| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/01014/И |
| Дугаар | 301/ШШ2025/00641 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 301/ШШ2025/00641
301/ШШ2025/00641
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, ... дүгээр хороо, ....... байрлах Г ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, И сумын ........ дугаар баг, ...... багт оршин суух Ч овгийн Дн Б /РД:........ /-д холбогдох
4,374,386.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“...зээлдэгч Д овогтой Бс 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Гтай байгуулсан ЗГ3455167999 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж 6,380,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 15 сарын хугацаатай цалин барьцаалан зээл авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 09 сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 3,140,331.67 төгрөг, зээлийн хүү 1,064,750.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 169,304.93 төгрөг нийт 4,374,386.94 төгрөгийг Дын Бэс гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Д овогтой Б миний бие Гны нэхэмжилж буй 4,374,386.94 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХК хариуцагч Д.Бд холбогдуулан 4,374,386.94 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 4,374,386.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 4,374,386.94 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч Д.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдэж,
нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгөөс 84,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 42,470 төгрөг, хариуцагч Д.Бэс 42,470 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжилсэн 4,374,386.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Д.Б зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 42,470 төгрөг, хариуцагч Д.Бэс 42,470 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР