| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04126/И |
| Дугаар | 192/ШШ2025/08382 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/08382
2025 10 17 192/ШШ2025/032
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ******* дугаар хороолол, Б.Д гудамж, *******дүгээр байр, тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, Б******* овогт Т*******ын Э*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, А, дүгээр байр, тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, Б******* овогт Д*******гийн М*******,
Хариуцагч:Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм тоот хаягт байрлах, 5334 регистрийн дугаартай, Т ХХК,
Хариуцагч:Чингэлтэй дүүргийн 1 дугаар хороо, Яын дугаар гудамж, тоот хаягт оршин суух, ЦЖ4319 регистрийн дугаартай, П овогт Чын Ө нарт холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Т.Э******* нь Д.М*******, Т ХХК нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ******* дугаар хороолол, Б.Д гудамж, *******байр, тоотын 5.06 м.кв талбай бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Д.М*******тай харилцан тохиролцож, орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг Д.М*******д төлж, тус орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар болсон. Иймд Т.Э*******гийн нэхэмжлэлтэй Д.М*******, Т ХХК нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ******* дугаар хороолол, Б.Д гудамж, *******байр, тоотын 5.06 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлээс татгалзаж байгаа тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагчтай тохиролцож асуудлаа шийдвэрлэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т.Э*******гийн нэхэмжлэлтэй Д.М*******, Т ХХК, Ч.Ө нарт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Т.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 651,460 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 325,730 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Э*******д олгосугай.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН