Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 304/ШШ2025/00689

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, Булган аймгийн Ц******* газрын хүсэлттэй,

 

Б.Ө*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай **** индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ө*******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.Ө*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Булган аймгийн Ц******* газар нь Б.Ө*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Булган аймгийн Булган сумын хэмжээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архинд донтох өвчтэй, Ц******* газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийтийн хэв журам зөрчсөн, сайн дураараа эмчлүүлэхээс зайлхийсэн Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн А******* шинэ хороо**** дүгээр гудамжны*** тоотод оршин суух Б*******гийн Ө******* /*****/-ыг албадан эмчилгээнд явуулах саналтай байгаа тул холбогдох материалыг хүргүүлэв гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө******* нь архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэтрүүлэн хэрэглэдэг. Хэрэгт авагдсан хамтарсан багийн шийдвэр, гуравдагч этгээдийн тайлбар, ц******* байгууллагын зөрчил гаргасан бүртгэлийн лавлагаа, эмнэлэгийн дүгнэлт зэргийг үндэслэн албадан эмчилгээнд явуулах саналтай байна гэв.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ө******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өндөр настай ээжтэйгээ хороололд амьдардаг. Ээж маань ус, түлээгээ бэлдэж чадахгүй, бие муутай хүн байдаг гэв.

4. Хүсэлт гаргагч байгууллагаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Булган аймгийн Ц******* газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай тушаалын хуулбар /хх-н 2-р хуудас/,

-Б.Ө*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 3-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолт /хх-н 4-р хуудас/,

-Б.Ө*******аас тайлбар авсан тухай тэмдэглэл /хх-н 5-р хуудас/,

-Булган сумын 1 дүгээр хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-н 7-р хуудас/,

-М.Н******* тайлбар авсан тухай тэмдэглэл /хх-н 8-р хуудас/,

-Ц******* газрын нэгдсэн системийн лавлагаа /хх-н 8-21-р хуудас/,

-Зүрхний бичлэг, шинжилгээний хариу, эрүүл мэндийн бусад баримт / хх-н 22-25 хуудас/,

-Согтуурах, мансуурах, донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-н 26-29-р хуудас/

-Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэр /хх-н 30-32-р хуудас/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Булган аймгийн Ц******* газар нь гуравдагч этгээд Б.Ө*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2.Б.Ө******* байнга архидан согтуурдаг болох нь Ц******* газрын нэгдсэн системийн лавлагаа, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт, архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн Булган сумын 1 дүгээр багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

3.Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн **** оны ****дүгээр сарын ****-ны өдрийн **** дугаар шийдвээр Б.Ө******* нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, архины хамааралтай гэх үндэслэлээр архины албадан эмчилгээнд хамрагдсан байна.

 

Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар Д.Ө*******ыг архины албадан эмчилгээнд давтан хамруулах үндэслэлтэй байна.

 

4.Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үзлэг, зүрхний бичлэг, эмч нарын дүгнэлт, шинжилгээний хариу зэргээр Б.Ө******* нь албадан эмчилгээнд хамрагдахад эрүүл мэндээр тэнцэнэ гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 9 дүгээр зүйлийн 9.2-т тус тус заасныг баримтлан Б******* овогт Б*******гийн Ө******* /РД:ГЭ80022214/-ыг архины албадан эмчилгээнд давтан хамруулж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Булган аймгийн Ц******* газарт даалгасугай

 

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Б.Ө*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай

 

3.Албадан эмчилгээний хугацааг гуравдагч этгээд Б.Ө*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүлээн авсан өдрөөс хойш тогтоож, албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай

 

4.Хүсэлт гаргагч байгууллагын хүсэлт улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай

 

5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар ц******* алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор багтаан мэдэгдэх үүрэгтэй болохыг дурдсугай

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА