Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/00992

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би, 

   Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн,

   Хариуцагч: Б.Х-т холбогдох,

  Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 723,264.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Х нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2152697 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2152697 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 510,984.55 төгрөг, үндсэн хүүд 193,530.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 17,749.42 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, нийт 723,264.12 төгрөгийг хариуцагч Болдбаатар Хүрэлбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

   Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Х нь нэхэмжилсэн 723,264.12 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Б.Х-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 723,264.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,908.33 төгрөгийн тал хувь болох 10,954.16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 10,954.16 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

  Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Б.Х-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 723,264.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,908.33 төгрөгийн тал хувь болох 10,954.16 төгрөгийг аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 10,954.16 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

                                                                   ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ