| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00903/И |
| Дугаар | 301/ШШ2025/00626 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 301/ШШ2025/00626
301/ШШ2025/00626
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хотын Х дүүргийн ..... дугаар хороо, .... гудамж, .............давхарт байрлах ТББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Э сумын ...... дугаар баг, ......... тоотод оршин суух П овгийн Бн М /РД:/-д холбогдох
5,307,047.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,862,006.62 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,305,179.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 119,861.39 төгрөг нотиариатын зардалд төгрөг, бүгд 5,307,047.94 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.М гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....Б овогтой М би Т ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага болох 5,307,047.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй ярилцаж мөнгийг 2025 оны 12 сарын 27-ны өдөр 1,769,000 төгрөг, 2026 оны 01 сарын 27-ны өдөр 1,769,000 төгрөг, 2026 оны 02 сарын 27-ны өдөр 1,769,000 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Хариуцагч Бн М хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТББСБ ХХК хариуцагч Б.М холбогдуулан 5,307,047.94 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 5,307,047.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,307,047.94 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2026 оны 01 сарын 27-ны өдөр, 2026 оны 02 сарын 27-ны өдрүүдэд багтаан хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч Б.М нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдэж.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,863 төгрөгөөс 49,931.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 49,931.5 төгрөг, хариуцагч Б.М 49,931.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ТББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,307,047.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М нь 2025 оны 12 сарын 27-ны өдөр 1,769,000 төгрөг, 2026 оны 01 сарын 27-ны өдөр 1,769,000 төгрөг, 2026 оны 02 сарын 27-ны өдөр 1,769,000 төгрөгийг хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,863 төгрөгөөс 49,931.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 49,931.5 төгрөг, хариуцагч Б.М 49,931.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.М нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР