| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/01069/И |
| Дугаар | 318/ШШ2025/00904 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 318/ШШ2025/00904
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: УДХС ТӨХК-ийн,
Хариуцагч: М.М-д холбогдох,
Дулааны төлбөр 964,032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УДХС ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэдээ: УДХС ТӨХК нь М.М-тэй 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дупааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гараа байгуулсан. Тус гэрээнд зааснаар дулааны төлбөрийг сар бүрийн 25-30-ны өдрийн дотор төлбөрөө төлж барагдуулах ёстой байдаг. М.М-д төлбөр төлөхийг сар бүр утсаар мэдэгддэг боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд УДХС ТӨХК-д учирсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 642,688 төгрөг, гэрээний 4.3-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 321,344 төгрөг, нийт 964,032 төгрөгийн хохирлыг М.М-өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч УДХС ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч М.М нь дулааны төлбөр 964,032 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч УДХС ТӨХК нь хариуцагч М.М-д холбогдуулан дулааны төлбөр 964,032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч УДХС ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч УДХС ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,687 төгрөгийн тал хувь болох 13,843.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 13,843.5 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч УДХС ТӨХК-д олгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч УДХС ТӨХК нь хариуцагч М.М-д холбогдуулан гаргасан дулааны төлбөр 964,032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч УДХС ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,687 төгрөгийн тал хувь болох 13,843.5 төгрөгийг аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 13,843.5 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч УДХС ТӨХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ