Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/104

 

 

                                 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс  даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Ө., А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ийн , овогт ын нарт холбогдох эрүүгийн 183*******0000000100 дугаартай, 178/018/010*******/Э/ индекстэй хэргийг 018 оны 07 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, ******* оны 11дүгээр сарын 07-ны  өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ард захчин, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* айлын орон сууцны ******* тоотод  оршин суух, ПИ*******7110711 регистрийн дугаартай, ******* овогт ийн

.Монгол улсын иргэн, 1957 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгиийн Манхан суманд төрсөн, *******0 настай, эрэгтэй, ард захчин, бүрэн дунд боловсролтой, Ховд аймгийн газарт манаач ажилтай,ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын багийн засварын байрны - тоотод оршин суух,ПЖ 57110711 регистрийн дугаартай, овогт ын

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч А. нь 018 оны 0******* дугаар сарын 5-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын  нутаг дэвсгэрт Ө.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

Шүүгдэгч Ө. нь 018 оны 0******* дугаар сарын 5-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт А.г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А. мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, бид хоорондоо эвлэрсэн. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө. мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр байхгүй, хоорондоо эвлэрсэн. Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байгаа. Гэвч хүүхдийн хурим болох тул торгуулийн ялыг энэ оны 11 сар хүртэл төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ө., А. нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох  нь:

Хохирогч Ө.ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...018 оны 0******* дугаар сарын 5-ны өглөө би гэртээ байсан тал шил архийг уучихаад хана үдээд дуусаж байтал А. ирээд “ та ,5 хоног гурван хана үдээд өгчихгүй, чадахгүй байсан юм бол чадахгүй гэдгээ хэлэхгүй яасан юм” гээд уурлахаар нь “таарахгүй үдээс авчирч өгсөн, чиний хана ажиллагаа ихтэй юм” гээд бид хоёр маргалдаад ...А. намайг заамдаж барьж аваад миний нүүр, хамар,зүүн талын нүд рүү баруун гараараа 1- удаа цохиод хашаа руу шахахад тохой дал шалбарсан байсан. Тэгээд юу болсон юм мэдэхгүй нэг мэдэхэд гэртээ хамраас цус гараад цусаа угааж байсан... гэх мэдүүлэг /хх1-13-р хуудас/

Хохирогч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би ханаа машины багажинд хийхээр тонгойж байх хооронд Ө. миний араас хананы урт тур модоор дал толгой дамнуулаад цохисон.Эргээд хартал зүүн гарын тохой руу цементийн хагархайгаар цохисон... гэх мэдүүлэг /хх-1*******-17-р хуудас/

Гэрч Ц.Ариунбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...А. ааваар ханаа үдүүлээд авч явахдаа буруу үдсэн байна гэж маргаад тэр хоёр харилцан зодолдсон Тэр үед би гэрийнхээ гадна аавыг хараад зогсож байснаа А. аавыг зодохоор нь очоод салгасан... гэх мэдүүлэг /хх19-р хуудас/

Гэрч Ц.Даваадорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...018 оны 0******* дугаар сарын 5-ны өдөр найз А. “би хүнээр хана үдүүлсэн, хоёулаа яваад аваад ирье” гэхээр нь бид хоёр хамт Ө.ынд очсон.Ө. ханыг нь үдэж дуусаагүй, нэг ханыг буруу үдсэн байна гээд тэр хоёр хоорондоо маргасан.А. бид хоёр ханаа дамжлаад машиныхаа багаж руу хийх гэж байтал Ө. А.гийн нуруу руу ханын урт модоор цохиод авсан.А. эргээд цохиод авсан чинь Ө. газар унахад охин нь ирээд салгаад аваад явсан.Ө. согтуу байсан ... гэх мэдүүлэг / хх-1-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 018 оны 0******* дугаар сарын 9-ний өдрийн 35 дугаартай ... Ө.ын биед хамрын таславчийн хугарал,зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгний доод хэсэгт 1.3х0. см 1 ширхэг оёдолтой шарх, хамар хэсэгт 1.х0.см,0.х0. см, зулгаралтууд, баруун тохой хэсэгт 1х0.3 см, 0.8х0. см, 0.3х0. см зулгаралтууд  гэмтэл тогтоогдлоо.

.Ө.ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

3.Ө.ын биед учирсан гэмтлүүд нь  Хууль зүйн сайд, сайдын хамтарсан тушаалаар баталсан 0******* оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош /түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх... /хх-*******-р хуудас/ дүгнэлт,

 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 018 оны 0******* дугаар сарын 9-ний өдрийн 355 дугаартай ... А.гийн биед зүүн гарын тохой хэсэгт х3 см цус хуралт, дагзны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

.А.гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

3.А.гийн биед учирсан гэмтлүүд нь  Хууль зүйн сайд, сайдын хамтарсан тушаалаар баталсан 0******* оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош /түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх... /хх-9-р хуудас/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт хамааралтай,ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар   тус тус нотлогдон тогтоогдож байна.

             Шүүгдэгч Ө., А. нар  нь харилцан зодолдсон үйлдэл нь  шүүгдэгч Ө. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоорондоо  зүй бус харилцсанаас үүдэлтэй гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч Ө.ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.гийн биед хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч А.гийн гэм буруутай үйлдлээс хохирогч Ө.ын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус  учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Ө., А. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

            Хоёр.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ө., А. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө., А. нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 8-83 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, шүүгдэгч нар нь хохирол төлбөргүй болох нь шүүгдэгч Ө.ын “... бид эвлэрсэн хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй...” гэх, шүүгдэгч А.гийн ”...бид эвлэрсэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй .. “ гэх мэдүүлгүүдээр  тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ө., А. нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгч нарын  хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан шүүгдэгч  Ө., А. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар ******* нэгж буюу *******000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, уг торгуулийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн -д зааснаар А. 03 сарын хугацаанд, Ө. 05 сарын хугацаанд төлүүлэхээр,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д: ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихоор заасныг  шүүгдэгч нарт тайлбарлаж өгөх  нь зүйтэй.

 Шүүгдэгч Ө., А. нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч А.гийн эзэмшлийн Honda маркийн 8-9******* ХОҮ улсын  битүүмжилсэн прокурорын 018 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 5/8******* дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.,3*******.1,3*******.-1,,, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10, 3*******.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ийн , овогт ын нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ийн г ******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******000 /дөрвөн зуун тавин  мянга/ төгрөгөөр, овогт ын ыг ******* нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу *******000 / дөрвөн зуун тавин  мянга /   төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч А.гийн *******000 төгрөгний торгох ялыг 03 сарын хугацаанд, шүүгдэгч Ө.ын *******000 төгрөгний торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт тайлбарласугай.

5.Шүүгдэгч Ө., А. нарт оногдуулсан ******* нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу *******000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-57 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

*******.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч А.гийн эзэмшлийн Honda маркийн 8-9******* ХОҮ улсын  битүүмжилсэн прокурорын 018 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 5/8******* дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ө., А. нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form