Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2025/00700

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, **** дугаар хороо, С*******ын талбай-02, С******* т*******, **** давхарт байрлах, Т******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Т******* сум, *** дугаар баг, *** дүгээр гудамж **** тоотод оршин суух У******* С******* холбогдох

Нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч У******* Солонго нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1.**** оны **** дугаар сарын ***-ны өдөр ***** тоот Т******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж **** төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: **** тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд **** төгрөг, үндсэн хүүнд ***** төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд **** төгрөг, шимтгэлд **** төгрөг, нийт **** төгрөгийг хариуцагч Б******* Ц гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ууганбаяр овогтой Солонго /Г****/нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч У.С******* холбогдуулан нийт **** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хариуцагч У.Солонгыг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ***** төгрөгөөс ***** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 12,353.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.С******* холбогдох нийт 839,861.28 /найман зуун гучин есөн мянга найман зуун жаран нэгэн төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,707 төгрөгөөс 12,353.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 12,353.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА