Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 304/ШШ2025/00687

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, ***дугаар баг, Булган аймгийн Ц******* газрын хүсэлттэй,

Хүсэлт: Н.Э******* архины албадан эмчилгээнд явуулах тухай ***** индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.У*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Н.Эрдэнэцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Булган аймгийн Ц******* газар нь Н.Э******* архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Булган аймгийн Булган сумын хэмжээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архинд донтох *******чтэй, нийтийн хэв журам зөрчсөн, сайн дураараа эмчлүүлэхээс зайлхийсэн Т******* аймгийн Б******* сумын 3 дугаар багийн Э******* оршин суух Н******* Эрдэнэцэцэг /РД:****/-ыг албадан эмчилгээнд явуулах саналтай байгаа тул холбогдох материалыг хүргүүлэв гэжээ.

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Эрдэнэцэцэг нь Т******* аймгийн харъяатай боловч 1 жилийн өмнөөс Булган аймагт түр оршин суухаар ирж байнга архидан согтуурдаг. Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна гэв

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Эрдэнэцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Албадан эмчилгээнд явахыг дэмжиж байна. Эхнэртэйгээ хамт амьдардаг. Байнга хэрэглэдэг эм тариа байхгүй гэв.

4. Хүсэлт гаргагч тал шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Булган аймгийн Ц******* газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай тушаалын хуулбар /хх-н 2-р хуудас/,

-Н.Эрдэнэцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 3-р хуудас/,

-Булган аймгийн Х******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн **** тоот тодорхойлолт /хх-н 4-р хуудас/,

-Булган сумын Х******* багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-н 5-6-р хуудас/,

-Х.Ч тайлбар авсан тухай тэмдэглэл /хх-н 7-8-р хуудас/,

-Н.Эрдэнэцэцэгээс тайлбар авсан тухай тэмдэглэл /хх-н 9-10-р хуудас/,

-Н.Эрдэнэчимэгээс тайлбар авсан тухай тэмдэглэл /хх-н 11-12-р хуудас/,

-Ц******* газрын нэгдсэн системийн лавлагаа /хх-н 14-27-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У*******ын хүсэлт /хх-н 28-р хуудас/,

-Согтуурах, мансуурах, донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-н 33-34-р хуудас/

-Зүрхний бичлэг, шинжилгээний хариу, эрүүл мэндийн бусад баримт / хх-н 29-32, 35-36-р хуудас/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Булган аймгийн Ц******* газар нь гуравдагч этгээд Н.Э******* архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т: Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

3.Н.Эрдэнэцэцэг нь байнга архидан согтуурдаг болох нь Ц******* газрын нэгдсэн системийн лавлагаа, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн Булган сумын Х******* багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Х.Ч тайлбар авсан тухай тэмдэглэл, Д.Эрдэнэчимэгээс тайлбар авсан тухай тэмдэглэл, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн үзлэг, зүрхний бичлэг, эмч нарын дүгнэлт, шинжилгээний хариу зэргээр Н.Эрдэнэцэцэг нь албадан эмчилгээнд хамрагдахад эрүүл мэндээр тэнцэнэ гэжээ.

4.Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Н.Э******* архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 9 дүгээр зүйлийн 9.2-т тус тус заасныг баримтлан Б овогт Н******* Эрдэнэцэцэг /РД:НВ83070818/-ийг архины албадан эмчилгээнд давтан хамруулж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Булган аймгийн Ц******* газарт даалгасугай.

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Н.Э******* албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

3.Албадан эмчилгээний хугацааг гуравдагч этгээд Н.Э******* албадан эмчлэх эмнэлэгт хүлээн авсан өдрөөс хойш тогтоож, албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын з*******лөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

4.Хүсэлт гаргагч байгууллагын хүсэлт улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай.

5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар ц******* алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор багтаан мэдэгдэх үүрэгтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА