| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 2414003110288 |
| Дугаар | 2025/ДШМ/016 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/016
*******, *******
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
прокурор *******;
шүүгдэгч *******,
шүүгдэгч *******,
шүүгдэгч нарын өмгөөлөгч *******
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа хянан шийдвэрлэсэн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2414003110288 дугаар хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
- Монгол Улсын иргэн, ...... оршин суудаг, ******* овогт *******ын *******/регистрийн дугаар *******, иргэний бүртгэлийн дугаар: *******/
- Монгол Улсын иргэн, ...... оршин суудаг, овогт н / регистрийн дугаар , иргэний бүртгэлийн дугаар:/
Шүүгдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын ******* 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор иргэн ын 1 тооны адууг хулгайлж 1,000,000 төгрөгийн, иргэн н 1 тооны адууг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг олон тооны буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн “******* эх” гэх газраас иргэн ын эзэмшлийн 2 тооны адууг буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч түүнд 1,700,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт н ийг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч ******* овогт *******ын үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны малыг хулгайлсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийг 1 жил 3 хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч О. 1 жил 8 хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 3 хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 8 хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн хурааж улсын орлого болгож, Шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б., ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “... Миний бие *******тэй бүлэглэн хулгай хийгээгүй, би ганцаараа 1 тооны адуу /хонгор даага/ хулгайлсан болно. Өдрийг нь яг сайн санахгүй байна. Галуут сумын 2 дугаар багийн нутаг ******* хайрхан тэндээс шөнө адууны захаас хонгор даагыг ганцаараа барьж авч аймгийн төвд хүнд аваачиж өгсөн. Анх мэдүүлэг өгөхдөө айж сандраад *******тэй цуг хулгайлсан гэж мэдүүлэг өгсөн. Тухайн үед ганцаараа хонгор даага хулгайлсан гэдгээ хэлж чадаагүй. Тэгээд 2 тооны адууг бүлэглэн хулгайлсан гэдгээр явсаар байгаад шүүх дээр ирж мөн шүүх хурал дээр хэлэх гээд чадаагүй. Тийм учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байна. Иймд энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж, үнэн зөвөөр нь шийдүүлж өгөхийг хүсэж байна. Мөн дээрх хээр гүү, хонгор даага 2 нь 1 хүний адуу биш 2 өөр хүний адуу гэдгийг сүүлд мэдсэн. Хэрэг дээр бол ганцхан гэдэг хүний адуу гэдгээр шийдвэрлэгдсэн байгаа. Гэвч үнэ хэрэгтээ хээр гүү нь иргэн ын адуу бөгөөд хонгор даага нь гэдэг хүний адуу юм байна. Үүнийг ч гэсэн мөрдөн байцаалтаар тогтоолгомоор байна. Мөн миний бие сургууль соёлд яваагүй учраас уншиж бичиж чаддаггүй, цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө энэ байдлаа мөрдөгчид хэлж чадаагүй. Тиймээс мэдүүлэг өгөөд шууд гарын үсэг зураад л өнгөрдөг байсан. Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг цагдаагийн газар руу буцааж хэргийн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...миний бие иргэн ын 1 тооны адуу, иргэн н 1 тооны адууг хулгайлсан үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин иргэн ын 2 тооны адууг *******тэй бүлэглэн хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь: би *******тэй хамт иргэн ын 2 тооны адууг бүлэглэж хулгай хийгээгүй, би ганцаараа 1 тооны адуу буюу хээр гүүг хулгайлсан. 2024 оны 08 дугаар сарын 25-ны үед Галуут сумын 2-р багийн нутаг ******* гэх газраас манай адуунд нийлсэн байсан хээр гүүг ганцаараа хулгайлан авч Баян-Овоо сумын ойролцоо хүнд өрөндөө авч ирж өгсөн. Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө үнэнээ хэлж чадаагүй явсаар байгаад шүүхээр орсон. Шүүх хурал дээр ч мөн хэлж чадаагүй. Тиймээс одоо хэргээ яг үнэн зөвөөр нь шийдүүлэх хүсэлтэй байгаа тул хэргийг цагдаагийн газарт буцааж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн миний авсан хээр гүү нь Галуут сумын 2 дугаар багийн иргэн гэдэг хүний дааг байсныг сүүлд мэдсэн. Энэ хэрэг нь шалгагдахдаа иргэн мэдүүлэг өгсөн. Яг үнэн хэрэгтээ бол хоёр өөр хүний адуу байсан. Үүнийг ганцхан хүний адуу гэдгээр шалгасан. Иймд дээрх нотолгоо байдлуудыг нарийн шалгаж, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна. Би дээрх хэргүүдэд мэдүүлэг өгөхдөө бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй гэдгээ цагдаа, прокурорт хэлж чадаагүй зөвхөн гарын үсэг зураа л явж ирсэн. Иймд хэргийг цагдаагийн газарт буцааж үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсэж байна...” гэжээ.
6. Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад 1 жил 3 сар, 1 жил 8 сарын хугацаагаар гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээлгэх саналыг гаргаж байна гэв.
7. Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хүчингүй болгож, шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын ******* 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор иргэн ын 1 тооны адуу, иргэн н 1 тооны адууг хулгайлсан, шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн “******* эх” гэх газраас иргэн ын эзэмшлийн 2 тооны адууг буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд бичиж гаргасан 2025/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийг 1 жил 3 хугацаагаар хорих ялаар...”, “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч О. 1 жил 8 хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтад “... шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 3 хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 8 хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэж тус тус бичжээ.
Мөн өдрийн тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг үзэхэд шүүгч “...шүүгдэгч *******д 1 жил 8 сарын хугацаагаар...”, “... шүүгдэгч *******д 1 жил 3 сарын хугацаагаар...” гэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншин сонсгосон байна.
Дээрх байдлуудаас харахад анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг уншин сонсгохдоо зөвхөн *******д хоёр удаа ял оногдуулж харин шүүгдэгч *******ийг орхигдуулсан нь нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулахаар заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн, шүүгдэгч *******д ял оногдуулаагүй гэж үзнэ.
Мөн шүүгчийн уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь шүүх хуралдааны тэмдэглэлийн тогтоох хэсэгтэй илтэд зөрүүтэй бичигдсэн, шүүх хуралдаанд шүүгчийн уншиж сонсгосон шийтгэх тогтоол нь хэргийн оролцогчдод гардуулсан шүүхийн шийтгэх тогтоолтойгоо эрс зөрүүтэй гэж үзэх үндэслэл болжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлд 1-д “..энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна..” мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д “…шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол…”, 1.9-д “…анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй ...” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******, ******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Ч.БАЯРЦЭНГЭЛ