Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 301/ШШ2025/00668

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 301/ШШ2025/00668

Архангай аймаг

                                                                                                                                                   

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А  аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: А  аймаг, Э сум, 00 дугаар баг, Б-д  байх Г  банкы А  салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймаг, Э  сум, 00 дугаар баг, Ц  00 гудамж, 00 тоотод оршин суух С.М  /РД:/-т холбогдох

5,832,960.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г  банкны А  салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С.М-ээс 5,832,960.58 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ,

 

            Хариуцагч С.М  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ С.М  миний бие Г  банкны нэхэмжлэлийн шаардлага болох 5,832,960.58 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,944,320 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1,944,320 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,944,320 төгрөгийг хуваан төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

            Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Хариуцагч С.Мөнхгэрэлийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г банкны А  салбар нь хариуцагч С.М-д холбогдуулан 5,832,960.58 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 5,832,960.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч С.М  нь нэхэмжлэгч Г  банкны А  салбарын нэхэмжилсэн 5,832,960.58 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,944,320 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1,944,320 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,944,320 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,579 төгрөгөөс 58,298.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 58,298.5 төгрөг, хариуцагч С.М-ээс 58,298.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г  банкны А  салбарт олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Голомт банкны А  салбарын нэхэмжилсэн 5,832,960.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.М  хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,579 төгрөгөөс 58,298.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 58,298.5 төгрөг, хариуцагч С.Мөнхгэрэлээс 58,298.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г  банкны А  салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С.М  нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР