Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2026/1043

 

 

 

 

 

 

   2026         11           17                                   128/ШШ2026/1043

 

 

                                  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, Ж.Бын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Боос ирүүлсэн хүсэлтийг хүлээн аваад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Боос шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 18-386 /19-389/ газрын хэмжээг 300 м.кв болгон захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын мэдээллийн санд 300 м.кв-аар кадастрын зургийг оруулан бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалттай албанд тус тус даалгаж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б би Ж.Б Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын           18-386 /19-389/ тоотод 300 м.кв газрыг эзэмших эрхтэй гэдгийг нотолсон дараах нотлох баримт байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Үүнд:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 367 дугаар магадлалын хянавал хэсгийн 7 дугаар догол мөрөнд “Харин хариуцагч Ж.Б нь Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 18-386 /19-389/ тоотод 300 м.кв газрыг Баянгол дүүргийн Ардын дептатуудын гүйцэтгэх захиргааны 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/431 дүгээр шийдвэрээр хашааны эзэмшил газрын зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Ардын дептатуудын гүйцэтгэх захиргаанаас 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгосон 97-1051 дугаартай үнэмлэх, 1998 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрээ”, 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ***** тоот газар эзэмших гэрчилгээ зэргээр нотлогджээ” гэсэн баримт.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 367 дугаар магадлалын хянавал хэсгийн 8 дугаар догол мөрөнд "Хариуцагч Ж.Б нь 2000 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн дээрх газар дээр баригдаж буй дуусаагүй барилгыг “Д” ХХК-иар үнэлүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайланд “1997 онд барьж эхэлсэн угсармал төмөр бетон суурьтай, тоосгон ханатай, модон цонх хаалгатай, модон болон хавтанцар бетон шалтай, угсармар төмөр бетон хучилттай, хар цаасан хавтгай дээвэртэй, хойд жигүүр нь 2 давхар, урд жигүүр нь нэг давхар, хоёр давхрын доод зоорьтой, ашигтай талбай нь 2 давхарт 322 м.кв, зоорины хэсэгт 161 м.кв, урд жигүүрт 116 м.кв талбай бүхий 85 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 95,575,200 төгрөгөөр үнэлж барилгын зургийг хавсаргасан байна" гэсэн баримт.

3. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 261 дүгээр тогтоолын хянавал хэсгийн 4 дэх догол мөрөнд “Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 18-386 /19-389/ тоотод 300 м.кв газрыг Ж.Б 1997 оны 10дугаар сарын 19-ний өдрийн Б/431 дүгээр шийдвэрээр хашааны эзэмшил газрын зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмших эрхтэй байх бөгөөд энэ нь 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгосон 97-1051 дугаар үнэмлэх, 1998 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ, 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрчилгээгээр тогтоогдсон учир хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй” гэж тус тус дүгнэсэн нотлох баримтууд байгаа бөгөөд тус нотлох баримтууд нь хавтаст хэргийн материалд авагдсан байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б би нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ж.Баас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “...Ж.Бын хууль ёсоор өмчлөх эрхтэй газрын хэмжээг 300 м.кв болгон нэмэгдүүлж захирамж гаргахаас татгалзсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/8395 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоож, газрын хэмжээг 300 м.кв болгон нэмэгдүүлж захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад, Ж.Бын өмчлөлийн газрыг 300 м.кв-аар кадастрын зургийг оруулан бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1.“Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.Б 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0073 дугаар итгэмжлэлээр Р.Бод нэхэмжлэлээсээ хэсэгчлэн болон бүхэлд нь татгалзах эрхийг олгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Ж.Баас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан  гаргасан “...Ж.Бын хууль ёсоор өмчлөх эрхтэй газрын хэмжээг 300 м.кв болгон нэмэгдүүлж захирамж гаргахаас татгалзсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/8395 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоож, газрын хэмжээг 300 м.кв болгон нэмэгдүүлж захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад, Ж.Бын өмчлөлийн газрыг 300 м.кв-аар кадастрын зургийг оруулан бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Н.ДАМДИНСҮРЭН