| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/01037/И |
| Дугаар | 301/ШШ2025/00667 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 301/ШШ2025/00667
| 2025 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 301/ШШ2025/00667 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, Э-ы өргөн чөлөө, Г 00 тоотод байх “Н кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Э сум, 00 дүгээр баг, Б 00 гудамж, 00 тоотод оршин суух Э.Г-т холбогдох
8,586,287.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н кредит ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...хариуцагч Э.-аас 8,586,287.37 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Э.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Н кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Г надад холбогдох 8,586,287.37 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Г би хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025.12.26-ны өдөр 1,431,047 төгрөг, 2026.01.26 өдөр 1,431,047 төгрөг, 2026.02.26-ны өдөр 1,431,047 төгрөг, 2026.03.26 өдөр 1,431,047 төгрөг, 2026.04.26 өдөр 1,431,047 төгрөг, 2026.05.26-ны өдөр 1,431,047 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н кредит ББСБ” ХК хариуцагч Э.Г-т холбогдуулан 8,586,287.37 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 8,586,287.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Э.Г нь нэхэмжлэгч “Н кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Г надад холбогдох 8,586,287.37 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Г би хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025.12.26-ны өдөр 1,431,047 төгрөг, 2026.01.26 өдөр 1,431,047 төгрөг, 2026.02.26-ны өдөр 1,431,047 төгрөг, 2026.03.26 өдөр 1,431,047 төгрөг, 2026.04.26 өдөр 1,431,047 төгрөг, 2026.05.26-ны өдөр 1,431,047 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч Э.Г нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдэж.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,331 төгрөгөөс 76,165.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 76,165.5 төгрөг, хариуцагч Э.Г-т 76,165.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Н кредит ББСБ” ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Н кредит ББСБ” ХК-ийн нэхэмжилсэн 8,586,287.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Г төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,331 төгрөгөөс 76,165.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 76,165.5 төгрөг, хариуцагч Э.Г-т 76,165.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Н кредит ББСБ” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Э.Г нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР