Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 301/ШШ2025/00645

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 301/ШШ2025/00645

Архангай аймаг

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А  аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: У  хот, Ч  дүүрэг, 00 дүгээр хороо, жигжиджав, 000 байр, 00 тоотод оршин суух, “Д финанс ББСБ” ХХК

Хариуцагч: А  аймаг, И  сум, 00 дугаар баг, Т , Х 00 гудамж, 00 тоотод оршин суух Ч.Г-т холбогдох

 

2,646,072.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Ч.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа“...Нэхэмжлэгч “Д  финанс” ББСБ-н нэхэмжилсэн 2,646,072 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн ХААН банк дахь 500000 тоот дансаар нэхэмжлэгч байгууллагын 500000 тоот дансанд шилжүүлсэн. Одоо үлдэгдэл төлбөр болох 1,646,072 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно...” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Д  финанс ББСБ” ХХК-ын шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... хариуцагч Ч.Г-ын гаргасан тайлбартай танилцлаа. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна...”гэжээ.

 

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Д  финанс ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Г-т холбогдуулан 2,646,072.44  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 3,740,391.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч “Д  финанс ББСБ” ХХК нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

 

Хариуцагч Ч.Г-ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,287 төгрөгөөс 28,643.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 28,643.5 төгрөг, хариуцагч Ч.Г-аас 28,643.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Д  финанс ББСБ” ХХК -д олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Д финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,646,072.44 төгрөгийг хариуцагч Ч.Ганбаатар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,287 төгрөгөөс 28,643.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 28,643.5 төгрөг, хариуцагч Ч.Г-аас 28,643.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Д  финанс ББСБ” ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ч.Г  нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР