Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 310/ШШ2025/00730

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 0******* өдөр

Дугаар 310/ШШ2025/00730

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ийн ******* тоотод оршин суух, ******* ******* овогт *******н ******* //,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00*******03/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.******* миний бие 19*******6 онд төрсөн, эрэгтэй, 3******* настай. 2000 онд ******* дугаар анги төгсөөд 2002 онд ******* аймгийн Театр киноны хүрээлэнд дагалдан бүжигчинээр анх орж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тус театртаа гоцлол бүжигчинээр ажиллаж байна. 2002 оны 01 сарын 14-ний өдрийн 05 дугаар тушаалаар намайг дагалдан бүжигчинээр томилсноос хойш миний бие бүжигчинээр ажилласан. Түүнээс хойш 2005 оны 03 сарын 31-ний өдрийн 53 дугаар тушаалаар 2005 оны 10 сарын 01-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдөн 2007 оны 09 сарын 03-ны өдрөөс эхлэн тус театртаа бүжигчинээр ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд ******* аймгийн Театр киноны хүрээлэнгийн нэршил өөрчлөгдөн ******* аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр болсон. 2007 оны 09 сараас эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй тус театртаа бүжигчинээр ажиллаж байна. Нийгмийн даатгалын байгууллага нь заавал гоцлол бүжигчинээр ажилласан байхыг шаардаж байгаа юм.

Дээрх ажилласан жилээ шүүхэд нэхэмжлэл гарган тогтоолгож, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 03-ны өдрийн 1*******5 дугаартай шийдвэр гарч, намайг мэргэжлийн урлагийн байгуулага буюу ******* аймгийн Театр киноны хүрээлэнд 2002 оны 01 сарын 14-ний өдрөөс 2005 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал гоцлол бүжигчнээр ажиллаж байсныг тогтоож өгсөн. Гэтэл миний бие нэхэмжлэл гаргахдаа 2005 оны 09 сарын 31-ний өдрийн 53 дугаар тушаалаар чөлөөлөгдөж, ******* аймгийн Театр киноны хүрээлэнд 2005 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласнаа 2005 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал ажилласнаа тогтоолгоно гэж андуурч нэхэмжлэлээ гаргаж, алдаа гаргасан байна. Энэ нөхцөл байдлаас болоод 4 сарын хугацааг ажилласан жилд оруулахгүй гэсэн асуудал гарч ирлээ. Иймээс холбогдох баримтуудыг үндэслэн 2005 оны 03 сарын 31-ний өдрөөс 2005 оны 09 сарын 01-ний өдрийг дуустал ******* аймгийн Театр киноны хүрээлэнд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл /гоцлол бүжигчнээр/-өөр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус шүүхэд 2025 оны 04 сарын 03-ны өдөр ажилласан байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Өмнөх нэхэмжлэлээ гаргахдаа анхааралгүй байдлаас болж оноо буруу бичсэн байсан. Үүнийг нэхэмжилж байна. 2005 оны 0******* сарын 31-ний өдрийг дуустал гэж бичих байсныг 2005 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал тогтоож өгнө үү гэж буруу бичиж тогтоолгосон. Одоо 2005 оны 03 сарын 31-ний өдрөөс 2005 оны 09 сарын 01-нийг дуустал ******* аймгийн Театр киноны хүрээлэнд гоцлол бүжигчнээр ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.

3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, ******* аймгийн Театр киноны хүрээлэнгийн даргын 2002 оны 01 сарын 14-ний өдрийн 05, 2005 оны 09 сарын 31-ний өдрийн 53 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 3-4-р хуудас/, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 03-ны өдрийн 310/ШШ2025/001*******5 дугаартай шийдвэр /хэргийн 5-7-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн *******-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 9-р хуудас/-ыг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч П.******* өмнө нь тус шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохдоо дутуу нэхэмжлэл гаргаж ажилласан жилээ тогтоолгосон тул 2005 оны 04 сарын 01-ний өдрөөс 2005 оны 09 сарын 01-ний өдрийг дуустал ******* аймгийн Театр киноны хүрээлэнд гоцлол бүжигчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч П.******* 2005 оны 04 сарын 01-ний өдрөөс 2005 оны 09 сарын 01-ний өдрийг дуустал ******* аймгийн Театр киноны хүрээлэнд гоцлол бүжигчнээр ажиллаж байсан болох нь ******* аймгийн Театр киноны хүрээлэнгийн даргын 2002 оны 01 сарын 14-ний өдрийн 05, 2005 оны 09 сарын 31-ний өдрийн 53 дугаартай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч П.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******н ******* // нь 2005 оны 04 сарын 01-ний өдрөөс 2005 оны 09 сарын 01-ний өдрийг дуустал ******* аймгийн Театр киноны хүрээлэнд гоцлол бүжигчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ