| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/01003/И |
| Дугаар | 301/ШШ2025/00649 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 301/ШШ2025/00649
|
301/ШШ2025/00649
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын ...... дүгээр баг, ............... байрлах/ Т огийн Я Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Э сумын ....... дугаар баг, ........ ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...... ХХК-иас миний 2025 оны 10 сарын сүүлийн цалин болох 450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Я.Б миний бие 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Г ХХК-иас цалин болох 450,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр авсан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан 450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Я.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Бт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Бн нэхэмжлэлтэй, хариуцагч Г ХХК-д холбогдох 450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Я.Б татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч Я.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР