Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 304/ШШ2025/00681

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, *** дүгээр хороо, **** С*******ын н******* т******* **** Г******* б*******ны төв байранд байрлах Г******* б******* ХХК /хувийн хэргийн дугаар:*****, регистрийн дугаар:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, **** дүгээр багт оршин суух, **** М******* овогт Я Б /ИБД:****/-д холбогдох

 

Нийт **** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ядамсүрэн овогтой Б нь Г******* б*******тай 2025 оны*** дүгээр сарын ****-ны өдөр Дугаар:**** тоот "Дижитал зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2025 оны 02 дугаар сарын ****-ны өдөр Дугаар ***** тоот "Дижитал зээлийн гэрээ"-г байгуулан ***** төгрөгийг жилийн***-ийн хүүтэй 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал зээл авсан. Я.Б нь Дугаар **** тоот Дижитал зээлийн гэрээний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 154 хоног хугацаа хэтрүүлэн, б*******ыг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг б*******ны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Я.Бд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Дугаар **** тоот Дижитал зээлийн гэрээний 2025 оны *** дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт **** төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Г******* б*******инд олгуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч Я.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г******* б******* ХХК-ийн нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ажиллаж байсан уурхай дампуурсан, одоо *** дугаар сарын ***-ны өдрөөс өөр уурхайд орох гэж байгаа тул төлбөрөө төлнө гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нь хариуцагч Я.Бд холбогдуулан нийт 8,899,890.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Бд нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 8,899,890.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Я.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Бэс 78,674 төгрөгийг, улсын орлогоос 78,674 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* б******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г******* б******* ХХК-ийн нэхэмжилсэн нийт 8,899,890.59 /найман сая найман зуун ерэн есөн мянга найман зуун ерэн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосуга

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,348 төгрөгөөс 78,674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Бэс 78,674 төгрөгийг, улсын орлогоос 78,674 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* б******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Я.Б сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА