Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 310/ШШ2025/00734

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 10/ШШ2025/0074

аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* хот, ******* дүүрэг, ******* ******* *******ын гудамж ******* банкны төв байр ******* *******, ******* тоотод байрлах, ******* банк ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, аймгийн сумын -р багт оршин суух, овогт ын //-т холбогдох 1828796.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 10/2025/0066/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* банк нь харилцагч овогтой ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 42.1.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо, харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 07 сарын 26-ны өдөр 2010111506 дугаартай зээлийн гэрээ байгуулан 19400000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 0 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 9297902.86 төгрөгийг төлсөн. ******* банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 109 хоног хугацаа хэтрүүлэн төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна.

Иймд Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010111506 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 09 сарын 11-ний өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Иймд нийт 1828796.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 6081087.29 төгрөгийг төлсөн. Үлдэх 7747709.06 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна.

Үүнд: 1.2025 оны 12 сарын 20-ны өдөр 1500000 төгрөг,

2. 2026 оны 01 сарын 20-ны өдөр 1500000 төгрөг,

. 2026 оны 02 сарын 20-ны өдөр 1500000 төгрөг,

4. 2026 оны 0 сарын 20-ны өдөр 1500000 төгрөг,

5. 2026 оны 04 сарын 20-ны өдөр 1747709.06 төгрөгөөр төлж барагдуулна. Дээрх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхэд татгалзаж зүйлгүй болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь М.аас 1828796.5 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1828796.5 төгрөгөөс 6081087.29 төгрөгийг төлж, үлдэх 7747709.06 төгрөгийг 2025 оны 12 сарын 20-ны өдөр 1500000 төгрөг, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 1500000 төгрөг, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 1500000 төгрөг, 2026 оны 0 сарын 20-ны өдөр 1500000 төгрөг, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 1747709.06 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227094 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11547 төгрөгийг, хариуцагчаас 11547 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 758 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч овогт ын // нь нэхэмжлэлийн шаардлага болох 1828796.5 /арван гурван сая найман зуун хорин найман мянга долоон зуун ерэн зургаан төгрөг гучин таван/ төгрөгөөс 6081087.29 /зургаан сая наян нэгэн мянга наян долоон төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг төлж, ******* банк ХК /РД:/-д үлдэх 7747709.06 /долоон сая долоон зуун дөчин долоон мянга долоон зуун есөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг 2025 оны 12 сарын 20-ны өдөр 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, 2026 оны 0 сарын 20-ны өдөр 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 1747709.06 /нэг сая долоон зуун дөчин долоон мянга долоон зуун есөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227094 /хоёр зуун хорин долоон мянга ерэн дөрвөн/ төгрөгөөс 11547 /нэг зуун арван гурван мянга таван зуун дөчин долоон/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11547 /нэг зуун арван гурван мянга таван зуун дөчин долоон/ төгрөгийг, хариуцагч М.аас 11547 /нэг зуун арван гурван мянга таван зуун дөчин долоон/ төгрөгийг тус тус гаргуулан ******* банк ХК-д олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ