ын бичгийн хэвтэй тохирч байна гэсэн боловч энэ нь шүүгдэгч *******ын "Гарын үсэг зурах хэсэгт нь нэр бичээгүй, өөрөөр нь гарын үсэг зуруулаарай гэж хэлсэн” гэх, шүүгдэгч *******гийн “Гарын үсэг зурах хэсэгт нь нэр бичээгүй байсан. Намайг бичиг аваад очиход ******* өмгөөлөгч Цагдаагийн газрын гадаа байсан машинтай хүнээр юм бичүүлээд прокурор руу аваад орсон" гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна." гэсэн нь эд мөрийн баримтаар тооцогдсон хүсэлт нь шүүгдэгч *******ын бичгийн хэвтэй бүхэлдээ тохирч байна гэсэн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаартай дүгнэлтийг өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр мэдүүлэг өгсөн шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлэг л үгүйсгэсэн, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн шүүгдэгч нарын мэдүүлгийн хууль ёсны байдлыг харьцуулан дүгнээгүй байна.
Өөрөөр хэлбэл “...Тухайн хүсэлтийн бичиг бүдэг байсан ба ын бичгийн хэлбэр гэдэг нь танигдаж байсан. ... Тухайн хүргэж ирсэн баримт бичгийг хуурамч гэдгийг мэдээгүй, шууд прокурорт гаргаж өгсөн...” гэх шүүгдэгч *******ын өгсөн мэдүүлэгтэй зөрүүтэй байхад шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлгээр шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгдээгүй гэж үзэхээр байна.
Мөн “…Д. ын үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, мөн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй...” гэж дүгнэхдээ яллах талын нотлох баримт болох шинжээчийн 92 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримаар хураагдсан хүсэлт, гэрч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэж, бусадтай бүлэглэн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэргийн шинжийг хэрхэн, яагаад хангаагүй талаар хууль зүйн дүгнэлт хийж, үндэслэлтэйгээр няцаагаагүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарын прокурорт гаргаж өгсөн хохирогч Т.Мартхүүгийн өмнөөс “хохирол төлбөр төлөгдсөн” гэх агуулга бүхий хүсэлт нь хэргийг шүүхээр шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ач холбогдолтой баримт мөн гэж дүгнэсэн.
Шүүх бусдаар нотлох баримт хуурамчаар бичүүлсэн *******, *******гийн бусдаар бичүүлсэн нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гарган өгч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийн холбогдох хориглосон заалтыг зөрчсөн ******* нарыг прокурорын яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан атлаа “хэргийг шүүхээр шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ач холбогдолтой баримт” болох хүсэлтийг хулгайн хэргийн хохирогч гийн өмнөөс яллагдагчаар татагдсан *******гийн хүсэлтээр түүний эрх ашгийн төлөө хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд түүнд давуу байдал бий болохыг хуульч, өмгөөлөгчийнхөө хувьд мэдсээр байж бичиж өгсөн шүүгдэгч *******ад холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д заасан илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
…Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм.
Шүүгдэгч *******ын хувьд шүүгдэгч *******, Д. нартай ...урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч хулгайн хэргийн хохирогч гийн өмнөөс “хохирол, төлбөргүй гэх агуулгатай, Мартхүү гэсэн гарын үсэгтэй” хүсэлтийг яллагдагч *******д ашигтайгаар бичиж өгсөн үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байдаг.
******* нарын дээрх үйлдэл нь тухайн эрүүгийн хэргийн хохирогч гийн хууль ёсны ашиг сонирхол, эрх ашигт хөндлөнгөөс хууль бусаар халдаж хэргийн хохирогч хүний гэмт хэргийн улмаас хохирсон нөхцөл байдлыг дордуулж хохирол учруулаагүй мэтээр харилцан эрх ашгийн зөрчилтэй *******д бичиж өгснөөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.1.7, Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.6, 15.1.9-д заасныг тус тус ноцтой зөрчиж, хуульч өмгөөлөгч хүний хувьд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон байтал анхан шатны шүүхээс *******ын хууль зөрчиж хориглосон үйл ажиллагаа явуулж хэргийн хохирогч гийн эрх ашгийг зөрчөөгүй гэж хууль бусаар дүгнэсэн нь шударга ёсны болон хууль ёсны зарчимтай зөрчилдөж байна.
Энэ нь шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг, шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч гийн мэдүүлэг, шинжээчийн 92 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүх гэмт хэрэгт үйлдэхэд хамтран оролцож бүлэглэн гүйцэтгэсэн шүүгдэгч нарын үйлдэлд огт дүгнэлт хийхгүйгээр гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэн шүүгдэгч *******ын хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, мөн шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
8. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан саналдаа :
...Анхан шатны шүүхээс *******ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан шийдвэрийг дэмжиж оролцож байна. Тухайн төлбөр төлсөн гэх баримтыг гол нотлох баримт гэж үзээд байна. Өмгөөлөгч нар нь үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулахаас гадна өмгөөлөгчид хандах л юм бол үйлчилгээ үзүүлэгч болж хувирдаг. Өмгөөллийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-д хуулийн үйлчлэх хүрээг тодорхой заасан. Зөвлөгөө өгөхөөс гадна хэд хэдэн төрлийн үйлчилгээг үзүүлдэг. ******* нь ******* өмгөөлөгчид “хүсэлт бичүүлэх” саналыг л гаргасан. Хүсэлтийг хэн бичсэн нь тодорхой байна. Гэхдээ дээрх утга санааг хэн хэлж өгсөн болох талаар нилээдгүй мэтгэлцсэн. ******* би өөрөө бичих үгийг зааж хэлж өгсөн гэдгээ илэрхийлсэн. Мөн тухайн хүсэлт дээр хохирогч Мартхүүгийн гэрийн хаяг, нэр утасны дугаарыг дурдсан байгаа. *******ын хувьд энэ мэдээллийг огт мэдэх боломжгүй юм. ын хувьд цаасан дээр бичиж өгөх үйлчилгээг л хийж өгсөн төдий юм. Хүсэлт бичиж өгсөн нь мэргэжлийн өмгөөлөгчийн үзүүлж буй үйлчилгээ юм.
Хуурамч нотлох баримт нь онолын хувьд хэргийн бодит үнэнийг тогтооход хамаарал бүхий, нотлох баримтанд тавигдах хэлбэрийн шаардлагыг хангасан байхыг шаарддаг юм байна. Мөн *******гийн хулгайн хэргийг шийдвэрлэхдээ хүсэлтийг үнэлээгүй, энэ баримтыг үнэлэх асуудлыг зөвхөн шүүх л шийдвэрлэх ёстой.
Улсын яллагч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан. Бүлэглэж үйлдсэн гэх ба үйлдлээрээ нэгдсэн гэж тайлбарладаг. *******гийн хувьд “...найзынхаа мотоциклийг авч яваад буцаагаад өгсөн, энэ нь цагдаа дээр оччихсон...” мэтээр тайлбарласан байдаг. ******* өмгөөлөгчийн хувьд төлбөрөө төлсөн талаар хүсэлтээ л бичүүлэх гэж байна гэж ойлгосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс гэм буруутай гэдгийг эргэлзээгүйгээр нотлох ёстой. Эргэлзэх л юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим байна. Гэтэл энэ хэргийн хувьд эргэлзэх нь байтугай нотлогдоогүй байдаг. ...Өмгөөллийн тухай хуулийн 26 дугаар зүйлд өмгөөллийн үйл ажиллагааны баталгааны талаар тусгасан. Өмгөөлөгчийн зөвлөгөө өгсөнтэй нь холбогдуулж мөрдөх, шалгах, чагнах ёсгүй байдаг. ...Тиймээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авахгүй байх саналыг гаргаж байна...” гэв.
9. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Прокурорын хувьд цагаатгах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж эсэргүүцэл бичсэн байна. Хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн буруу тайлбарласан, цагаатгасан үндэслэлээ бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй гэж үзсэн байна. Гэтэл *******, ******* нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, *******гийн гэрчээр, яллагдагчаар, хохирогчоор өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг үнэлж бичсэн. ...Прокурор нь ******* энэ нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж... гэж дурдсан байна. Гэтэл шүүхээс ******* нь “хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан” гэж дүгнэсэн. Би үнэхээр үнэн бодит байдлыг мэдэх боломжгүй байсан. Би , Мартхүү нарын өмгөөлөгч биш. Тиймээс үндсэн нөхцөл байдлыг огт мэдэхгүйгээс гадна, мэдэх боломжгүй байсан. Би хүсэлтийн дагуу цаасан дээр бичиж өгөөд Мартхүүгээр гарын үсэг зуруулаарай гэж зөвлөөд явуулсан. Яг үнэндээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг нь шүүх засчихаад байхад эсэргүүцэл бичих үедээ алдаагаа мэдэхгүй байсаар байгаа юм байна гэж ойлголоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг дурдсан байна. Урьдчилан үгсэн тохиролцсон зүйл байхгүй. ...*******д чиний ярьж байгаагаас өөрөөр бичье гэж хэлэхгүй шүү дээ. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гээд явж байгаа үйлчилгээ авч байгаа этгээд байгаа. Дээрх үг өгүүлбэрийг ******* өмгөөлөгч надад зааж өгөөгүй. Мартхүү нь намайг бичиж байх үед хажууд байгаагүй. Мөн ******* өмгөөлөгчийг надтай утсаар ярьсан талаар ямар баримт байгаа юм бэ? Прокурор өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг баримтлаад байгаа атлаа яллах дүгнэлтдээ ямар үйлдлээр хамтран үйлдсэн гэж үзээд байгаа талаараа дурдаагүй байна. Тэгсэн атлаа шүүх тогтоох ёстой байсан гэж яриад байгааг ойлгохгүй байна. Яг одоогийн хувьд прокурорын бичсэн эсэргүүцлийн хэмжээнд л тайлбараа гаргалаа. Сая Ганбаатар өмгөөлөгч хэллээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоно гэдэг нь өөрөө өрөөсгөл ойлголт юм. Бусад яллагдсан этгээдүүдийг ялласан үйлдэл хүртэл хүчингүй болно гэсэн үг шүү дээ. Миний хувьд цагаатгах шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж үзэж байна...” гэв.
10. Прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай дээд шатны прокурорын гаргасан саналыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ад холбогдох хэргийг илтэд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн хэсэгт дүгнэлт хийгээгүй. Мөн *******ыг шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэж гэмт хэргийг үйлдээгүй болохыг тайлбарлах ёстой байсан. Яллах талын нотлох баримтуудыг хэрхэн яаж үгүйсгэж байгаа талаар дүгнэлтийг анхан шатны шүүхээс өгөөгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэгт хамтран оролцох талаар салаа утгагүйгээр дурдаж өгсөн байдаг. Анх энэ үйлдлийг ******* санаачилсан ба үүний дагуу ******* нь *******аар дээрх хүсэлтийг бичүүлсэн. Ингээд ******* нь прокурорын байгууллагад хүсэлтийг өгснөөс болж энэ гэмт хэрэг үүссэн байдаг. ...Өмгөөлөгч нар нь хуульчийн хувьд хориглосон үйлдлийг хийсэн болох нь нотлогдож байна. ...Залилах гэмт хэргийн хувьд зөвхөн *******гийн мэдүүлгээр нотлогдож байгаа биш юм. Гэрч нарын мэдүүлэг болон зээл авсан талаарх баримт, Мөнхжаргалын данс руу зээлсэн мөнгөө шилжүүлж, картыг нь хэрэглэж байсан Долгормаагаар дамжуулан бэлэн мөнгө авсан үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтаар давхар нотлогддог.
...Иймд эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.
4. Дорнод аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа эрүүгийн 2321000000107 дугаартай хэргийн яллагдагч *******д ашиг сонирхлын зөрчилтэй хохирогч Т.Мартхүүгийн өмнөөс “...хохирлоо надад төлсөн, …би д ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэх утга бүхий хуурамч хүсэлтийг бичин өгч, улмаар тус хүсэлтийг өмгөөлөгч ******* нь хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гаргаж хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, мөн шүүгдэгч *******той бүлэглэн тухайн хуурамч нотлох баримтаар “…тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон, ...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэх хүсэлтийг прокурорт өгснөөр яллагдагч *******д хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд хохирлоо барагдуулсан бусдад төлөх төлбөргүй мэтээр давуу байдал бий болгох зорилгоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хуульч, өмгөөллийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлийг санаатайгаар хийж гүйцэтгэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт бичиж ирүүлсэн.
5. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
6. Мөн анхан шатны шүүх нь шүүгдэгч *******ын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт *******д “хэргийг хянаж байгаа прокурортой чинь хоолонд орно” гэж 70,000 төгрөгийг зохиомол байдлыг зориуд бий болгон залилж авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхитэй үйлдэл хийн хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулж, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд гэм буруутай этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Гэтэл анхан шатны шүүх нь гэрч Ц.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...манай эхнэрт миний виза карт байдаг. нь манай эхнэртэй холбогдож миний дансанд 80,000 төгрөг хийгээд Долгормаагаар АТМ-с бэлнээр авахуулж өөрөө авсан байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 25/,
гэрч Д.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2023 оны хавар 4 сард шиг санаж байна. Шүр захын зогсоол дээр зогсож байхад над руу утсаар ярьж байгаад ирж уулзаад эгчээ данс руу чинь мөнгө хийж АТМ-с бэлнээр авах шаардлагатай байна. Та картаа хэрэглүүлээч гэж гуйсан. Энэ үед надад нөхөр Мөнхжаргалын виза карт байсан тул зөвшөөрч ... уг данс руу 80,000 төгрөг шилжүүлж би гийн хамт Шүр захын баруун хаалганы тэнд байдаг АТМ-с бэлнээр авч өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 26/,
гэрч Ч.Оюунсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...надад хэлэхдээ өмгөөлөгч хоолонд орох мөнгө хэрэгтэй байна гэнэ, мөнгө байна уу гэж асууж байсан. Би мөнгө байхгүй гэдгээ хэлж Соно аппликейшнээс зээл гарах болов уу үзэхгүй юу даа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 29/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэж шийдвэрлэсэн боловч дээрх гэрчүүдийн мэдүүлгээр “...хохирогчийн эд хөрөнгийг шүүгдэгч өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан...” гэх обьектив талын шинж нотлогдохгүй байна.
Түүнчлэн хохирогч *******гийн мэдүүлгийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт хамааралтай бүхий л ажиллагааг хийсэн боловч түүний мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр шүүгдэгч *******од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
7. Харин шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж эрүүгийн 2321000000107 дугаартай хэрэгт *******гийн өмгөөлөгчөөр ажиллахдаа *******той бүлэглэн тус хэргийн хохирогч гийн хохирлыг барагдуулаагүй, ******* нь хохирогчтой уулзаагүй гэдгийг мэдсээр байж хохирогчийн өмнөөс “... миний бие д өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон юм. Миний мотоциклийг унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн. Иймд би д ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэдгээ илэрхийлэн бичгээр гаргаж байна...” гэх утга бүхий хүсэлтийг бичүүлэн тухайн нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гарган өгч, хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн,
тухайн хуурамч нотлох баримтыг прокурорт өгснөөр *******д хохирлоо барагдуулж бусдад төлөх төлбөргүй мэтээр хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд түүнд давуу байдал бий болгох зорилгоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хуульч, өмгөөллийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлийг санаатайгаар хийж гүйцэтгэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэргийг,
шүүгдэгч Д. нь эрүүгийн 2321000000107 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгч *******той бүлэглэн тус хэргийн хохирогч гийн хохирлыг барагдуулаагүй, хохирогчтой уулзаагүй байж хохирогчийн өмнөөс “... миний бие д өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон юм. Миний мотоциклийг нь унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн. Иймд би д ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэдгээ илэрхийлэн бичгээр гаргаж байна...” гэх утга бүхий хүсэлтийг өмгөөлөгчөөр бичүүлэн тухайн нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гарган өгч хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч, хохирогч *******гийн “...08 цагийн орчимд тухайн үед миний өмгөөлөгчөөр ажиллаж байсан *******той прокурорын гадаа уулзахад “чи хохирогч Мартхүүтэй уулзсан уу” гэж асуухад нь би “Мартхүүгийн Чойбалсан суманд байх гэрээр нь ороход өөрөө байхгүй охин нь түүнийг хөдөө явсан гэж хэлсэн, Мартхүүтэй уулзаагүй” гэж хэлэхэд “за за тэр яахав Мартхүүгээр гомдолгүй гээд бичиг бичүүлмээр байна, чи хэнээр ч хамаагүй хурдан хэргээ шийдүүлье гэдэг зүйл бичүүлээд ир” гэж хэлэхээр нь би тухайн үед эгч Ариунбаярын гар утас руу залгаад “өмгөөлөгч маань хохирогч Мартхүүгийн өмнөөс гомдолгүй гэх утгатай зүйл бичээд ир” гээд байна гэж хэлэхэд Ариунбаяр эгч надад хандан “эгч нь бичиж чадахгүй, мэдэхгүй шүү дээ, өмгөөлөгчид мөнгө өгөөд бичүүлдэг” гэж хэлэхээр нь би ...9 дүгээр байранд байдаг гэх өмгөөлөгч дээр ганцаараа очоод “Би хүний мотоцикль авч яваад хулгайн хэрэгт ороод одоо хэргийг маань түргэвчилсэн журмаар шийдүүлэх юм, хохирогчоосоо гомдолгүй гэдэг бичиг авах гээд. Харин хохирогч маань байхгүй байгаа учраас таниар бичүүлэх гэсэн юм” гэж хэлэхэд надаас хэргийн талаар бага зэрэг асуухад нь би “би хүний мотоцикл хулгайлсан юм аа, одоо хэргээ түргэвчилсэн ч билүү хялбаршуулсан ч билүү тийм журмаар шийдүүлэх гээд байгаа юм” гэхэд надад хохирогч Мартхүүгийн өмнөөс гараар хүсэлт бичиж өгсөн бөгөөд миний хувьд хөлс гээд 5000 төгрөг өгөөд тэр хүсэлтээ прокурорын гадаа машин дотроо сууж байсан өөрийн өмгөөлөгч *******од өгөхөд тухайн хүсэлтийг өмгөөлөгч маань уншиж байснаа “буруу алдаатай юм бичсэн байна гээд жижиг цаас гаргаж ирээд юм бичсэн. Тухайн үед яг ямар үг өгүүлбэр гэдгийг нь мэдэхгүй, ямар ч байсан өөр жижиг цаасан дээр юм бичээд үүнийг засуулж нэмж бичүүлээд ир гээд буцааж өмгөөлөгч рүү явуулсан. Тэгээд би буцаад өмгөөлөгч дээр очоод таны бичиж өгсөн хүсэлт буруу, дутуу байна гэсэн гээд ...******* өмгөөлөгчийн бичиж өгсөн цаасыг өмгөөлөгчийн түрүүний бичсэн цаасны хамт буцаан өгөхөд өмгөөлөгч уншиж байгаад өмнө нь бичсэн цаасан дээр нэмж юм бичээд надад өгсөн бөгөөд тэр бичсэн хүсэлтийг аваад буцаад прокурорын гадаа намайг хүлээж байсан өмгөөлөгч *******од авчирч өгөхөд сүүлд засаж бичсэн хүсэлтийг уншиж байснаа “гарын үсгийг нь одоо яах уу, чи зурчих уу гэхэд нь би өөрийнхөө ч гарын үсгийг муу зурдаг хүн, би зурж чадахгүй гэхэд ******* өмгөөлөгч тухайн хүсэлтийг авч гараад гадна зогсоол дээр байсан хүнээр гарын үсэг зуруулахаар уулзсан, тухайн хүн нь гарын үсэг зурж өгөөгүй. Тэгээд тухайн хүсэлтийг аваад прокурор руу орсон.” гэх мэдүүлэг,
гэрч гийн “...2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр прокурорт “д өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохиролцсон, миний мотоциклийг нь унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн, ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж бичиж хялбаршуулах хүсэлт гаргаагүй байхад хэн нэгэн хүн миний өмнөөс ийм утга бүхий зүйлийг бичсэн байсан. ...Миний хувьд өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах ямар нэгэн өмгөөлөгч авсан зүйл огт байхгүй. ...Дээрх бичсэн хүсэлт бүгд худлаа, би өөрөө д мотоциклоо өгч явуулаагүй, хэрэв өгсөн бол юу гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргах билээ. ...Миний гарын үсэг хүртэл биш, хуурамч баримт үйлдсэн гэж үзэж байна. ...Надтай болон түүний өмгөөлөгч ******* нар 2023 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд холбогдоогүй ба миний хохирлыг барагдуулаагүй байсан учир тухайн үед юу гэж тийм утгатай зүйлийг хэлэх билээ...” гэх мэдүүлэг,
гэрч Д.Энхбаярын “...миний хувьд эрүүгийн 2321000000107 дугаартай хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх үед хялбаршуулсан хүсэлтийг яллагдагч гийн өмгөөлөгч ******* нь тус прокурорын газарт өөрийн биеэр авчирч өгсөн ба хохирогч Мартхүүгийн “миний бие д өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохиролцсон юм” гэх мэдүүлгээсээ зөрсөн тул шалгасан мөрдөгч Зоригтыг дуудаж хүсэлтийг нь өгч юу болсон талаар асуу гэхэд “хохирогч Мартхүү тухайн хүсэлтийг бичиж өгөөгүй гэж байна” гэж хэлсний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тухайн баримтыг хууль бус болохыг шалгуулахаар дээд шатны прокурорт танилцуулж цагдаагийн газарт шалгуулахаар өгсөн..” гэх мэдүүлэг,
гэрч Э.Зоригтын “...Миний хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан д холбогдох эрүүгийн 2321000000107 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэх үед тухайн хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Энхбаяр нь хохирогч Мартхүүгээс хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж өгсөн байна гээд надад өгөхөөр нь хохирогч Мартхүүгээс хүсэлтийн талаар тодруулах гээд түүний гар утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан, хэсгийн төлөөлөгч дорж руу залгаж “ хохирлоо төлсөн юм болов уу, хохирогч Мартхүүгийн утас холбогдохгүй байна, прокурорт хохирлоо авсан, хэргийг хялбаршуулах хүсэлт өгсөн байна” гэж хэлэхэд “Би Мартхүүгийн хөдөө гэр рүү яваад асууя” гэж надад хэлсэн. Ингээд тухайн үед би хүсэлт дээр нь өөрийн балаар давхарлаж бичсэн. Давхарлаж бичихдээ хүсэлтийн утга санааг болон нэг үг өгүүлбэрийг өөрчлөөгүй санаандгүй давхарлаж бичсэн байсан. Ингээд удалгүй хэсгийн төлөөлөгч дорж утсаараа Мартхүүтэй яриулахад “би хохирол төлбөрөө аваагүй, прокурорт ямар нэгэн хүсэлт өгөөгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
гэрч Б.доржийн “...би тэр үед хохирогч Мартхүүгийн сумын төвд байх гэрт нь очиж түүнд хандан мөрдөгчтэйгөө холбогдооч, та хоёрыг асуугаад байна, мөн прокурорт хүсэлт өгсөн эсэх талаар асууж тодруулахад хүсэлт өгөөгүй гэж хэлэхээр нь мөрдөгч Зоригтын гар утас руу залгаж түүнтэй яриулсан. ...Харин *******гийн хувьд сумын төвд олдохгүй байсан. Тэгээд ахлах мөрдөгч Зоригт г олох хэрэгтэй, ирэхгүй байна, аймгийн төв рүү явуулах шаардлагатай байна гэж хэлэхээр 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ... хөдөө гэрээс нь г авчирсан юм. ...би Мартхүүгээс хялбаршуулсан журмаар хүсэлт бичсэн эсэх талаар асуухад “би ямар нэгэн хүсэлт бичиж өгөөгүй, мөн хялбаршуулсан журмаар хэрэг хэрхэн шийдвэрлэгддэг талаар мэдэхгүй” гэж мөрдөгч Зоригтод хэлсэн гэж надад хэлэх үед нь Мартхүүд хандан “манай өмгөөлөгч чиний өмнөөс хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт бичүүлээд прокурорт өгсөн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч С.Ариунбаярын “...дүү цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна, миний гар утас руу залгаад “би хөдөөнөөс ирсэн, өмгөөлөгчтэйгөө уулзаад танаар юм бичүүлэх гэсэн юм” гэж хэлэхээр нь би түүнд “би янз бүрийн өргөдөл, хүсэлт бичиж чадахгүй өмгөөлөгчөөр бичүүлдэг ш дээ” гэж хэлэхэд миний өөдөөс “за за одоо таны ажил дээр очлоо” гэж хэлээд уурлангуй гар утсаа салгасан бөгөөд түүнээс хойш удалгүй дүү нь манай ажлын гадаа ирээд намайг дуудахаар нь гарч очиход ганцаараа такси бариад явж байгаа бололтой байсан юм. Тэгээд миний хувьд дүү д хандан “надаар юун өргөдөл, хүсэлт бичүүлнэ гээд байгаа юм бэ” гэж хэлээд түүнээс яг ямар утга учиртай зүйл бичүүлэх гээд ирсэн талаар нь асуулгүй “өмгөөлөгчид мөнгө өгөөд бичүүлдэг” гэж хэлэхэд, гартаа бичгийн цагаан цаас барьчихсан байсан ба надад бага зэрэг уурлаад буцаад машинд суугаад явчихсан. ...одоо энэ шалгагдаж байгаа хэрэг дээр мэдүүлэг өгөөд яваад байхаар нь түүнээс яагаад цагдаагийн байгууллагаар яваад байгаа талаар асуухад надад хэлэхдээ “танаар хүсэлт бичүүлэх гээд таныг бичиж өгөхгүй болохоор нь 9 дүгээр байранд байдаг эмэгтэй өмгөөлөгчөөр хохирогч Мартхүүгийн өмнөөс хүсэлт бичүүлээд тэр асуудлаар явж байгаа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, *******, ******* нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гийн өмнөөс прокурорын газарт гаргасан хүсэлт зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон байна.
8. Шүүгдэгч *******ыг бусадтай бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн үйлдлийг, мөн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч *******г бусадтай бүлэглэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь гэмт хэргийг энэ хуулиар тодорхойлох хууль ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд хэргийг зөв зүйлчилжээ.
9. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
10. Дорнод аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Доржсүрэн нь “...шүүх гэмт хэрэгт үйлдэхэд хамтран оролцож бүлэглэн гүйцэтгэсэн шүүгдэгч нарын үйлдэлд огт дүгнэлт хийхгүйгээр гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэн шүүгдэгч *******ын хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, мөн шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна, иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх саналтай байна…” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нар нь “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч *******од холбогдох хэсэг буюу нотлох баримт хуурамчаар үйлдсэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэх 3 үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.
11. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтуудыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “ миний бие д өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон юм. Миний мотоциклийг унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн. Иймд би д ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэдгээ илэрхийлэн бичгээр гаргаж байна...” /1-р хх-ийн 37/ гэх утга бүхий хүсэлтийг шүүгдэгч *******гийн хэлснээр бичиж өмгөөллийн нэг удаагийн үйлчилгээ үзүүлж, хөлс авсан болох нь тогтоогдсон.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг мэдсээр байж зориуд хуурамчаар үйлдсэн, мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хуульч, өмгөөллийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлийг санаатайгаар хийж гүйцэтгэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь тус тус нотлогдохгүй байна гэж үзсэн анхан шатны шийдвэр үндэслэл бүхий байна.
12. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсвэл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ...прокурорт гаргаж өгсөн бол “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийн шинжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтийг хуурамчаар үйлдэхийг ойлгоно, ... хохирогч тэй холбоотой *******д холбогдох эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлэхдээ “...би д ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэх утга бүхий хүсэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, үнэлээгүй учир дээрх гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж тайлбарласан.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарын хохирогч гийн өмнөөс прокурорт гаргаж өгсөн “...д ямар нэгэн гомдол саналгүй, ...хохирол төлбөр төлөгдсөн” гэх агуулга бүхий хүсэлт нь хэргийг шүүхээр шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ач холбогдолтой баримт мөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
13. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндэслэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болон дуусгавар болгосон тохиолдолд эсхүл Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгосон тохиолдолд тус тус хуульчийн болон өмгөөллийн үйл ажиллагааг явуулсан бол хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаap ашигласан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үздэг болно...”. гэж гомдолдоо дурджээ.
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгоно. Мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэдэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлүүдийг хийснийг хамааруулах бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
14. Иймд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/368 дугаар шийтгэх тогтоолын
2 дахь заалтын “Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,” гэснийг “Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,” гэж өөрчилж,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,” гэснийг хүчингүй болгож,
3 дахь заалтын дугаарлалтыг 4 болгож, 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ийн *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.” гэж өөрчлөн найруулж,
6 дахь заалтыг хүчингүй болгож, 4, 5 дахь заалтын дугаарлалтыг 5, 6 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
С.ГАНЧИМЭГ