Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 37

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг би Есөнбулаг сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй, аймгийн *******д  холбогдох аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ий өдрийн Б/133 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байгаа хөдөлмөрийн хөлсний зөрүүг тооцуулж, хохирлыг барагдуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын  30-ны өдөр хүлээн авч  Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад                     

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* нь аймгийн *******д холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч ****** сумын иргэн ******* нь аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ий өдрийн Б/133 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байгаа хөдөлмөрийн хөлсний зөрүүг тооцуулж, хохирлыг барагдуулах  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж  байгаа нь бусдын эрхийг зөрчөөгүй,  хуульд харшлаагүй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1,  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж  байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэхь хэсэгт заасныг баримтлан  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй, аймгийн *******д  холбогдох хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн ороолцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

ШҮҮГЧ                           Б.САРАНЧИМЭГ