Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 317/ШШ2025/01324

 

 

 

 

 

 

2025 09 22

317/ШШ2025/01324

 

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** давхар, *** тоотод байрлах, О*** /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, **** багт оршин суух, Г***н Ц*** /РД:***/-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 381,398 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч О*** нь Г*** овогтой Ц***тай 2024-09-16-ны өдөр 20240916-643 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. ...Хариуцагч Г.Ц нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-08-07-ний өдрийн байдлаар *** тоот зээл 2025 оны 1 сарын 15-ны өдөр дуусч үндсэн зээлээс 162,529 төгрөгийг хасаж үлдэгдэл 337,471 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 324 хоногийн хүү 234,772 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 190,845 төгрөгийг хасаж нийт хүү 43,927 төгрөг нийт 381,398 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

О***аас хариуцагч Г*** овогтой Ц*** /РД:***/-с зээлийн гэрээний үүрэгт 381,398 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.Ц нь нэхэмжлэлийн шаардлага 381,398 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд Г.Ц-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О*** нь Г.Ц-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 381,398 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О***-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь ...Хариуцагч Г.Ц нь нэхэмжлэлийн шаардлага 381,398 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд Г.Ц-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг ирүүлжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч О***-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 381,398 төгрөгийг хариуцагч Г.Ц нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,092 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,046 төгрөгийг, хариуцагч Г.Ц***с 6,046 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О***-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН