| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00898/И |
| Дугаар | 304/ШШ2025/00683 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 304/ШШ2025/00683
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, **** дугаар хороо, С*******ын талбай-***, С******* т*******, **** давхарт байрлах, Т******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:*****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, ***** дүгээр баг, Х******* ц******* г******* зах, **** дүгээр гудамж, **** тоотод оршин суух Б Ц холбогдох
Нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б Цэвэлмаа нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1.*** оны **** дугаар сарын ***-ны өдөр **** тоот Т******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж ***** төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: **** тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 526,400 төгрөг, үндсэн хүүнд **** төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд ***** төгрөг, шимтгэлд **** төгрөг, нийт ***** төгрөгийг хариуцагч Б Цэвэлмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б.Цэвэлмаа нь нэхэмжилсэн 711,959.01 төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Ц холбогдуулан нийт 711,959.01 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т хариуцагч Б.Цэвэлмааг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,819 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ц холбогдох нийт 711,959.01 /долоон зуун арван нэгэн мянга есөн зуун тавин есөн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,637 төгрөгөөс 10,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,819 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА