Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/014

 

 

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******;

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******т холбогдох эрүүгийн 2414003230212 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, .......... оршин суух, урьд  Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******ийн ******* /РД: /

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багийн нутаг болох “Цалуу” гэх газарт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ын биед халдаж нүүр хэсэг рүү гараараа цохиж, цээж хэсэг рүү нь өвдөглөж, өшиглөж, улмаар газарт унагаан чирэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед халдсаны улмаас 5 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины уналт, цээжний хөндийд хий хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, эрүү, баруун мөр, бугалга, гуя, хэвлий, зүүн бугалга, гуя, бүсэлхий, умдаг, цавь, бэлгийн их уруулд цус хуралт олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн зовоож хүнд хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч  *******ыг 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ний өдрөөс эхлэн тоолж,

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Би энэ хэргийг үйлдсэн нь үнэн хэрэгтэй туйлын эхээр гэмшиж, 50 гарсан насандаа ийм байдалд орж, үр хүүхэд гэр бүлээ амьдралын хүнд нөхцөлд оруулсан, миний хийсэн хэргээс болсон гэдгийг бүрэн ойлгож, гэмшиж байна. Одоо миний гэр бүл эхнэр 2-12 насны 5 хүүхдийн хамт Завхан аймгийн Отгон суманд хүний өвөлжөөн дээр ганц гэр, ойр айлууд байхгүй 200-аад бог малтай амьдарч байна. Яагаад Отгон суманд байна гэвэл 2024 онд Гурванбулаг суманд зуншлага муу байсан тул оторлож  Отгон суманд очсон гэтэл нүүж амжаагүй цас 9 сард эхээр орж, нүүх бололцоогүй байдалд орсон. Мөн миний бие 84 настай ээж *******г асран хамгаалдаг надаас өөр үр хүүхэд байхгүй аав маань нас бараад 20 жил өнгөрсөн. Энэ байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие ******* *******ын гэр бүлийн хүн, эхнэр нь байна. Манайх Завхан аймгийн Отгон сумын нутагт өвөлжиж байгаа, зун зуншлага тааруу газрын гарц муутай учир энэ суманд нүүж ирж, намар нутаг буцах гэж байтал их хэмжээний цас орж зам боогдож өвөлжихөөс өөр аргагүй болж ******* би бага хүүхэд 2 түүнээс дээш 13 насны 5 хүүхэдтэй, хүний нутагт зуд ихтэй айлын мал хөлсөөр маллаж хүйтэнд малд зутарч байна. 3 том охин сургуульд сурдаг боловч явуулж чадаагүй учир хичээл сургууль нь хоцорч байгаа. ******* намайг зодож тэр хэрэгтээ 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн байгаа, би 5 хүүхэд гэрээ орхих боломж нөхцөлгүй учраас шүүх хэргийн ажиллагаанд өөрөө оролцож чадахгүй хэрэв орж чадсан бол  бүх нөхцөл байдал амьдралаа ойлгуулж нөхрөө цөөхөн ч болтугай ял шийтгэл оногдуулах боломжийг алдсандаа өөрийн эрхгүй өөртөө гомдож, хэдэн хүүхэдтэйгээ орой, өглөө уйлж байна. Хэдэн хүүхэд минь  аав хэзээ ирэх юм гээд уйлалдаад хэцүү байна. Хэрэв нөхөр ял эдлээд явбал би хэдэн хүүхдээ тэжээж авч явж чадахгүй нь одоо бие мах бодиороо ойлгож, гэмшиж байна. Би сургууль соёл гэр орноос гарч үзээгүй, нөхөр намайг зодсон нь буруу бөгөөд нөхөр маань маргаанд нь зүрхний өвчин хөдлөөд чамайг зодлоо гээд эмнэлэг цагдаа өөрөө дуудаж эмч дагуулж ирсэн. Миний бие 10 хоног  эмчилгээ хийлгэж биеийн зовуурь арилж, эдгэрч одоо бие гайгүй сайн байгаа. Миний энэ байдал хүүхдүүдийн сэтгэл санааг бодолцон үзэж нөхөр *******т оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч ******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр *******ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй шүүхээс хэрэглэх боломжгүй гэж үзлээ гэж дүгнэж, эрүүгийн хариуцлага оногдуулсан.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох *******ын гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...миний гарт зүүж байсан маанийн эрхи тастахаар нь би чи нэгнийгээ зовж явахад яаж байгаа юм гээд хоёр гурван удаа алгадсан тэгээд мөн хоёр гурван удаа өшиглөсөн тэгээд гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд би 16 цагийн үед гэрийн гадаа орилоод хэвтэж байгаад чимээгүй болохоор нь гэртээ оруулж ирээд хөнжлөөр хучиж унтуулсан тэгээд маргааш нь өглөө би сумын төв орж эмнэлэгт дуудлага өгсөн...” “..дээр нь сууж байгаад хавирга руу нь өвдөглөсөн...” “... би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / хх 42-44 х /

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ "... яллагдагчаар татсан, прокурорын 0212 дугаартай тогтоолыг танилцууллаа та тогтоолыг хүлээн зөвшөөрч байна уу гэх асуултад би тогтоолтой уншиж танилцлаа, би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.би уурандаа нүүрний хэсэг рүү 2-3 удаа алгадсан чинь манай эхнэр орилоод миний урдаас жийгээд байхаар нь би эхнэрийн бөгс хэсэгт 2-3 удаа өшиглөөд гэрээс хөөгөөд гаргасан..”, “...харин эхнэрийн цээжний хэсэгт хэсэг дээр сууж байхдаа хальт өвдөглөснөөс болж манай эхнэрийн хавирга хугалсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг / хх 85-86 хуудас /

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт "... миний хувьд эхнэрээ 2-3 удаа алгадаж, өшиглөсөн. Энэ гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ..” гэж шүүгдэгч ******* нь 3 удаагийн мэдүүлэгт бусдын биед халдсан үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч ******* нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн № 297 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар прокурор , шүүхийн шатанд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаж байсан зэргээс үзэхэд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэлт хийсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 31 -ний өдрийн № 297 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, эргэлзээтэй талаар прокурор, шүүхийн шатанд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлтийг өмгөөлөгч миний бие гаргасан, шүүгдэгч Д.******* хүсэлт гаргаагүй болно.

Өмгөөлөгчөөс дахин дүгнэлт гаргуулах үндэслэл нь хохирогч 6 хоног эмнэлэгт хэвтээд , өвчин зовуурьгүй болж эмнэлгээс гарсан , дахин эмчилгээ хийлгээгүй зэрэг байдал нь хүнд гэмтэл мөн эсэхэд эргэлзээ төрсөн учраас / Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.3 заасныг баримтлан / дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг Баянхонгор аймгийн прокурорын хяналтын болон ерөнхий прокурорын шатанд гаргасан боловч хэрэг шүүхийн шатанд шилсэн тул шүүхээр хүсэлтээ шийдвэрлүүлэх хариу өгсөн тул шүүхэд хүсэлт гаргасан болно.

Шүүх хүсэлтийг хүлээн авч дахин шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт дахин гарсан ба дахин гарсан шинжээчийн дүгнэлтийг шүүх хурлаас өмнө шүүгдэгч, өмгөөлөгч нар танилцаж хүлээн зөвшөөрч санал хүсэлт гаргаагүй юм.

Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл / хэргийн бодит байдлыг тогтоох /, 16.2 дугаар зүйл / нотолбол зохих байдал / зэргийг тогтоолгох зорилгоор өмгөөлөгчийн хүсэлтээр хийгдсэн дахин шинжээчийн дүгнэлт гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг , шүүх шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 хэсгийн “ Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно “ гэж хуульчилсан ба анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч *******, өмгөөлөгч миний бие гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүх хурлыг нэг үе шаттайгаар явуулах хүсэлт гаргаж байсныг дурдах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж байна.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч ,эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 945344 төгрөгийг шүүгдэгч ******* төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал. Ар гэрийн амьдрал ахуй нэн хүнд 02-14 насны 5-н хүүхдүүдийн хамт эхнэр ******* амьдарч байгаа , мөн шүүгдэгч *******ын ээж ******* ганц бие, 80 настай бусдын асаргаанд орсон, *******аас өөр хандах хүн байхгүй зэрэг амьдралын хүнд байдлыг харгалзан үзэж Баянхонгор аймаг дахь Сум дундын Анхан шатны шүүхийн 2025 оны 01 дугаар сарын 16 -ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 -д зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:              

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багийн нутаг болох “Цалуу” гэх газарт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ын биед халдаж олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн зовоож хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдалд тохирсон. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээ бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч, гэм буруутай эсэхэд маргахгүй байхыг шаардана. 

 Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Анхан шатны шүүхийн 2025 оны 01 дугаар сарын 16 -ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 -д зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү.. гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:    Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж байна.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 945344 төгрөгийг шүүгдэгч ******* төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал. Ар гэрийн амьдрал ахуй нэн хүнд 02-14 насны 5-н хүүхдүүдийн хамт эхнэр ******* амьдарч байгаа , мөн шүүгдэгч *******ын ээж ******* ганц бие, 80 настай бусдын асаргаанд орсон, *******аас өөр хандах хүн байхгүй зэрэг амьдралын хүнд байдлыг харгалзан үзэж Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дугаар сарын 16 -ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 -д зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч шүүгдэгч ******* нь  2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багийн нутаг болох “Цалуу” гэх газарт согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэг рүү гараараа цохиж, цээж хэсэг рүү нь хөлөөрөө өвдөглөж, өшиглөж, газарт унагаан чирэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хохирогчийн биед 5 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины уналт, цээжний хөндийд хий хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, эрүү, баруун мөр, бугалга, гуя, хэвлий, зүүн бугалга, гуя, бүсэлхий, умдаг, цавь, бэлгийн их уруулд цус хуралт зэрэг олон тооны шарх гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Дээрх үйл баримт нь:

1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дугаар талд авагдсан “Би эхнэр болох *******тай 2012 оноос хойш 12 жилийн хугацаанд хамт амьдраад 2-11 насны 5 хүүхдийн эцэг, эх болон амьдарч байна миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Манай эхнэр ******* ааш зан нь 2023 оны 05 дугаар сараас хойш гэнэт өөр болж архи дарс их уудаг болсон. Энэ хэрэг болох үед манай эхнэр ******* миний сумаас авч очсон эд зүйлийг гэрт дотор тарааж шидсэн  мөн авч очсон архинаас манай гэрт хонь харах гэж очсон тэй манай эхнэр нэг нэг хундага хийж өгсөн. Би тэр үед ийн хамт гэр нүүлгэх унаанд яваад гэртээ ирсэн чинь манай эхнэр гэрт байсан архийг уусан байдалтай согтуу байсан ба үлдсэн архийг уух гээд байхаар нь зөвшөөрөөд уу гэж хэлээд би хүүхдүүдийнхээ хажуугаар ороод хэвтэж байтал манай эхнэр над руу дайраад байхаар эхнэрээ газар хэвтүүлж байгаад босгохгүй гээд 2 гарын бариад цээж хэсэг дээр нь бөгсөөр суугаад байж байтал манай эхнэр миний 2 гарын бугуй хэсгийг хазаад бугуйд байсан эрхийг таслахаар нь би урандаа нүүрний хэсэг рүү нь 2-3 алгадсан чинь манай эхнэр орилоод миний урдаас жийгээд байхаар нь би эхнэрийнхээ бөгс хэсэгт 2-3 удаа өшиглөөд гэрээс хөөгөөд гаргасан би тэр үед гуталтай байсан. Би тэр үед яагаад гэнэт уурласан гэхээр нь миний төрсөн дүү 2024 оны 05 дугаар сард бурхан болсон ба дүүгээ бурхан болсон өдрөөс хойш зүүдэг байсан эрхийг маань таслахаар нь уурлаад зодох шалтгаан болсон. Харин эхнэрийнхээ цээжний хэсэг дээр сууж байхдаа хальт өвдөглөснөөс болж манай эхнэрийн хавирга хугалсан байх гэж бодож байна. Ер нь бол манай эхнэр сүүлийн үед архи их уудаг болсон...” гэх шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 16-18, 22-24, 26-27 дугаар талуудад авагдсан “...Тухайн өдөр манай нөхөр өглөө сумын төв рүү сүүлийнхээ ноолуурыг өгөх гээд яваад эргэж ирэхдээ хоёр шил архи, нэг том пивотой ирсэн. Тэгээд хүний унаа гуйхаар явахдаа нэг том пиво авч явна гэж байсан авчирсан нэг архиа задалж надад нэг хийж өгсөн манайд байсан хүнд бас нэг хийж өгсөн. Тэгээд айл руу явж нүүдэл хийх унаа авчрах гээд явсан тэр үед би нөхөртөө “чамайг ирэхэд би үхсэн байж мэднэ шүү” гэж хэлсэн надад юм хэлээгүй явсан. Тэгээд хүний унаа аваад ирсэн ирээд дахин нэг шилтэй архиа задалж надад хийж өгсөн. Тэр үед би нөхөртэйгөө маргалдсан. Тэгэхэд манай нөхөр миний нүүр лүү гараараа цохисон. Мөн элэг рүү өвдгөөрөө цохисон мөн бөгс рүү өшиглөсөн. Тэгээд цааш нь юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Маргааш өглөө нь миний нүүр ам хавдаж хөхөрсөн мөн баруун гарын булчин хөхөрсөн хэвлий болон салтаа хэсэг хөхөрсөн, мөн зүүн хавирга өвчин орсон байсан. Тэгэхэд манай нөхөр би өөрөө сумын төв орж цагдаа, эмнэлэг дуудна гээд явсан... Надад  нэхэмжлэх зүйл байхгүй, би гомдолтой байна…” гэх

...би өөрөө өөрийгөө зодоогүй,... би гомдолтой байна, энэ хүнд олон удаа зодуулж байна...,.... бид 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа, нөхөр бид хоёр 2012 онд анх гэр бүл болж байсан... гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар талд авагдсан “...Тэр өглөө ******* сумын төв явж ноолуураа өгөөд өдөр гэртээ ирсэн ******* ирэхдээ шуудайн дотор хайрцагтай юмтай ирсэн. Тэр үед авгай нь тэр шуудайтай юмыг гэрийнхээ хойморт шууд асгасан тэр шуудайтай юмнаас чихэр, боов хоёр шил архи, нэг пиво зулын тос гэх мэт зүйл байсан. Тэгэхэд *******ын авгай “би энэ архийг уучих уу” гэхэд ******* тэг тэг гээд задлаад авгай д цайны шаазан аяга дүүргээд өгсөн. тэр архийг уучихсан дараа нь надад хийж өгсөн би архийг уугаад дуустал ******* намайг ах хүү хоёулаа айлд очиж машин гуйгаад ирье маргааш өглөө нүүдэл хийнэ гэсэн. Тэгээд би *******ын хамт гэрээс гарсан нь би хоёр эгчийгээ алдсан та хоёрыг машин аваад ирэхэд би үхчихсэн байж магадгүй  гэж орилоод байсан. Тэгээд ******* бид хоёр нэг том пиво аваад явсан айлд очиж хүний унаа гуйгаад нөгөө пиво өгчхөөд чиргүүлтэй машин бариад мотоциклоо тэр айлд орхиод *******ын гэрт ирэхэд авгай нь нөгөө үлдсэн нэг шил архийг уучихсан согтуу байсан. Тэр үед ******* авгайдаа чи ганц зул хийчихэд яадаг юм гэж хэлээд хэрүүл хийсэн тэр хоёр барилцаад авсан. Тэр үед нь *******ын гарын бугуйнаас барьж аваад *******ын бугуйнд байсан эрхи тасарсан чинь ******* уурлаад авгайгаа хоёр гурван удаа алгадсан нэг удаа өшиглөөд “муу гичий минь гар” гээд чирээд гарсан тэр үед би миний хүү одоо боль гэж би хэлсэн. Танд ямар хамаа байсан юм та дуугүй унт гээд намайг бас алгадсан. Тэгэхэд авгай нь гадаа орилж байгаад дуугүй болсон тэр үед ******* гэртээ оруулж ирээд орон дээр тавьсан. Намайг өглөө босоход *******ын гэрийн хулдаас болон ын пудволк нь нил цус болчихсон нүүр нь хавдсан уруул нь сэтэрчихсэн байсан. Би хулдаасан дээр байсан цусыг цэвэрлэсэн. *******ыг гэрээсээ гарсан чинь та энийг хардаа гэсэн би очиж харахад ын биеийн хэвлий хэсгээс бөгсөн бие нь хүртэл хүрэн улаан болчихсон байсан,  мөн миний хавирга хугарчихсан юм байна та намайг босгоод өгөөч гэхээр нь би өндийлгөж байгаад аяга цай өгсөн. Тэгээд ******* гэртээ орж ирээд сумын төв явж цагдаа, эмнэлэг дуудна гээд явсан...” гэх гэрч Г.ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар талд авагдсан “...Дуудлага очиход ******* нь гэртээ орондоо халуураад байна гэсэн босохоор толгой эргээд байна, мөн зүүн талын хавиргаар өвдөөд байна гэсэн зовуурьтай байсан. Үзэхэд даралт хэвийн, халуун 35,1 байсан ухаан санаа саруул хэвийн харьцаатай байсан. Биед үзлэг хийхэд биеийн хэвлий болон бөгсөн бие нь хөхөрсөн эрээн алга болчихсон, мөн зүүн талын нүдний доогуур хөхрөлт зулгаралтай дээд, доод уруул язралттай байсан. Манай нөхөр намайг зодсон гэж байсан мөн *******ын гэрт нэг танихгүй хүн байна лээ. Тэр хүн хоорондоо зодоон хийсэн намайг очиж салгах гэхээр архичин минь цаашаа зайл гээд намайг ******* нь хоёр цохиж авсан гэж ярьсан. Мөн ******* би авгайгаа хоёр алгадсан салтаа руу нь хоёр өшиглөсөн гэж ярьж байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 67-71 дүгээр талд авагдсан ... *******ын биед зүүн 5 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины уналт, цээжний хөндийд хий хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, эрүү, баруун мөр, бугалга, гуя, хэвлий, зүүн бугалга, гуя, бүсэлхий, умдаг, цавь, бэлгийн их уруулд цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохилтын улмаас, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...зүүн 5 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины уналт, цээжний хөндийд хий хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт, дээрх бусад зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, эрүү, баруун мөр, бугалга, гуя, хэвлий, зүүн бугалга, гуя, бүсэлхий, умдаг, цавь, бэлгийн их уруулд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч ын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 297 дугаартай дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 221-225 дугаар талд авагдсан “... 2024.05.31-ний өдрийн 297 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн № 20 дугаар шинжээч нарын дүгнэлт ... зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч *******ын “..гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч *******ын биед хүнд гэмтэл санаатай учруулсан..” үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэснийг бүрэн хангасан, хохирогч *******ын биед учирсан “зүүн 5 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины уналт, цээжний хөндийд хий хуралт” хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч *******ын хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч ******* нараас “ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна. Гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлд маргах зүйлгүй, ар гэр, хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү..” гэж,  хохирогч ******* нь “..үйлдэгдсэн гэмт хэргийн болон шүүгдэгч, хохирогчийн хувийн байдлыг харгалзан Д.*******т оногдуулсан хорих ялын хугацааг хөнгөрүүлж өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Шүүх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д ..” Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно..” гэсэн бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон агуулга бүхий заалт бөгөөд заавал биелүүлэх шинжгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.*******ын гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг дүгнэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, хохирогч ******* нарын “..Анхан шатны шүүхээс *******т оногдуулсан хорих ялын хугацааг хөнгөрүүлэх..” агуулгаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан тул шүүгдэгч *******ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч *******, шүүгдэгч *******, өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.БАЯРЦЭНГЭЛ

 

                       ШҮҮГЧИД                                 Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

                                                               Т.ГАНЧИМЭГ