Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 301/ШШ2025/00616

 

 

                                                                                      301/ШШ2025/00616

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийн

хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би

 

Нэхэмжлэгч:  Архангай аймгийн Э сумын .... дугаар баг, .... дугаар байрны .... тоотод оршин суух Т овогт Э-ын Б /ИБД:....../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Э сумын .... дүгээр баг, Б хорооллын .... дугаар гудамжны .... тоотод оршин суух Б овогт С-ийн О /ИБД:......./-д холбогдох,

450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                   ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Э.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд С.О-ээс хөрөөний үнэ болох 450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: С-н О би

Э.Б-ын 450,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Э.Б-оос хөрөө авсан нь үнэн. Иймд хөрөөний үнэ болох 450,000 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч С.О-т холбогдуулан нийт 450,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 450,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 14,150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 7,075 төгрөг, хариуцагч С.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 7,075 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Б-ын нэхэмжилсэн 450,000 төгрөгийг хариуцагч С.О төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 14,150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 7,075 төгрөг, хариуцагч С.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 7,075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Б-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С.О сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН