Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 304/ШШ2025/00709

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, *** дүгээр хороо, Э******* ө******* ч*******, Э******* ц******* **** тоотод байрлах, М******* н*******с ХХК /хувийн хэргийн дугаар: ****, регистрийн дугаар: ****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Б сум, **** дугаар баг, Б бын эх гудамж хөдөө тоотод оршин суух Дийн Б холбогдох,

нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* н*******с ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр хариуцагч Д.Баяржавхлантай "Хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ" байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тал телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхцлөөр худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу Хаан банкны ****, Төрийн банкны **** тоот данснуудад хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч тал *** оны *** дугаар сараас эхлэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь т*******гүй бөгөөд нийт 160,000 (нэг зуун жаран мянга) төгрөгийн төлбөр т*******гүй байгаа болно. Уг зөрчлийг арилгуулах зорилгоор удаа дараа бүртгэлтэй дугаар луу утсаар холбогдож, мессеж илгээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байна гэжээ.

Нэхэмжлэгч М******* н*******с ХХК-ийн итгэмжлэгдсэн т*******лөгч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус компаниас Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д овогтой Баяржавхлан ****-д холбогдох (2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *** тоот зээлийн гэрээ)-ний дагуу нэхэмжлэл гаpracaн. Гэвч хариуцагч тал болох иргэн Д овогтой Баяржавхлан **** нь хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлага болох 160,000 төгрөгийг 2025 оны *** дүгээр сарын ***-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* н*******с ХХК нь хариуцагч Д.Б холбогдуулан нийт 160,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Баяржавхлан нь М******* н*******с ХХК-ийн нэхэмжилсэн нийт 160,000 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн т*******лөгч шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ***төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баяржавхлангаас*** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* н*******с ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан М******* н*******с ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б холбогдох 160,000 /нэг зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Баяржавхлан биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баяржавхлангаас 2,725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М******* н*******с ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА