Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 301/ШШ2025/00627

 

 

 

                                                                             

        

               301/ШШ2025/00627

 

 

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

            Нэхэмжлэгч: У хот, Сн дүүрэг, ....... дугаар хороо, ........ байрлах ........... нэхэмжлэлтэй            

             Хариуцагч: А аймгийн Х сумын ..... дүгээр баг, Х тоотод оршин суух А овгийн Бн Б /РД: /-д холбогдох   

10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Б овогтой Б /РД:/ нь 2022 онд 10,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 10,000,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй иргэн хэмжээнд Б овогтой Б холбогдох иргэний хэрэгт улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ. 

 

            Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “.... хэлтсээс ирсэн нэхэмжлэлтэй танилцлаа.. Уг нэхэмжлэл дээрх 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх болно Уг мөнгөө 2025 оны 12 сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 01 сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 04 сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 05 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг төлнө...” гэжээ.  

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Иргэн Б хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.  

           

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С хэлтэс нь хариуцагч Б.Бд холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч С хэлтсийн нэхэмжилсэн 10,000,000  төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2026 оны 01 сарын 15-ны өдөр, 2026 оны 02 сарын 15-ны өдөр, 2026 оны 03 сарын 15-ны өдөр, 2026 оны 04 сарын 15-ны өдөр, 2026 оны 05 сарын 15-ны өдрүүдэд багтаан хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг тус тус мэдэгдэж.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.     

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-

т заасныг баримтлан нэхэмжлэгч С хэлтсийн нэхэмжилсэн 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь  2025 оны 12 сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 01 сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 04 сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 05 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.14-т зааснаар С хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

 

                                  ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР