Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/11

 

Д.*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                               Б.Оюунцэцэг

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн 2421005650522 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д санхүү бүртгэлийн хэлтсийн дарга ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* ******* 2 блок ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан. /РД: *******/

2. Шүүгдэгч Д.******* нь Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаал эрхэлж байх хугацаандаа 2023-2024 оны хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар болон анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг *******ийн нэр дээр бүртгэлтэй “ ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дугаарын дансыг ашиглан 97,188,170 төгрөгийг шилжүүлэн үүнээс 27,093,059 төгрөгийг авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******ы нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 жил 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Д.*******д 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 191 дугаартай өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах болон энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялуудыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 1 жил 04 сарын хугацаанд Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ы нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 17,093,059 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч /Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК/-д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2,000,000 төгрөгийг гаргуулж, Авлигатай тэмцэх газарт олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

5. Аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүгдэгч Д.*******д Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.*******ы өмнөх шийтгэл тогтоол гарахаас өмнөх үйлдэл буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэмэгдэл ялын тухайд 2024/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолд “нийтийн албанд ажиллах эрх хасах” нэмэгдэл ялыг 2 жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолохоор, 2025/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолд “нийтийн албанд ажиллах эрх хасах” нэмэгдэл ялыг 3 жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тус тус шийдвэрлэжээ.

... Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрд нь ял оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд анхан шатны шүүхээс нэг төрлийн нэмэгдэл ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн,  шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хэрхэн яаж тоолж хэрэгжүүлэх нь хүндрэлтэй ойлгомжгүй байдал үүсгэж байгаа нь хуулийн шаардлагыг хангаагүй зөрчил болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

6. Прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг анхан шатны шүүхээс прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэн хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн үйлдлийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хоёр удаагийн шийтгэх тогтоолоор ял тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, мөн 2 дахь хэсэгт заасныг журамлан эдлэх ялыг тус тусад нь эдлүүлэх санал гаргаж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг гаргасан ба үүнийг анхан шатны шүүхээс зөвтгөөгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “..., эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ гэж зохицуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялыг дуусахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тогтоол бүрээр ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж, 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор, хэд хэдэн ял оногдуулсан бол 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэх, эсхүл тус тусад эдлүүлэхээр зааж болно гэж заасан. Тухайлбал торгох ял оногдуулсан бол тусад нь эдлүүлэхээр заасан байгаа. Хэзээнээс хэрхэн тоолох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эргэлзээтэй байдал үүсгэхээр байна. Шүүгдэгч Д.*******д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн ялыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр нэмж нэгтгэх боломжтой гэж үзэж байна. 15 дугаартай шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг орхигдуулж бичсэн. Иймээс Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

2. Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №03 дугаартай тогтоолоор хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ.

 

Прокурорын газраас шүүгдэгч Д.*******ы “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаал эрхэлж байх хугацаандаа 2023-2024 оны хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар болон анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг *******ийн нэр дээр бүртгэлтэй “ ” ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банкны дугаарын дансыг ашиглан 97,188,170 төгрөгийг шилжүүлэн үүнээс 27,093,059 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба дээрх зүйл хэсэгт зааснаар яллагдагч Д.*******ы нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, өмнөх шийтгэх тогтоолоор тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үе буюу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үлдсэн 6 сар 09 хоногийн тэнссэн хугацаа болон 2 жилийн эрх хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн ялыг тусад нь тооцох саналыг танилцуулахад зөвшөөрсөн байна.

 

3. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгчийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ы нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Д.*******д 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 191 дугаартай өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялуудыг тус тусад нь эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн 1 жил 04 сарын хугацаанд зорчих эрх хязгаарласан нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ы нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ авагдаж, нэмэгдэл болон үндсэн ялаа эдэлж дуусаагүй байхдаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмыг тусгасан бөгөөд 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “... шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно.” гэж хуульчилсан.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, ... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр тус тус заажээ.

           

            Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан нэг төрлийн нэмэгдэл ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн  нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээс гадна шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, мөн зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх , эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан бөгөөд уг заалтаар тодорхойлсон ял гэдэг ойлголтод нэмэгдэл ялаар хэрэглэх эрх хасах ял мөн адил хамаарна.

 

            Иймд прокурорын гаргасан “... анхан шатны шүүх нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан нэмж нэгтгэн нийт эдлэх нэмэгдэл ялын хэмжээг тогтоогоогүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь хуульд заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлага хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгүүлэх үндэслэлтэй.” гэх эсэргүүцлийг хүлээн авч, дээрх зөрчлийг зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ..., эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан.

Прокуророос шүүгдэгч Д.*******ы өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялын эдлээгүй үлдсэн ялын тооцоог шүүхэд гаргаж өгөөгүй байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн ялыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн үе буюу 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс тоолж, эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялыг 1 жил 5 сар 2 хоногоор тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

 

            1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.*******д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 04 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 02 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нэмэгдэл ялыг 4 жил 05 сар 02 хоногоор тогтоосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлдэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ГАНЧИМЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                 Г.УРТНАСАН

 

                                                                    Ц.ЭРДЭНЭЗУУ