Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 39

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганбадрах, шүүгдэгч А.М, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, А.М  нарт холбогдох эрүүгийн 1840000300035 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, Б.М.

Монгол Улсын иргэн, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, А.М.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.М нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пүрдэм” ХХК-ны хүнсний дэлгүүрт 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байх хугацаандаа 4.746.862 /дөрвөн сая долоон зуун дөчин зургаан мянга найман зуун жаран хоёр/ төгрөгний нэгжийг санхүүгийн программд шивж оруулалгүйгээр мөнгийг завшиж байгууллагад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт

Яллагдагч А. М  нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пүрдэм” ХХК-ны хүнсний дэлгүүрт 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байх хугацаандаа 1.758.300 /нэг сая долоон зуун тавин найман мянга гурван зуу/ төгрөгний бараа бүтээгдэхүүн завшиж байгууллагад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Б:М мөрдөн байцаалтад өгсөн “... 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллаагаа явуулдаг "Пүрдэм" ХХК-ний хүнсний дэлгүүрт худалдагчаар орж ажилласан. Ингээд ажиллаж байх хугацаандаа 2016 оны 08 дугаар сард кассчин болж улмаар 2017 оны 11 дүгээр сард уг компанид няравын албан тушаал дээр очсон. Миний ажил үүргийн хуваарьт "Пүрдэм" ХХК-ний салбар "Дагшин бумба" ХХК-ний орлогыг авах, МС5 үйлдвэрийн ундаа усыг хүлээж авах, гадагшаа дэлгүүрүүд рүү тараах, Улаанбаатар хотруу бараа бүтээгдэхүүн захиалах, хүлээж авах зэрэг ажил хийдэг байсан. Сүүлдээ би нэгж бодож тушаадаг болсон. Ингэж явсаар байгаад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд өөрийн хариуцлагагүй байдал, бусдад итгэсэн байдлаас болж байгууллагад нэгжний дутагдал гаргаж хохирол учруулсан. Би касс нь дээр зарагдсан нэгжний мөнгийг сар дутамд нь бодож дутагдлыг комьпютер дээрх үлдэгдлийг харж, үлдсэн нэгжээ мөнгөтэйгөө тоолж орлого аваагүй падаан байвал нэгж нь дээрээ нэмж бодон тухай бүрт нь алдагдал гаргалгүй тухайн сард авсан нэгжнийхээ тайланг ямар нэгэн байдлаар тааруулж бодон гаргаад өгчихдөг байсан юм. Зарим үед мөнгө нь дутаад хүрэхгүй байвал тэдэн төгрөг дутуу байна шүү гээд хэлчихдэг байсан. Зарим сард нэгжний мөнгө дутна, заримдаа илүү гарчихдаг байсан. Гэхдээ тэр мөнгий нь мөнгөний пасканд үлдээчихдэг байсан. Ер нь бол би өмнөх сарын нэгжний дутагдлыг дараа сарын нэгжнээс нөхөж тухайн сарынхаа дутагдлыг араас нь нөхөж тааруулдаг байсан. Энэ байдал нь давтагдсаар байгаад сүүлдээ 2017 оны 12 дугаар сарын дундуур буюу шинэ жилийн ачаалалтай өдрүүдээр бүр нэгжний 1 сая гаран мянгөн төгрөг дутаж байсан. Энэ талаар кассчин М  Азаргал нарт нэг удаа хэлэхэд тоогоогүй, би ч тухайн үед ачаалалтай байсан болохоор нэг удаа хэлээд өнгөрсөн. Ер нь сүүлдээ нэгжний орлого зарлаганы мөнгөний ухааныг олохоо байсан. Ингээд эцэстээ нэгжний орлого зарлагыг бодохоо больсон. Касс нь дээр сууж байгаа М, А  нар нь зөвхөн нэгж зардаг, зарагдаад хуримтлагдсан нэгжний мөнгийг би авч бодож тааруулж тушаадаг байсан юм. Тухайн үед дор бүр нь нэгжний тооцоог хийж тушаагаагүйгээс болж "Пүрдэм" ХХК-нд нэгжний дутагдал гаргасан нь үнэн. Хэрэв өдөр өдөрт нь зарагдсан нэгжийг орлогод авч тушаадаг байсан бол өдийд ийм их нэгжний дутагдал гарахгүй. Харин өдөр дутам тушаадаггүйн улмаас нэгжний мөнгө хуримтлагддаг байсан. Энэ нь их бага хэмжээгээр дутсаар байгаад энэ их мөнгөний дутагдал гарсан. Пүрдэм ХХК-ний дэд захирал Л  нь кассчинаар ажиллаж байсан А.М бид 2-ыг нийлж "Пүрдэм" ХХК-ний бараа бүтээгдэхүүн болон нэгжнээс дутагдал гаргаж байгууллагад 6.186.100 төгрөгний хохирол учруулсан гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байсан. Эн мөнгөн дүнгээс үзвэл надад хамааралгүй нь Шарга дэлгүүрт өгсөн гэх барааны үнэ болох 1.468.440 төгрөг, мөн Майчлууны Оргил гэдэг хүнд өрнийхөө оронд өгсөн гэх 466.520 төгрөг, мөн М  нь найз А-д зээлээр өгсөн архины 493.500 төгрөг, мөн хэвийн боовны 56400 төгрөг, мөн зээлээр өгч хусаж далд хийсэн нэгжний 52.000 төгрөг нь надад хамааралгүй. Би энэ талаар мэдэхгүй. Харн шарга дэлгүүрт өгсөн гэх ундаа усны 1.468.440 төгрөгний барааг би гаргасан ч уг мөнгийг “Шарга” дэлгүүр нь төлж барагдуулсан. Би тухайн үед ажлын ачааллаас болж зөвхөн падаан бичиж өгчихөөд кассаар уншуулахаар өгсөн байсан боловч касс уншуулаагүй цааш нь хийчихсэн байсан. Гэхдээ үүний падан нь санхүүгийн баримт бичигт байсан. Ингээд "Пүрдэм" ХХК-ний дэд захирал Л-ийн  нэхэмжилж байгаа мөнгөнөөс Аудитын дүгнэлтээр гарсан нэгжний мөнгө болох 3.970.302 төгрөгийг нь би хариуцна. Би өөрийн хариуцлаггүй байдлаас болж "Пүрдэм" ХХК-нд нэгжний хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна, Мөн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 107/6 дугаартай "Ай Жэй Эй Эйч-Аудит" ХХК-ний гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ….. "Пүрдэм"ХХК нь дэлгүүрийн барааг тоолдоггүй юм. Харин архи пиво ундаа усыг сардаа 2-3 удаа тоолдог. Харин бусад барааг тоолдоггүй. Би энэ комданид орсноор хоёр л удаа тооллого хийж байхыг харсан. Нэгжийг хүлээлцдэг асуудал байдаггүй. Тухайн өдөр нэгж ирэхэд нь касс мөнгийг нь өгч аваад нягтлан падаан нь очдог юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 106-107/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М  нь мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч А.М  мөрдөн байцаалтад өгсөн “.... Би кассчинаар ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай дэлгүүрээс гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүн зээлээр авдаг "Шарга" дэлгүүрийн эзэн нь 3.138.680 төрөгний бараа бүтээгдэхүүн захиалгаар авсан юм. Энэ үед нь мөн Бор-Өндөр сумын харъяат Оргил гэгч нь мөн 466.500 төгрөгний бараа зээлээр авсан. Би Оргил гэгчээс 2017 оны 08 дугаар сард мөнгөний хэрэгцээ гарч 1.000.000 төгрөг зээлж авсан байсан юм. Үүнээсээ би 500.000 төгрөгийг нь эргүүлэн өгч 500.000 төгрөгний үлдэгдэгдэлтэй байсан юм. Тэгсэн Оргил ах “сар шинийн баяр болох гээд мөнгөний хэрэгцээ байна, сар шинээр хэрэглэх юм авмаар байна" гэхээр нь би мөнгөнийхөө оронд миний сууж байгаа дэлгүүр буюу “Пүрдэм” ХХК-ний хүнсний дэлгүүрээс авчих гэж хэлээд тэр дариудаа ирж дэлгүүрээс нийт 466.500 төгрөгний бараа авсан. Гэхдээ би Оргил ахад өгсөн бараа бүтээгдэхүүнийг кассаар уншуулж гаргасан. Гэхдээ кассын тайлангийн дэвтэрт тусгахдаа "Шарга" дэлгүүрийн авсан барааны баримтан дээр нэмээд бичиж тэмдэглэсэн байсан. Уг нь би Оргил ахад зээлсэн барааны мөнгийн өөрийн нэр дээр "Зээл" гэж бичнэ гэж байгаад мартсан байсан. Ингээд Оргил ахад өсгөн барааны мөнгө болох 466.500 төгрөгийг "Шарга" дэлгүүрийн баримтанд дээр нэмээд биччихсэн байсан. Үүнээс өмнө буюу 2018 оны 02 дугаар сард сар шинийн баярын өмнө манай найз эгч болох А  нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумруу ажлаар явах гэж байгаа юм, эгчдээ архи зээлээр өгчих гээд надаас 0.75 литрийн савалгаатай “Ерөөл” архи 3 хайрцаг буюу 36 ширхэг, 2.5 литрийн савалгаатай “Сэрүүн” гэх нэртэй пиво 2 хайрцаг буюу 12 ширхэгийг зээлээр авсан. Тухайн үед А  эгч архи пиво зарагдахгүй бол буцаагаад авчираад өгчихнө гэж байсан юм. Би А  эгчийн зээлээр авсан архи пивыг кассаар уншуулаагүй, кассын тайланд бүртгээгүй, өр авлагын бүртгэлд бүртгээгүй юм. Учир нь би А  эгчид архи пиво зээлээр өгөхдөө хамт ажиллаж байсан хүмүүстээ хэлж байсан. Харин захирлууддаа хэлээгүй юм. Би Оргил болон А  бараа бүтээгдэхүүн зээлээр өгөхдөө хэнээс ч зөвшөөрөл аваагүй, би дарга захирлууддаа танилуулаагүй. Надад бусдад зээлээр өгөх эрх байхгүй. Гэхдээ бид өөрсдөө хариуцаж бусдад зээл өгч болдог. Энэ талаар манай захирилууд мэдэж байгаа. Гэхдээ гол нь зээлээр өгсөн барааг тоо ёсоор нь мөнгөн дүнтэй нь кассын тайлан дээр тусгах ёстой. ... Би бусдад зээлээр өгсөн бараа бүтээгдэхүүний мөнгийг хариуцна. Гэхдээ “Шарга” дэлгүүрт өгсөн гэх 1.156.440 төгрөгийг “Шарга” дэлгүүр нь хоорондын тооцоогоор өгч барагдуулсан. Оргилд өгсөн 466.500 төгрөгийг би өөрөө өгсөн, А  зээлсэн архины мөнгийг А  нь төлж барагдуулсан байгаа. Миний зүгээс “Пүрдэм” ХХК-нд учруулсан хохиролыг барагдуулж дууссан гэж үзэж байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож байна. Би үр дагаварыг нь мэдэхгүй буруутай зүйл хийсэндээ харамсаж байна, гэхдээ би “Пүрдэм” ХХК-д учруулсан хохиролоо барагдуулж дуусан. Иймд шүүх прокурор ах эгч нар та бүхэн миний хийсэн хэрэгт хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Өөр надад ярьж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 113-114/

Хохирогч Д.Л  хэрэг бүртгэлтэд өгсөн “... М  М нар нь манай компанид нийт 6.186.100 төгрөгний хохирол учруулаад байгаа тул энэ асуудлыг шалгуулж үнэн зөвийг тогтоож хохиролыг маань барагдуулахыг хүсэж байгаа юм. Би гомдолтой байгаа. Итгэж байсан хүмүүс маань илтгэлийг минь эвдэж манай компанид их хэмжээний мөнгөн хохирол учруулсан байна. Иймд уг хохиролоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг. /хх-н 79-81 хуу/

Гэрч Г.Г-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...Би байгууллагуудын тоооцоог сарын эцсээр дүнгээр нь тулгаж тооцоо нийлдэг юм. Тухайн үед кассын дэвтэр, авлагын дэвтэр дээр "Шарга дэлгүүр зээл авав 3.1.38.680 төгрөг" гэж тэмдэглэсэн байсан. Би тэр тэмдэглэлээр нь уг мөнгөн дүнг кассын тайлан гэсэн өөрийн файл дээрээ шивж оруулж сарын эцсээр мөнгөн дүнгээ тулгаж тооцоогоо авах байсан юм. Ингээд сарын эцэс болж тооцоо нийлэхээр болж утсаар ярьж мөнгөн дүнгээ тулгахад 466.520 төгрөгний мөнгөн зөрүү гарсан. Тэгэхээр нь уг зөрүутэй мөнгийг борлуулалтын гүйлгээний лавлагаагаар хайхад 466.520 төгрөгний дүнтэй бараа бүтээгдэхүүн нь С000893770 дугаартай талон дээр бичигдэж гарсан байдаг. Тэгэхээр нь би паданыг нь хайхад олдоогүй. Ингээд энэ талаар кассчин М аас * асуухад Оргил гэдэг хүн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээл авсан юм, би тухайн өдөр Шарга дэлгүүрийн авсан бараатай андуураад хавсаргаж нийлүүд паданыг нь нийлүүлээд биччихсэн байна гэж байсан. Үүнийг би А ыг хэлэхээр нь саналаа гэж М  надад хэлсэн. ... Харин сүүлд би А  гэгчээс М ыг өөрийн найздаа дээрх архи пиво зээлдсэн гэдгийг мэдсэн. Үүнийг Л  захирал бид 2 шалгаж тулгаж үзэхэд уг архи пивыг А-д зээлдсэн гэсэн ямар нэгэн тэмдэглэл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 82-84 хуу/

Гэрч Ч.О-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би уг Пүрдэм ХХК-наас ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зээлээр аваагүй. Тухайн үед кассчинаар сууж байсан А.М  нь 2016 оны 06 дугаар сард зээл төлнө гэж надаас ямар нэгэн хүүгүй 1.000.000 төгрөг авч байсан юм. Ингээд М  нь 2018 оны 02 дугаар сар хүртэл мөнгө олдохгүй байна гээд төлөөгүй байсан юм. Тэгэхээр нь би тухайн үед сар шинийн баяр болох гэж байсан болохоор М аас зээлсэн 1.000.000 төгрөгөө нэхэхэд мөнгө байхгүй байна гэхээр нь би би сар шинийн юм авмаар байна, чи цалин мөнгөн дээрээсээ бодуулаад төлчихнө биз, надад ямар ч байсан сар шинийн юм өг гэхэд М  татгалзаагүй юм. Ингээд би 2018 оны 02 дугаар сарын 08-ний эхнэр Сарангуагийн хамтаар "Пүрдэм" ХХК-ний дэлгүүр дээр очиж 466.520 төгрөгний хүнсний болон барааны эд зүйл авсан. Би М аас авах мөнгөний оронд М тай тохиролцож хүнсний бараа бүтээгдэхүүн авсан. Тэрнээс зээлээр аваагүй. М  нь надад 466.520 төгрөгний бараа өгөхдөө бүх барааг* кассаар уншуулж надад кассын баримт болох барааны жагсаалттай цагаан цаас өгсөн байгаа. Тэр надад одоо ч хүртэл байгаа. Хэн нэгнээс зөвшөөрөл авч надад өгсөн эсэхийг би мэдэхгүй, Тухайн үед Пүрдэм ХХК-ний ажилчид болон захирал Л  гэдэг хүүхэн байсан. Гэхдээ би нууцаар надад бараа өгч байна гэж мэдээгүй. Би тухайн үед өөрийн сонгосон бараа бүтээгдэхүүнээ аваад касс нь дээр очиход М  бүгдийг уншуулаад кассын баримтаа өгсөн. Тэр үед М  би цалин дээрээсээ төлчихнө гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-н 85-86 хуу/

Гэрч О.А ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2018 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн Галшар сумаар дамжиж Сангийн далай болон Жаргалант багийн нутагт нутагладаг нөхөр Галхүүгийн хамаатан ах дүү нарынд нь очихдоо би М аас 0.75 литрийн савалгаатай Ерөөл архи 36 шил, 2.5 литрийн савалгаатай Сэрүүн гэх нэртэй пиво 12 ширхэгийг зээлж авсан юм. Надад зээлээр өгөхдөө ямар нэгэн баримт бичиг өгөөгүй. Би тухайн үед 1 хоногийн хугацаатай зээлсэн болохоор М  нь намайг хугацаандаа тооцоогоо хийгээрэй гэжөгсөн юм. Намайг М аас архи пиво зээлэх үед хажууд М болон
А  нар байсан. М нь Мөнхзул, А нартай өгөөд
явуулчихъя гэж ярилцаж байсан. Тэгээд л надад зээлэхээр болсон. М  бид 2-ын хооронд ямар нэгэн өр авлага байхгүй. Би зүгээр тухайн үед бэлэн
мөнгө төгрөггүй болохоор архи пиво зээлээр авч хөдөө явж хонь малаар солих
гэж л М аас зээлсэн юм. Би тухайн үед зээлсэн архи пивоныхоо мөнгөнөөс 96.000 төгрөгийг бэлнээр гэртээ байхад нь өгсөн. Тэр үед М  нь ганцаараа байсан. Харин би ганцаараа очсон. Одоо би зээлсэн архи пивоноос 24 шил архи, 12 ширхэг пивоны мөнгийг төлөөлөөгүй байгаа. Би энэ мөнгийг 4 дүгээр сарын цалин дээрээс бүрэн дүүрэн төлжбарагдуулна. Би М д 2018 оны 02 дугаар сарын 20-ний үед өгсөн. Яг хэдэний өдөр гэдгээ санахгүй байна. 96.000 төгрөг өгөхийн хувьд өгсөн. Мөн ямар дэвсгэртээр өгсөнөө одоо санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 87-88 хуу/

Гэрч У.А ын мөрдөн байцаалтад өгсөн “...Нэгж авчирч өгч байгаа үүрэн опериаторуудын ажиляид нь нэгж авчирч өгөхдөө падан өгдөг. Уг өгсөн паданыг нэгжийн хамтаар кассанд хийдэг байсан. Харин энэ паданыг орой ажил тарах үед кассын тайлангаа хийчихээд Гэрэлмаад эсвэл М-д хүлээлгэж өгдөг юм. Энэ 2-ийг эзгүй байх үед кассын машин доор хийж үлдээдэг байсан. Гэхдээ маргааш нь нэгжнийхээ паданыг аваарай гэж миний хувьд хэлж өгдөг байсан. 2018 оны 02 дутаар сард байх би яг хэдэн сарын хэдний өдрийг нь санахгүй байна. М ы амардаг өдөр М бид 2-ыг байж байх үед М  нь утсаар залгаад орлогонд 12.000 төгрөг илүү байгаа, уншуулаагүй барааны мөнгө байгаа юм, наад мөнгөө аваад уншуулаад мөнгийг нь хийчихээрээ гэж байсан юм. Ямар барааны мөнгө гэдгийг санахгүй байна. Харин дараа нь захирал 60.000 төгрөг дутсан байна гэж ярьж байсан. Гэхдээ би юунаас дутсан талаар мэдээгүй. Зарим барааны код олдохгүй байх тохиол гардаг. Гэхдээ энэ тохиолдолд мөнгөгийг нь орлогод аваад орой орлогын тайлан гаргах үедээ заавал уншуулдаг. М ыг ямар учраас уншуулаагүй юм гэдгийг мэдэхгүй. Зарагдсан бараа бүтээгдэхүүний мөнгийг маргаашийн орлогод авна гэсэн ойлголт байдаггүй юм. Тухайн өдөр орсон орлого тухайн өдрийнхөө орлогын тайланд бичигдэнэ. Өмнө нь ийм тохиолд гарч байгаагүй. ... М  Нямсүрэн гэх заалны худалдагч бид 2-т 3-н хайрцаг 0.5 литрийн савалгаатай Ерөөл архи, 2.5 литрийн савалгаатай Сэрүүн гэх пиво 48 ширхэгийг гаргаад өгчих гэж хэлэхээр нь бид гаргаж өгсөн. Тухайн үед А  нь касс нь дээр зосгож байсан болохоор би бэлэн мөнгөөр авч байна л гэж бодсон. А-д зээлээр өгсөн бараа бүтээгдэхүүнийг авлагын дэвтэр болон кассын дэвтэрт тусгаагүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 89-91 хуу/

“Ай Жэй Эй Эйч-Аудит” ХХК-ийн 2018 оны 05 сарын 11-ний өдрийн №107/Б дугаартай шинжээчийн дүгнэлт

 

Шүүхээс шүүгдэгч Б.М, А.М  нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

         

            

            Шүүхээс шүүгдэгч Б.М, А.М  нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

         

 

          Хохирол төлбөрийн талаар:

           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч  Б.М, А.М  нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч А.М гы 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нар нь оршин суух газар, ажлаа өөрчилбөл хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б., А.М  нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

         5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 4.746.862 төгрөгийг гаргуулан “Пүрдэм” ХХК-д олгож, шүүгдэгч А.М  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Мөнхзул, А.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.М, А.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                       Р.БАТБАЯР