Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 317/ШШ2025/01733

 

 

 

 

2025 12 01 317/ШШ2025/01733

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: байрлах ***ХК-ийн Төв аймаг салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: гэх газарт оршин суух Он овогт Лн ***,

Хариуцагч: гэх газарт оршин суух Жн овогт Мн *** нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 42.499.243,02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ***ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд М.***, Л.*** нараас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн МN980034312001855859 дүгээр гэрээний үүрэгт нийт 42.499.243,02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.-Хариуцагч Л.***, М.*** нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.***, М.*** нар нь ***ХК-ийн гэрээний үүрэгт 42.499.243,02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 42.499.243,02 төгрөгийг 6 хувааж 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7.080.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7.080.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 7.080.000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 7.080.000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 7.080.000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 7.099.243,42 төгрөгийг тус тус Төрийн банк-д төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч ***ХК нь хариуцагч М.***, Л.*** нарт холбогдуулан гэрээний үүрэгт 42.499.243,02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3..Хариуцагч М.***, Л.*** нар нь нэхэмжлэлийн шаардлага 42.499.243,02 төгрөгийг 6 хувааж 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7.080.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7.080.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 7.080.000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 7.080.000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 7.080.000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 7.099.243,42 төгрөгийг тус тус Төрийн банк-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь тэдний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.***, Л.*** нар нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д М.***, Л.*** нар нь нэхэмжлэлийн шаардлага 42.499.243,02 төгрөгийг 6 хувааж 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7.080.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7.080.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 7.080.000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 7.080.000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 7.080.000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 7.099.243,42 төгрөгийг тус тус Төрийн банк-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370.446 төгрөгийн тал хувь 185.223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 185.223 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 185.223 төгрөгийг хариуцагч М.***, Л.*** нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч ***ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ