Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 317/ШШ2025/01325

 

 

 

 

 

 

 

2025 09 22 317/ШШ2025/01325

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** гудамж, ***ны төв байрт байрлах, Х*** /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** баг, *** тоотод оршин суух, Г*** овогт Б***н О*** /РД:***/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,904,112.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б*** овогтой О*** нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус банктай *** дугаартай зээлийн гэрээ байгуулж 9,500,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18.00 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Б.О*** нь *** дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 04 дүгээр сарын 25-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн. *** зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 04 дүгээр сарын 25-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 136 хоног хугацаа хэтрүүлээд байна гэжээ.

Хариуцагч Б.О*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Б.О*** нь Х***-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйл байхгүй. Х***-ийн нэхэмжилж буй 6,904,112.70 төгрөгийг 6 хувааж 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,150,686 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1,150,686 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1,150,686 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1,150,686 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор 1,150,686 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1,150,686 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х*** нь Б.О***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,904,112.70 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б.О*** нь ...Х***-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйл байхгүй. Х***-ийн нэхэмжилж буй 6,904,112.70 төгрөгийг 6 хувааж 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,150,686 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1,150,686 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1,150,686 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1,150,686 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор 1,150,686 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1,150,686 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х***-ийн зээлийн гэрээний үүрэгт 6,904,112.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О*** нь хүлээн зөвшөөрч, 6,904,112.70 төгрөгийг 6 хувааж 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,150,686 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1,150,686 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1,150,686 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1,150,686 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор 1,150,686 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1,150,686 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 62,708 төгрөгийг, хариуцагч Б.О***аас 62,708 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х***-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН