| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/02983/И |
| Дугаар | 192/ШШ2025/09128 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/09128
2025 11 10 192/ШШ2025/09128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ** тоотод оршин суух Н-ын Э /РД:ВЭ*******6/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн **-р хороо, ** тоотод оршин суух Г-ийн Э /РД:ЧК*******9/-т холбогдох,
260,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “ Э би Г.Э-тай 2023 оны 09 сарын 23-ны өдөр А ХХК-ийн 100%-ийн хувьцааг шилжүүлэн авахаар Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу компанийн хувьцааг 1,800,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээнд заасан хувиарын дагуу төлбөрийг хуваан төлөх, төлбөрийг бүрэн төлж дууссанаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр талууд гэрээ байгуулсан. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.2-т зааснаар гэрээ байгуулсанаас хойш ажлын 3 хоногийн дотор 100 000 000 төгрөг, 2023.10.31 -ний өдрийн дотор 100 000 000 төгрөг, үүнээс хойш 2024.06.30-г хүртэл сар бүр 200 000 000 төгрөгийг тус тус Э-ын Хаан банкны 5******6 тоот дансанд төлөхөөр тусгасан. Улмаар 200 000 000 төгрөгийг дээрх дансанд шилжүүлсэн байдаг. Эрх шилжүүлж буй А ХХК нь газар тариалангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг ба газар тариалангийн зориулалттай 920 га газар эзэмших эрх, гэрээний хавсралтад заасан дагалдах техник, тоног төхөөрөмж багаж хэрэгсэлийн хамт шилжүүлэхээр тохиролцсон. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 4.13-т эзэмшиж буй газрын 360 га талбайд намрын уринш, хөрс боловсруулалтыг зохих ёсоорхудалдагч тал буюу Г.Э гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Намар уринш, хөрс боловсруулалт хийх нь дараа жил тариалалт хийх, компани үйл ажиллагаа хэвийн явуулах үндсэн нөхцөл. Тийм ч учраас худалдагч тал өөрийн хөрөнгөөр 2023 оны намрын уринш хийх, хөрс боловсруулалт хийх үүрэг хүлээж, 2024 онд үйл ажиллагаа явуулахад бэлэн байдлаар компаний эрхийг бүрэн шилжүүлж өгөхөөр гэрээнд заагдсан. Гэтэл Н.Э намрын уринш, хөрс боловсруулалтыг огт гүйцэтгээгүй. Иймд худалдагч тал буюу Н.Э гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж буйг мэдэгдэж, гэрээг талууд 2023 оны 12 сарын 25-ны өдөр цуцалсан байдаг. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсанаар талууд үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй ба 205.7-д зааснаар дээрх үүргийг талууд нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй байна. Мөн талууд гэрээ байгуулсан боловч хожим гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах гэрээ байгуулсан тул талууд гэрээний харилцаа дуусгавар болсон. Ингэнээр ИХ-ийн 493.6-д зааснаар гэрээний харилцаа дуусгавар болсон даруй гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн төлбөрийг Н.Э-д буцаан шилжүүлэх үүрэг үүснэ. Эндээс дүгнэн үзвэл талууд гэрээ цуцалсан даруй талууд өгсөн авсанаа буцаан өгөх үүрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар компанийн хувьцааг шилжүүлэн авахаар өгсөн 200 000 000 төгрөгөөс 40 000 000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 160 000 000 төгрөгийг өгөөгүй байна. Талуудын байгуулсан гэрээ цуцлах гэрээний 3.4-т уг төлбөрийг Г.Э уг компаний хувьцаа эсхүл тус компаний нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор буцаан өгнө гэж заасан байна. Худалдагч тал буюу Г.Э нь компаний хувьцаа эзэмших эрх болон газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эсэх, эрх шилжүүлэх гэрээ байгуулах эсэх, гэрээний тал, гэрээний нөхцөл зэргийг бусад нөхцөл байдал, шаардлагаас үл хамааран, өөрийн хүсэл зоригийн дагуу хуулийн хүрээнд өөрийн үзэмжээр шийдэх, хуулиар хамгаалагдсан эрхтэй байна. Гэтэл заавал компаний хувьцаа эзэмших эрх, газар эзэмших эрхийг заавал гуравдагч этгээдэд шилжүүлэх үүрэг хүлээлгэсэн нөхцөл тусгасан нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн ИХ-ийн 205.7 болон 493.6-д зааснаар гэрээнээс татгалзсанаар талууд гэрээний дагуу шилжүүлэн хөрөнгийн нэгэн зэрэг, даруй өгөх үүрэгтэй байна. Иймд энэхүү нөхцөл нь хуулийн шаардлагад нийцээгүй тул гэрээ цуцлах гэрээний 3.4 дэх заалт хүчин төгөлдөр бус, бусдын хуулиар олгосон эрхийг зөрчсөн байна. Нөгөө талаас компаний хувьцаа эзэмших эрх болон газар эзэмших эрхээ бусдад огт шилжүүлээгүй нөхцөлд Н.Э-аас авсан төлбөрөө буцаан өгөхгүй байх нь шударга бус, хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн Г.Э-ыг компаний хувьцаа эзэмших эрх болон газар эзэмших эрхээ 3-дагч этгээдэд худалдахыг шаардах боломжгүй, энэ ч нь тухайн хүний хуулиар олгогдсон эрхэд халдах хууль бус үйлдэл болох юм. Иймд 2023.12.25-ны өдрийн 1134 дугаартай гэрээ цуцлах тухай гэрээний 3.4 дэх хэсгийг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. 2023.09.23-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 160 000 000 төгрөг болон худалдагч тал уг гэрээний 4.13- заасан эзэмшиж буй газрын 360 га талбайд намрын уринш, хөрс боловсруулалтыг зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг цуцалсан тул гэрээний 5.4-т заасан 100 000 000 төгрөгийн торгуулийг Г.Э-аас тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э , Г.Э-тай 2023 оны 09 сарын 23-ны өдөр А ХХК-ийн 100%-ийн хувьцааг шилжүүлэн авахаар Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу компанийн хувьцааг 1,800,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээнд заасан хувиарын дагуу төлбөрийг хуваан төлөх, төлбөрийг бүрэн төлж дууссанаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр талууд гэрээ байгуулсан. Худалдагч тал буюу Н.Э гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж буйг мэдэгдэж, гэрээг талууд 2023 оны 12 сарын 25-ны өдөр цуцалсан байдаг. Өнөөдрийн байдлаар компанийн хувьцааг шилжүүлэн авахаар өгсөн 200 000 000 төгрөгөөс 40 000 000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 160 000 000 төгрөгийг өгөөгүй байна. Г.Э-ыг компаний хувьцаа эзэмших эрх болон газар эзэмших эрхээ 3-дагч этгээдэд худалдахыг шаардах боломжгүй, энэ ч нь тухайн хүний хуулиар олгогдсон эрхэд халдах хууль бус үйлдэл болох юм. Иймд 2023.12.25-ны өдрийн 1134 дугаартай гэрээ цуцлах тухай гэрээний 3.4 дэх хэсгийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Ингээд Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 160 000 000 төгрөг болон худалдагч тал уг гэрээний 4.13- заасан эзэмшиж буй газрын 360 га талбайд намрын уринш, хөрс боловсруулалтыг зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг цуцалсан тул 100 000 000 төгрөгийн торгуулийн хамт нийт 260,000,00 төгрөгийг Г.Э-аас гаргуулж өгнө үү” гэв.
2. Хариуцагч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд гаргасан иргэн Н.Э-ны нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Г.Э би өөрийн байгуулсан газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниа зарахаар Фасевоок дэх Газар тариалан эрхлэгчдийн группт зар тавьсан юм. Энэ зарын дагуу Н.Э бидэнтэй холбогдож, манай компанийг сонирхож байгаагаа мэдэгдээд шаардлагатай мэдээлэл, техникийн зураг, эд хөрөнгийн жагсаалт зэргийг messenger-ээр авсан. Удалгүй өөрөө ирж 2023 оны 9-р сарын 8-нд манай эхнэр бид хоёртой уулзаад үнэ ханш, нөхцлөө тохиролцсон ба өөрийн хуулийн зөвлөх гэх нотариат»-ажилтай Д. Х-ыг дуудан гэрээнд тусгах нөхцлөө тохиролцсон. Бидний 2.2 тэрбум төгрөгөөр зарах гэж саналыг 1.8 тэрбум төгрөг болгон бууруулж 2023 оны 9,10, 11, 12 сард цувуулан төлж төлбөрөө дуусгана гэж ярилцсан. Гэтэл намайг хөдөө явсан хойгуур эхнэртэй маань уулзаад ан> тохиролцсоноо өөрчилж, “Нөхцөл байдал өөр болчихлоо. Манай нүүрсний компанид нэмэлт тээврийн машин хэрэгтэй болсон тул би том оврын 20 машин урдаас авч тээвэрлэлтээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Ийм учир үнийн дүнгэз буулгахгүйгээр 2023 оны 9 сард 100 сая, 10 сард 100 сая үлдсэн 1,6 тэрбум төгрөгийг нь сар бүр 200 саяар тооцон 2025 оны 6-р сарын 30-н хүртэл төлөхөөр санал гаргасгыш нь би “бизнэсээ томруулж байгаа юм чинь төлбөр төлөхөд нь нэмэртэй баталгаатай юм даа” гэж бодоод зөвшөөрч байгаагаа эхнэрээр дамжуулан хэлүүлсэн. Тариа хураалтын ажил эхлээд явж байтал Н. Э “та одоо хүрээд ир гэрээгээ шууд хийе” гэсэн ба 4***9 УНТ дугаартай аялалын машиныг 160 саяд: дараа нь дахин ярьж 130 саяар тооцон төлбөртөө оролцуулъя гэхэд нь бид “бартер оруулахгүй” гэхэд өөрөө бэлэн мөнгөөр наймаагаа хийе гээд 2023 оны 9-р сарын 23-нд 21:00 цагийн орчимд өөрййн хуулийн зөвлөх Д. Х дээрээ очиж гэрээгээ батлуулсан. Улмаар 2023 оны 9-р сарын 27-нд 5***43 (Х ХХК) гэсэн данснаас 10 сая төгрөг, 2023 оны 9-р сарын 28-нд 5*****6 (Ш ХХК) данснаас 90 сая, 2023 оны 11-р сарын 3-нд 5***8 (Хас банкны Н. Э) данснаас 100 сая төгрөгийг тус тус миний Хаан банкны 5*****6 тоот дансанд хийсэн. Харилцан тохиролцсон ёсоор дараагийн төлбөр нь 2023 оны 11-р сарын 30-нд орж ирэх байсан боловч төлбөрөө хийгээгүй ба “нүүрсний тээвэр зогссон, алтны уурхай нь бас ажиллахгүй боллоо” гээд “одоо баригдаж байгаа байр оролцуулъя” гэхээр нь зөвшөөрч 2023 оны 12 сарын 6-нд уулзаад хамт очиж үзэхэд УБ, Хан-уул **-р хороо “Д” ХХК-ийн аялагч зөвшөөрөл бүхий хүн түр, буудаллах, отоглох аялал жуулчлалын цогцолбор” гэсэн нэртэй захиалагч нь “Д” ХХК-ийн захирал Б. Ц гэсэн барилгын зурагтай 9 давхар орог сууц барих гэж байгаа гэсэн ухсан талбай үзүүлсэн. Нэгэнт гэрээ хийгээр урьдчилгааг нь авсан байсан учраас 2024 оны 9-сард дуусна гэсэн үгэнд нь итгэж аргагүйн эрхэнд 3 өрөө орон сууц авахыг зөвшөөрсөн. Гэвч дахиад гэрээний хугацаандаа төлбөрөө хийгээгүй тул 2023 оны 12-р сарын 14-нд мэссэж бичихэд “Сайн байна уу та ажил нь сайн уу? Би хөдөөгүүр нэг жоохон ажилтай яваад байгаа юм аа. Дүү нь удахгүй жоохон байж байгаад залгая” гэсэн. Би хариуд нь “2023 оны 12-р сарын 18-нд төлбөрөө хийгээрэй 20 хоног хугацаа хэтэрлээ “гэж мэссэж бичихэд “Та уринш хийгээгүй учир би авахаг болилоо” гэсэн. Тэгэхээр нь “Компанийн эрх шилжүүлэх гэрээтэй тул зар өгч болохгүй. Хууль зөрчих тул асуудлаа шиидье” гэхэд Н.Э “2024 онд талбайд цуг гараад би мөнгийг нь гаргая. Танайх ургацаа ав, Харин 2025 онд манайх дангаараа тарья” гэсэн санал тавихад нь “бидэнд бас төлөвлөсөн ажил амьдрал байгаа тул чи ингэж дураараа өөр өөр санал гаргаж болохгүй. Хэн хэн нь ажлаа бодъё” гэж хэлээд тохиролцсон. Ингээд дахиад өөрийнх нь нотариатч Д. Х дээр 2023 оны 12-р сарын 25-нд очиж үүссэн нөхцөл байдлаа харилцан ярилцаад өмнөх гэрээгээ цуцлуулахаар болсон ба талуудын хооронд өөр төлбөр тооцоо байхгүй, хэн алиндаа гэрээнд заасан алданги, хугацаа хэтэрсний торгууль тооцохгүй” гэж тохиролцон гэрээг цуцалсан тухай баримтыг нотариатч Д.Х-аар үйлдүүлэн гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг тайлбарлуулж, уншиж танилцсан бөгөөд бусдын дарамт шахалт, хүчин зүйлд авталгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн нотаратчийн ажпын байранд, гэрээ цуцлах тохиролцоонд гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд энэ гэрээгээ би хуулийн хүчин төгөлдөр баримт гэж бат итгэж байсан. Одоо ч итгэлтэй байгаа. Н.Э-тай тохиролцсон 2023 оны намар газар тариалан, уул уурхай болон бусад бизнесүүдийн хамгийн идэвхжлийн үед манай компанийг авахаар сонирхож байсан хэд хэдэн тариаланч, мөн уул уурхайн тэсэлгээний компаниудтай үнэ тохиролцон хэлэлцэж байх үедээ энэ хүнд итгэн нийтэд тавьсан зараа зогсоож, зарим уулзая гэсэн хүмүүст татгалзсан хариу өгч байсан. Цаашлаад гэрээ цуцлагдсаны дараа зар тавихад “танайх яагаад буцаагдчихав” гээд бидний 10 жилийн хөдөлмөрөөрөө босгосон бизнесийн маань нэр хүндэд сэв сууж, сөрөгөөр нөлөөлж эхэлсэн. Бид нэг ч хүнд “ Компани авахаар тохирсон хүн маань санхүүгийн асуудалд ороод больсон гэж, төлбөр тооцоогоо тохирсон хугацаандаа хийгээгүй гэж, Н.Э-ны нэр төр бизнесийнх нь талаар сөрөг мэдээлэл өгөлгүй өдий хүрсэн. Гэтэл Н.Э 2024 оны 5-р сард утсаар ярихдаа “ална шүү п...да минь үзэх үү” гэж агсарч бид хоорондоо хэрэлдсэнээс хойш надтай нэг ч холбогдоогүй боловч би компанийн эрхээ бусдад шилжүүлээгүй ч гэсэн 40 сая төгрөгийг нь буцаан шилжүүлсэн ба үлдэгдэл 160 сая төгрөгийг 2023 оны 12-р сарын 25-ны өдөр байгуулсан “Гэрээ цуцлах тухай" гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн Компанийн эрхийг бусдад шилжүүлсэний дараа орж ирсэн төлбөрөөс төлөхийг хичээн санаа минь зовж явдаг. Харин нэхэмжлэгч Н.Э өөрийн боломж, нөхцөл бололцоогоо зөв тооцоолоогүй, төлбөрийн чадвараа бодитоор харж чадахгүй байсныг мэдээгүй бид түүнд итгэн сэтгэл санаа, эрүүл мэнд, цаг хугацаа, компанийнхаа нэр хүндэ, хохирол учруулсандаа харамсдаг. 2025 оны 1 сараас хойш эхнэрийг маань Н. Э утсаар загнаж “ха байгаа газраас чинь олж үүдэнд чинь орилж хашгирч чадна шүү” гэж “луйварчин авгай, хулгайч авгай” гэж орилсноос болж эхнэр маань айгаад гэрээсээ гаралгүй хоносон. Бид түүнээс зугтаах, утасны дугаараа өөрчлөх, дуудлагыг нь авахгүй бай зэрэг сөрөг хандлага гаргаж байгаагүй бөгөөд харин ч байнга холбогдож нөхцөл байдлаа ярилцдаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Бидний хооронд байгуулсан “Гэрээ цуцлах” тухай гэрээ хүчин төгөлдөр учи| гэрээний 3.4 дэхь заалтыг хүчингүй болгох үндэслэлгүй. Учир нь: Бид уг гэрээг байгуулахдаа хэний ч ятгалгагүйгээр, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон байсан. Гэрээг нэхэмжлэгчийн өөрийнх нь байнгын хуулийн зөвлөх, нотариатч Д.Х нь боловсруулж, бас баталсан. Гэрээний эхийг би боловсруулж очоод гарын үсэг зуруулж, гэрээ батлахыг тулгаагүй тул надад буруу байхгүй. Гэрээний агуулга, хууль зүйн үр дагаварыг тэр нотариатч буюу өөрийнх нь итгэмжпэгдсэн найдвартай хуульч нь бидэнд тайлбарлаж өгсөн. Хэн нэгнээ хуурч мэхэлсэн, дарамталсан, хүчээр гэрээ байгуулсан асуудал гараагүй. Ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй билээ. Талууд үүссэн нөхцөл байдлаа харгалзан гэрээг цуцалсан байдаг.
Хүчин төгөлдөр гэрээний 3.4 дэхь заалтын дагуу компанийн эрх шилжих гэрэ; хийгдэн төлбөр мөнгө орж ирэнгүүт 3 хоногийн дотор төлбөрийн үлдэгдэл 160,0 сая төгрөгийг барагдуулах зарахыг хичээж байгаа. Н.Э-ийн мөнгий буцаан өгөхгүй гэсэн санаа зорилго бидэнд байхгүй.
Мөн бидний хооронд байгуулсан 2023 оны 12-р сарын 25-ны өдрийн “Гэрэ: цуцлах тухай” гэрээний 3.4 дэхь заалтад “Талуудын хооронд өөр төлбөр тооцос байхгүй. Гэрээнд заасан алданги торгууль тооцохгүй” гэж тохирсон атлаа өөрөе гэрээгээ зөрчин 100,0 сая төгрөгийг алдангид тооцон гаргуулах гэсэн хүсэлтий хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 2005 оноос газар тариалан эрхэлж байгаа компани бөгөөд хэр баргийн хүн энэ салбарыг ойлгохгүй. Бид энэ компаниа залгамж халаа байхгүй болсон учраас зарахаар шийдээд бүх зүйлээ үнэлээд 2,0 тэрбум төгрөг гээд зар тавьсан. Тэгсэн чинь Г.Э гэдэг хүн холбогдоод л шууд авахаар болоод өөрийн төлөөлөгч, хуульч гээд Х гээд нотиаратч хуульчаа дуудсан. Надад гэрээний маягт өгөөд 2023-12-20 гээд мөнгөө дуусгахаар гэрээ байгуулаад их л итгэл төрүүлсэн. Ингээд л сунгая гээд 2024-06-30 хүртэл мөнгөө төлөхөөр сунгаад л их л итгэсэн дээ. Тэгээд дунд нь мөнгөндөө нэг машин аваач гээд бид хэд тэгж тохироогүй шүү дээ гэтэл за гээд л , дараа нь бас мөнгөндөө ашиглалтад ороогүй байгаа нэг байр өгнө гээд очоод үзсэн чинь суурь л ухагдсан байсан учраас тэрийг нь хэлж байсан. Тэгээд л төлж чадахгүй болчлоо 2 уулаа гэрээ хийе гээд хийсэн, намайг та төлчихөөрэй гэхдээ энэ яриад байгаа 3.4 дэх заалтаа Н.Э өөрөө л оруулсан, зараад мөнгө буцаагаад өгөөрэй гээд ийм торгууль энэ тэр гэж яриагүй шүү дээ. Тэгээд одоо бид 2 зар тавиад л байгаа, өмнө нь сонирхож байсан хүмүүс аль хэдийн өөр компани худалдаад авчихсан одоо ч зараа тавьсаар л байна. 40 саяыг бол энэ компаниа ажиллуулаад боломжоороо буцаан өгсөн, одоо бол гэрээндээ заачихсан учраас зарагдмагц өгөх нь бол тодорхой гэхдээ тэгээд зарагдсны дараа гэхгүй өгөх гээд үзээд л байна. Торгууль төлөхгүй гэдэг тохироо бол манай талаас хийгдсэн юм биш шүү дээ 2 тал харилцан тохиролцоод д ингэж шийдсэн, одоо болохоор уринш хийгээгүй гээ д цуцалсан гэж ярих юм. Энэ бол худлаа уриншаа хийгээд явж байсан мөнгөө төлж чадахгүй учраас л цуцалсан. Одоо бол зарж байж л мөнгөө гаргана, энэ их мөнгийг тухайн үедээ худалдаж авч байна гээд өгсөн учраас ажилдаа зарцуулчихсан шүү дээ. Тэгээд тэр гэрээний заалт хүчингүй гээд байх юм , тэр заалтаараа зарж байж л мөнгө өгнө “ гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023.09.23-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.09.23-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2019.02.20-ны өдрийн А ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр, иргэний үнэмлэхний хуулбар, А ХХК-ийн 2023.09.23-ны өдрийн 23/01 дугаартай албан бичиг, 1134 дугаартай гэрээ цуцлах тухай гэрээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч талаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар зэргийг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Н.Э би Г.Э-тай 2023 оны 09 сарын 23-ны өдөр А ХХК-ийн 100%-ийн хувьцааг шилжүүлэн авахаар Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Худалдагч тал буюу Н.Э гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж буйг мэдэгдэж, гэрээг талууд 2023 оны 12 сарын 25-ны өдөр цуцалсан байдаг. Өнөөдрийн байдлаар компанийн хувьцааг шилжүүлэн авахаар өгсөн 200 000 000 төгрөгөөс 40 000 000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 160 000 000 төгрөгийг өгөөгүй байна. Талуудын байгуулсан гэрээ цуцлах гэрээний 3.4-т уг төлбөрийг Г.Э уг компаний хувьцаа эсхүл тус компаний нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор буцаан өгнө гэж заасан байна. Энэ нь заавал компаний хувьцаа эзэмших эрх, газар эзэмших эрхийг заавал гуравдагч этгээдэд шилжүүлэх үүрэг хүлээлгэсэн нөхцөл тусгасан нь хуульд нийцэхгүй байна.. “ гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Талууд үүссэн нөхцөл байдлаа харгалзан гэрээг цуцалсан байдаг. Хүчин төгөлдөр гэрээний 3.4 дэхь заалтын дагуу компанийн эрх шилжих гэрээний төлбөр мөнгө орж ирэнгүүт 3 хоногийн дотор төлбөрийн үлдэгдэл 160,000,000 төгрөгийг барагдуулах зарахыг хичээж байгаа. Гэрээнд алданги торгууль тооцохгүй гэж тохирсон.. “ гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2023 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр Г.Э, Н.Э нарын хооронд А ХХК-н 100 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Н.Э нь тус хуулийн этгээдийн 100 хувийн 100 ширхэг хувьцааг 1,800,000,000 төгрөгөөр худалдан авахаар, уг төлбөрөөс 100,000,000 төгрөгийг урьдчилгаа байдлаар, үлдэх төлбөрийг 2023-10-31 ний өдрөөс 2024-06-30 ний өдрийг хүртэлх хугацаанд хувааж төлөхөөр тус тус тохиролцжээ. Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт эхний 200,000,000 төгрөг орж ирмэгц 10 хувийн хувьцааг, 3.4 дэх хэсэгт нийт төлбөрийг бүрэн төлсний дараа үлдэх 90 хувийн хувьцааг шилжүүлэн өгөхөөр тусгасан байна.
Тус гэрээний хавсралтаар А ХХК-н эд хөрөнгийн жагсаалт байна.
Улмаар 2023 оны 12 дугаар сарын 25-ний өдөр 1134 дугаартай Гэрээг цуцлах тухай гэх нэртэй хэлцлээр талууд харилцан зөвшилцөж, хүсэл зоригоо илэрхийлснээр үүргийн харилцааг цаашид дуусгавар болгох зорилгоор 2023-09-23 ний өдрийн Компани худалдах, худалдан авах гэрээг цуцалжээ. Уг хэлцлийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт “ Талууд үүссэн нөхцөл байдлыг харгалзан гэрээг цуцлахаар тохиролцоонд хүрсэн “ , 3.4 дэх хэсэгт “ Н.Э-аас гэрээний төлбөрт 2023-12-25 ний өдрийн байдлаар 200,000,000 төгрөгийг Г.Э-т өгсөн. Г.Э уг компанийн хувьцаа эсхүл тус компанийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийг бусдад шилжүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор 200,000,000 төгрөгийг буцаан Н.Э-ны нэр дээр бүртгэлтэй ....тоот дансанд шилжүүлнэ. Талуудын хооронд өөр төлбөр тооцоо байхгүй болно. Гэрээнд заасан алданги, торгууль тооцохгүй “ гэж тус тус тохирчээ.
5. Нэхэмжлэгч тал ...гэрээ цуцлагдсан учир гэрээний үүрэгт төлсөн байсан 200,000,000 төгрөгийн үлдэгдэл 160,000,000 төгрөгийг буцаан авах учиртай.., мөн анх байгуулсан гэрээнд торгууль төлөх талаар тохиролцсон байсан учир нэмээд 100,000,000 төгрөгийг, ...талуудын гэрээ цуцлах хэлцлийн 3.4 дэх заалт нь хууль зөрчсөн байх учир хүчин төгөлдөр бусад тооцуулах ...гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмждэг бол хариуцагч тал ... гэрээний 3.4 дэх заалт хүчин төгөлдөр учир бусдад компаниа худалдсны дараа төлбөрийг гүйцээн төлөх байр суурьтай гэж мэтгэлцдэг.
Талууд компани худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, улмаар тус гэрээг цуцалсан, мөн урьдчилгаанд худалдан авагч тал 200,000,000 төгрөг шилжүүлсэнээс буцаан 40,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 160,000,000 төгрөг байгаа талаар, үндсэн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй. Гагцхүү гэрээ цуцлахдаа “...Г.Э уг компанийн хувьцаа эсхүл тус компанийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийг бусдад шилжүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор 200,000,000 төгрөгийг буцаан Н.Э-ны нэр дээр бүртгэлтэй ....тоот дансанд шилжүүлнэ. Талуудын хооронд өөр төлбөр тооцоо байхгүй болно. Гэрээнд заасан алданги, торгууль тооцохгүй...” гэж тохирсон тохиролцоог нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр бус, хариуцагч тал хүчинтэй гэж маргадаг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 160,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулгаас үзэхэд тодорхой хөрөнгийг нэг талын өмчлөлд шилжүүлэх, хариу төлбөрт нөгөө тал мөнгөн хөрөнгө шилжүүлэхээр тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Талууд гэрээг харилцан тохиролцож цуцалсан болох нь хэрэгт авагдсан 2023 оны 12 дугаар сарын 25-ний өдөр 1134 дугаартай Гэрээг цуцлах тухай гэх нэртэй хэлцлийн агуулгаар тогтоогдоно. Тодруулбал тус хэлцлийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “2023-12-24 ний өдөр биечлэн уулзаж тохиролцоонд хүрсэн “ , улмаар тохиролцсон гол нөхцлөө дээр дурдсан 3.4 дэх хэсэгт тусгажээ.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж, 221.2 дахь хэсэгт “гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэх” талаар заасан.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээг талууд харилцан тохиролцож цуцлах журмыг тогтоосон байх ба талууд энэ журмы дагуу гэрээг цуцалж, энэ талаарх хэлцлийг байгуулсан байна. Гэрээ ийнхүү цуцлагдсан тохиолдолд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дах хэсэгт “ Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ “ гэж заасан байх тул гэрээний төлбөрт урьдчилан шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардан авах эрхтэй байна.
Талуудын маргааны зүйл нь талуудын гэрээ цуцлах хэлцлээр урьдчилгаанд шилжүүлсэн 160,000,000 төгрөгийг хариуцагч тал аливаа гуравдагч этгээдэд компани, газраа худалдан борлуулсны дараа авахаар тохирч байгаа нь хууль бус эсэх дээр төвлөрч байна. Энэхүү гэрээ цуцлах хэлцлийн 3.4 дэх хэсэгт заасан “...Г.Э уг компанийн хувьцаа эсхүл тус компанийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийг бусдад шилжүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор 200,000,000 төгрөгийг буцаан Н.Э-ны нэр дээр бүртгэлтэй ....тоот дансанд шилжүүлнэ. Талуудын хооронд өөр төлбөр тооцоо байхгүй болно. Гэрээнд заасан алданги, торгууль тооцохгүй...” гэх хэсгээс “...Г.Э уг компанийн хувьцаа эсхүл тус компанийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийг бусдад шилжүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор 200,000,000 төгрөгийг буцаан Н.Э-ы нэр дээр бүртгэлтэй ....тоот дансанд шилжүүлнэ..” гэх хэсэг нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 т “Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ” , мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байна. Учир нь гэрээний зүйлийг ирээдүйд бусдад худалдсны дараа харилцан буцаах амлалт өгч хэлцэл байгуулах боломжгүй буюу болох эсэх нь ч мэдэгдэхгүй, хэзээ бий болох нь ч ойлгомжгүй нөхцөл тавьсан байхаас гадна бусдыг хөрөнгөө заавал захиран зарцуулах үүргийг тулгасан шинжтэй байна.
Харин тус тохиролцооноос “...Талуудын хооронд өөр төлбөр тооцоо байхгүй болно. Гэрээнд заасан алданги, торгууль тооцохгүй...” гэсэн нь хуульд нийцсэн буюу Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс талуудын байгуулсан гэрээний зорилгыг гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал, гэрээний агуулгад үндэслэн дүгнэх нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасан гэрээг тайлбарлах зарчимд нийцнэ. Иймээс гэрээг талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг тодорхойлох эрхтэй бөгөөд гагцхүү энэ тохиролцоо нь хуульд нийцсэн байх учиртай.
Иймээс хариуцагч Г.Э-аас худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 200,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 160,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Э-д олгож, 2023 оны 12 дугаар сарын 25-ний өдөр 1134 дугаартай Гэрээг цуцлах хэлцлийн 3.4 дэх хэсгийн “...Г.Э уг компанийн хувьцаа эсхүл тус компанийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийг бусдад шилжүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор 200,000,000 төгрөгийг буцаан Н.Э-ны нэр дээр бүртгэлтэй ....тоот дансанд шилжүүлнэ..” гэх хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, торгууль 100,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас /957,950+70,200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 44 дүгээр зүйлийн 44.5 дах хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 25-ний өдөр 1134 дугаартай Гэрээг цуцлах хэлцлийн 3.4 дэх хэсгийн “...Г.Э уг компанийн хувьцаа эсхүл тус компанийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийг бусдад шилжүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор 200,000,000 төгрөгийг буцаан Н.Э-ны нэр дээр бүртгэлтэй ....тоот дансанд шилжүүлнэ..” гэх хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хариуцагч Г.Э-аас 160,000,000 / нэг зуун жаран сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Э-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,028,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ