Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 301/ШШ2025/00631

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 301/ШШ2025/00631

Архангай аймаг

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: А аймаг, Ж сум, Б  баг Н  000 тоотод оршин суух Д.С  /ИБД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А  аймаг, Ж  сум, Б  баг, Н  гэх газарт оршин суух Л.Ж  /РД:/-д холбогдох

 

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Л.Ж-аас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

            Хариуцагч Л.Ж  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Л.Ж  миний бие нэхэмжлэгч Д.С-ын нэхэмжлэлийн шаардлага болох 5 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч Д.С  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Л.Ж-ны хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

           

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.С , хариуцагч Л.Ж-д холбогдуулан 5,000,000  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Л.Ж  нь нэхэмжлэгч Д.С-ын нэхэмжилсэн 5,000,000  төгрөгийг 2025 оны 12 сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү захирамжийг хариуцагч Л.Ж  нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг тус тус мэдэгдэж.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгөөс 47,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 47,475 төгрөг, хариуцагч Л.Ж-аас 47,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.С-т олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-ын нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг хариуцагч Л.Ж  хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгөөс 47,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 47,475 төгрөг, хариуцагч Л.Ж-аас 47,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.С-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Л.Ж  нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР