Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 301/ШШ2025/00617

 


                                                                                      301/ШШ2025/00617

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

              Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би

               Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х дүүрэг, .... дугаар хороо, С, М гудамж .../1, Э Тауэр, 20 дугаар давхарт байрлах  “С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй

                Хариуцагч: Архангай аймгийн Х сумын ... дүгээр баг, И гудамж,  .... тоотод оршин суух Б овогт М-ийн О /ИБД:...../-д холбогдох,

                 1,252,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Нэхэмжлэгч  “С ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагчаас “С аппликейшн”-аар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр болох нийт 1,252,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

                  Хариуцагч М.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: М.О миний би “С  ББСБ” ХХК-аас 1,252,500  төгрөгийн зээл авсан нь үнэн. Би  “С  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэжээ.

 

                  Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч “С  ББСБ” ХХК нь хариуцагч М.О-д холбогдуулан нийт 1,250,500  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 1,250,500  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

              Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 34,610 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 17,305 төгрөг, хариуцагч М.О-аас улсын тэмдэгтийн хураамж 17,305 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв. 

 

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

                1. Нэхэмжлэгч “С  ББСБ” ХХК–ийн нэхэмжилсэн 1,250,500  төгрөгийг хариуцагч М.О төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 34,610 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 17,305 төгрөг, хариуцагч М.О-аас улсын тэмдэгтийн хураамж 17,305төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С  ББСБ” ХХК-д олгосугай.

                  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч М.О сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН