Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/105

 

 

                                 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын д холбогдох эрүүгийн 18360000000105 дугаартай, 178/2018/0107/Э/ индекстэй хэргийг 2018 оны 07 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ******* ******* ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт  оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Э. нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт Л.ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.  шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэв.

Шүүгдэгч Э. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт хамт ажилладаг Н.ийн дүү А.тай маргалдахад эхнэр Л. нь дундуур нь  орж салгах гэснээс толгой руу нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан  болох  нь:

Шүүгдэгч Э.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ цемент буулгаж дуусаад гэртээ очиж 3 пиво уусан. Тэрнээс өмнө ажил дээр хамт ажилладаг Н.ийг пиво авч өгөөч гээд тоглож хэлчихээд явсан. Гэтэл гэрт ирэхэд эхнэр “ Н. чамайг пиво нэхлээ гэж над руу утсаар ярилаа” гэхээр нь Н.ийн гэрт очоод “ чи юу гэж худлаа яриад байгаа юм бэ” гээд маргаад зогсож байтал дүү А. нь гарч ирээд “ чи дуугүй бай” гэхээр нь “чамд ямар хамаатай юм бэ” гээд маргалдаад зууралдаж байтал эхнэр Л. нь бид хоёрын дундуур орж ирээд миний толгойд мөргүүлсэн  .. гэх мэдүүлэг /хх-32-33-р хуудас/

Хохирогч Л.ийн // мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...А. Э.ыг машинд нь суулгасан чинь буцаад гарч ирээд А.тай маргалдаад цохих гээд дайраад байхаар нь би салгах гэхэд Э. миний хамар луу мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-9-10-р хуудас/

Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...А. Э. хоёр хоорондоо маргалдаж байтал манай дүү А.ын эхнэр Л. гэрээс гарч ирсэн. Би зөрж гэртээ ороод гутлаа өмсөөд гарах гэж байтал Л. хамраас нь цус гарчихсан орж ирээд А.тай маргалдаад байсан ах намайг цохилоо гэхээр нь би гэрээс гарахад Э. явчихсан байсан... гэх мэдүүлэг /хх12-р хуудас/

Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Э. машиндаа суухгүй манай эгч Н. рүү дайраад хэл амаар доромжлоод байсан.Тэгэхээр нь миний дургүй хүрээд Э.ыг аваад машинд нь суулгах гэтэл цамцнаас зуураад салахгүй болохоор Э.ы толгой руу гараараа цохисон.Э.тай хамт явсан залуучууд машинд суулгатал суухгүй гээд над руу эргээд дайрахдаа миний хажууд зогсож байсан манай эхнэр Л.ийг мөргөсөн ... гэх мэдүүлэг / хх-13-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаартай ... 1.Л.ийн биед тархи доргилт, хамрын нуруу, 2 нүдний доод зовхи, дотор булан хэсгийг хамарсан 8х6 см цус хуралт, хаван хавдар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Л.ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

3.Л.ийн биед учирсан гэмтлүүд нь  Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош /түр/ хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх... /хх-22-р хуудас/ дүгнэлт  зэргээр  тус тус нотлогдон тогтоогдож байна.

             Шүүгдэгч Э. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хамт ажилладаг Н.ийг эхнэр лүү нь ярьж “танай нөхөр надаас пиво нэхлээ” гэж хэлснээс үүдэлтэй, түүнтэй маргалдаж эгчийгээ өмөөрсөн А.тай мөн маргалдаад тэдний дундуур орсон эхнэр Л.Ганчимэгийн толгой руу мөргөсөн болох нь хохирогч гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Э.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Хоёр:Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 51 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Л.ийн “...хохирлын *******0000 төгрөг авсан, санал,гомдол нэхэмжлэх зүйлгүй... гэх тайлбар /хх-59/, Э.аас Л.ийн данс руу 299500 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны баримт /хх-55-р хуудас/ зэргээр  тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Э. нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 01 сарын хугацаанд төлүүлэхээр,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д: ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихоор заасныг  тайлбарлаж өгөх  нь зүйтэй.

 Шүүгдэгч Э. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүхээс торгох ял оногдуулсан тул түүний эзэмшлийн Провокс маркийн - ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн  2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 5/89 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500000 / таван зуун  мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.аар торгох ялын 500000 төгрөгийг 01/нэг/ сарын хугацаанд төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Э.д тайлбарласугай.

5.Шүүгдэгч Э.д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.ы эзэмшлийн Провокс маркийн - ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн  2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 5/89 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Э.д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form