| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/02032/И |
| Дугаар | 317/ШШ2025/01678 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 317/ШШ2025/01678
2025 11 25 317/ШШ2025/01678
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: байрлах *** ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Хн овогт Эн ***эд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 543.769,17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Э.***ээс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1701498452421 дүгээр гэрээний үүрэгт 543.769,17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2..Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болорчулуун нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.***эд холбогдох гэрээний үүрэгт 543.769,17 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч Э.*** нь 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж төлбөрөө төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1..Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч Э.***эд холбогдуулан гэрээний үүрэгт 543.769,17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болорчулуун нь хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болох нь шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч Э.***эд холбогдуулан гэрээний үүрэгт 543.769,17 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ