Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 301/ШШ2025/00673

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 301/ШШ2025/00673

Архангай аймаг

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

А  аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А  аймаг, Э  сум, 00 дугаар баг, А  00 гудамж, 000 тоотод оршин суух Б.Д 

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.Д 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч нь хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

- Б.Д  би 2012 оны 09 сарын 10-нд хурим найраа хийж, Б  овогт Д-ийн Б-тэй гэр бүл болж, тэр цагаас хойш нэг гэр бүлд хамтран амьдарсан. Гэхдээ гэрлэлтээ бүртгүүлээгүй. Нөхөр Д.Б 2025 оны 02 дугаар сарын 01-нд зам тээврийн осолд орж зуурдаар нас барсан. Бидний дундаас 2014 оны 06 сарын 21-нд охин Б-ийн Н , 2017 оны 04 дүгээр сарын 25-нд охин Б-ийн Н , 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр охин Б-ийн Н , 2024 оны 09 дүгээр сарын 23-нд хүү Б-ийн И  нар төрсөн, Нөхөр бид 2 гэрлэлтээ бүртгүүлээгүй учраас хүүхдүүд эцгээрээ овоглогдсон хэдий ч хамтын амьдралтай нэг гэр бүлийн гишүүд байсан нөхцөлөө шүүхээр тогтоолгож байж хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг цаашид үргэлжлүүлэн авах эрхтэй болоод байна. Иймд нөхөр Д.Б-тэй хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна... гэв.

2. Хүсэлт гаргагчаас:

- Хүсэлт гаргагч Б.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,

- Б  овогт Б-ын Д-ын гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа,

- Б  овогт Д-ийн Б-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа,

- Д.Б-ийн оршин сууж байсан газрын тодорхойлолт,

- Ар-мөнгөн чагнуур ӨЭМТ-ийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б-ийн Н , Б-ийн Н , Б-ийн Н , Б-ийн И  нар эрүүл өсөн бойжиж буй тодорхойлолт,

- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн тодорхойлолтууд,

- Б  овогт Б-ийн Н төрсний гэрчилгээний хуулбар,

- Б  овогт Б-ийн Н-ийн төрсний гэрчилгээний хуулбар,

- Б  овогт Б-ийн И-ийн төрсний гэрчилгээний хуулбар,

- Б  овогт Б-ийн Н-ийн төрсний гэрчилгээний хуулбар,

- Үндэсний төв архивын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03-08/5697 дугаар 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа,

-  Үндэсний төв архивын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03-08/5697 дугаар 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагч Б.Д-ын хүсэлтээр Ц.С , С.Б  нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Шүүх хүсэлт гаргагч Б.Д-ын Д.Б-тэй 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний Д.Б-тэй хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна.

          Үүнд:

- Хүсэлт гаргагч Б.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,

- Б овогт Б-ын Д-ын гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа,

- Б  овогт Д-ийн Б ийн нас барсны бүртгэлийн лавлагаа,

- Д.Б-ийн оршин сууж байсан газрын тодорхойлолт,

- Ар-мөнгөн чагнуур ӨЭМТ-ийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б-хийн На , Б-хийн Н , Б-ийн Н , Б-ийн И  нар эрүүл өсөн бойжиж буй тодорхойлолт,

- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн тодорхойлолтууд,

- Б  овогт Б-ийн Н-ын төрсний гэрчилгээний хуулбар,

- Б овогт Б-ийн Н-ийн төрсний гэрчилгээний хуулбар,

- Б  овогт Б-ийн И-ийн төрсний гэрчилгээний хуулбар,

- Б овогт Б-ийн Н-ийн төрсний гэрчилгээний хуулбар,

- Үндэсний төв архивын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03-08/5697 дугаар 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа,

-  Үндэсний төв архивын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03-08/5697 дугаар 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа,

 

Гэрч С.Б-ийн: “Б.Д  нь Д.Б буюу манай дүүтэй 2012 оноос хойш хамтран амьдраад 2025 оны 02 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсан. Манай дүү Д.Б  нь зам тээврийн ослоор нас барсан. Б.Д , Д.Б  нар нь дундаасаа 4 хүүхэдтэй. Хүүхдүүд нь одоо ээж Б.Д  дээр байдаг. Б.Д , Д.  нар нь 2012 оноос 2025 он хүртэл тасралтгүй хамт амьдарсан. Б.Д , Д.  нар нь А  аймгийн Ц  сумын Ч гэх газарт мал маллаж амьдардаг байсан. Би Д.Б-ийн үеэл эгч нь учраас энэ хоёр хүний хамтын амьдралтай байсан байдлыг сайн мэднэ. Б.Д , Д.Б  нар нь хуримаа хийж байсан, хэзээ хуримаа хийж байсан хугацааг нь сайн санахгүй байна” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.С-ийн: “Б.Д нь Д.Б  гэх хүнтэй 2012 оноос хойш хамтран амьдарч байсан. Энэ хоёр хүн нь дундаасаа 4 хүүхэдтэй. Б.Д , Д.Б  нар нь 2025 он хүртэл хамт амьдарч байна. Д.Б  нь 2025 онд зам тээврийн осолд орж нас барсан. Б.Д  Д.Б  нар нь 2012 онд хуримаа хийж байсан. Б.Д , Д.Б- нар нь 2012 оноос тасралтгүй хамт амьдарч байсан, дунд нь ямар нэг байдлаар тусдаа амьдарч байсан удаа байхгүй. Батсүхийн дөрвөн хүүхэд нь ээж Д-тайгаа хамт амьдардаг. Д.Б  нь миний төрсөн дүүгийн хүүхэд учраас би энэ хүмүүсийн хамтын амьдралтай байсан байдлыг сайн мэднэ. Б.Д , Д.Б нар нь А  аймгийн Ц  сум, Б , Ч гэх газраар нутаглаж амьдардаг байсан. Манай 2 гэр зундаа айл саахалт байдаг байсан учраас Б.Д , Д.Б  нарын хамтын амьдралтай байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

 

2. Хүсэлт гаргагч Б.Д  нь Д.Б-тэй 2012 онд гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй ч 2014 оны 06 сарын 21-нд охин Б-ийн Н , 2017 оны 04 дүгээр сарын 25-нд охин Б-ийн Н , 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр охин Б-ийн Н , 2024 оны 09 дүгээр сарын 23-нд хүү Б-ийн И   нарыг төрүүлэн ам бүл 6-уулаа хамт амьдарч байсан нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            3. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б  овогт Б-ын Д , Б овогт Д-ийн Б  нарыг 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ОРХОНТАМИР